Энэ намрын хуримын даашинзны загвар

Намрын улирал айсуй. Айлчлан ирэх энэ улиралд “тоонот гэрт толгой холбовол” сайн хэмээн монгол түмэн билэгшээдэг. Үүнтэй уялдуулан бид бүсгүй таны хуримын өдрийг онцгой болгоход чухал үүрэгтэй даашинзны чиг хандлагыг толилуулж байна.
Photobucket

1.Хагас бөмбөгөр хормойтой сиси даашинз
Үлгэр дээр Үнсгэлжин, Цасан хатан, Нойрсож буй гоо гүнж нар бүгд сиси даашинз өмссөнөөр дүрслэгдсэн байдаг. Энхрий ялдам байдал, гоо үеэсгэлэнг хамгийн сайн тодотгож өгдөг энэ загвар бүсгүй таныг тэдний л адил үлгэрийн хатан хаан мэт харагдуулна.

2.Загасан загвартай даашинз
1950-иад оны эмэгтэйчүүдийг хуйлруулж байсан загвар бол загасан хормой юм. Энэ загвар биеийн өө сэвийг тодруулах гээд байдаг сул талтай. Гэвч та өөрийн сайхан галбираа олонд гайхуулж, тэдэнд шагшигдан магтагдахыг хүсч байвал загасан даашинз таны сонголт.
Photobucket

3.Өвдөг хүрсэн урттай, дэрвэгэр даашинз

Та илүү чөлөөт байдлыг эрхэмлэдэг бол доорхи загварын даашинзыг сонгоорой. Гэнэн хонгор, танхил дүр төрхийг танд бий болно.
Photobucket

4.Грекийн охин тэнгэрийн загвартай даашинз
Дагина мэт харагдахыг хүсч байвал танд ийм загварын даашинз яг тохирно. Торгомсог хөлд чирэгдэх урт хормой нь таныг алхах тоолонд даган намирна. Охин тэнгэр мэт.
Photobucket

5.Тачаангуй бие барьсан загвар
Биеийн бүх хэсгийг барьж, бэлхүүс, цээж, өгзгийн хэлбэрийг гаргасан загварын хуримын даашинз сүүлийн үед дэлхий даяар эрэлттэй байгаа аж.
Photobucket

This entry was posted in Донжийг нь олоод, Fashion with Passion. Bookmark the permalink.

Leave a comment