Бидний нууцхан шивнээ /зөвхөн охидод/

Анхны шөнө, сексийн амьдралын талаарх охидын мэдэхийг хүсдэг 5 асуултын хариуг эмчийн зөвлөснөөр хүргэе.
Image and video hosting by TinyPic


-Найз залуу маань надтай бэлгийн харьцаанд орохыг шаардах боллоо. Би түүнд охин биеэ зориулчихвал дараа нь харамсах юм шиг санагдаад байх юм. Түүнийг намайг зүгээр л ашиглаж байгаа эсэхийг нь яаж мэдэх вэ?
/16 настай С/

-Заримдаа хосын нэг нь бэлгийн харьцаанд бэлэн байхад нөгөө нь бэлэн бус байх тохиолдол гардаг. Чи өөртөө зөв гэж бодсон зүйлээ л хийх хэрэгтэй. Хэн нэгний хүслийг биелүүлэхийн тулд өөрийнхөө хүслээс хазаж болохгүй. Найз залуугаа алдахаас айсандаа түүнтэй унтана гэдэг бол нэг талаараа эрүүл бус харилцааны шинж юм. Тэр чамайг яах ч аргагүй байдалд оруулан, секс хийхийг ил далд шаардаад байгаа бол энэ нь зөвхөн өөрийгөө л боддог хүний шинж юм.
Секс бол “Хийх ёстой” гэж бодоод хийдэг зүйл биш шүү дээ. Бие, сэтгэлийн хувьд 100 хувь бэлэн гэдгээ мэдэрсэн цагтаа л өөрийнхөө хүслээр шийдэх ёстой асуудал юм. Тиймээс түүнтэй сайн ярилцаад үз. Чамд тохирсон залуу мөн л бол ойлгож л таараа.

-Гар хангалга хийх муу юу? Надад нэг л эвгүй, гэм хийчихсэн юм шиг сэтгэгдэл төрөөд байх юм. /16 настай Н/
-Гар хангалгын талаар олон хүмүүс олон ойлголттой байдаг. Зарим нь үүнийг эрүүл мэндэд муу, их хийвэл сэтгэцийн өвчинд хүргэдэг гэж үзэх нь ч бий. Гэвч энэ бүхэн худлаа юм.
Бэлгийн мөрөөдөлд автаж, гар хангалга хийх нь хэвийн хөгжилдөө яваа эрүүл хүний шинж юм. Зарим охид энэ талаар бодож, хэн нэгнээс асуухаа ичих явдал бий.

-Анхны удаа бэлгийн хавьталд ороход маш их өвддөг гэсэн. Үнэн үү? /17 настай Н/
-Хувь хүнийхээ сэтгэлзүй, физиологиос шалтгаална. Зарим охидод огт өвдөлт мэдрэгдэхгүй байхад, зарим нь өөр эр хүнтэй ойртохоос эмээдэг болтлоо халширдаг. Эсвэл зарим нь онгон хальс урагдахад цус гарснаас болоод сексийн талаар эвгүй сэтгэгдэлтэй үлддэг. Хамгийн гол нь сэтгэлзүйн бэлэн байдал юм. Өөрийгөө бэлэн гэж бодсон эмэгтэй биеэ бэлэн биш эмэгтэйгээс илүү сул тавьж, чөлөөтэй байлгаж чаддаг. Энэ нь ч өвдөлт бага мэдрэгдэхэд тус болдог.

-Өөрийгөө бэлгийн харьцаанд бэлэн гэдгээ яаж мэдэх вэ? /15 настай Г/
-Секс бол зөвхөн биеийн ч биш, сэтгэлийн хувьд асар их мэдрэмтгий хөндөгддөг сэдэв юм. Чи өөрийгөө бэлэн болсон гэдэгт итгэлтэй байсан ч, анхны шөнөө хамт өнгөрүүлэх зөв хүнээ олоогүй байж болно. Секс дотно харилцааг илтгэдэг учир их эмзэг байдаг. Бүү яар. Итгэлцэл, хайр, тэврэлт, үнсэлт гээд л дотно харилцааныы өөр олон элементүүд байгаа шүү дээ. Чамд хичнээн сайхан мэдрэмж төрүүлэх байлаа ч БЗХӨ, хүсээгүй жирэмслэлт гэсэн сөрөг талууд байгаа гэдгийг бодолцох хэрэгтэй.

-Сарын тэмдэг ирснээс хойш хэд хоногийн дараа бэлгийн харьцаанд орвол жирэмслэх магадлал бага бол? /18 настай С/
-Өсвөр үеийнхний хувьд энэ нь тогтворгүй зүйл. Учир нь сарын тэмдгийн мөчлөг нь хэдэн жилийн дараа ч тогтворгүй хэвээр байх тохиолдол бий. Тиймээс үүн дээр тулгуурлан хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох нь 100 хувь найдаж болох алхам биш юм. Мөчлөг нь тогтворжсон эмэгтэй хүний хувьд сарын тэмдгээс ойролцоогоор 2 долоо хоногийн өмнө жирэмслэх магадлал хамгийн их.

This entry was posted in 16 нас, Чшш, Эрүүл эмэгтэй, Playgirl. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s