Hello world!

Welcome to WordPress.com. This is your first post. Edit or delete it and start blogging!

Posted in Uncategorized | 1 Comment

Ямар охид хайр дурлалд одтой байдаг вэ?

Ихэнх хүмүүс хөөрхөн охид гэж хариулах биз. Гэвч үнэн хэрэгтээ гадаад өнгө үзэмж тийм ч чухал байр суурь эзэлдэггүй. Харин юу олонд хүндтэй, хайр татам болгодог талаар бяцхан нууц дэлгье.
Image and video hosting by TinyPic

1-р алхам
Өөрийгөө бүрэн төгс дайчилж сур. Хэрвээ чи өөрийгөө өөрчилхийг хүсж байгаа бол бүр ч сайн хэрэг. Гол нь чамд өөрийгөө хүндэтгэх үзэл бас хайр байх ёстой бөгөөд чи хэн ч болон хувирсан энэ бүгдээ хадгалж үлдэх хэрэгтэй. Өөрийгөө хүндэлж би өөрөө өөртөө итгэлтэй бас хайртай нэгэн гэдгээ эргэн тойрныхондоо ялангуяа хөвгүүдтэй харьцахдаа илэрхийлж сур. Энэ бол өөрийгөө магтаад байна гэсэн үг биш. Гол нь чи өөрийгөө хүндэтгэдэг байж чадсанаар бусдын хүндэтгэлийг хүлээх болно гэдгийг анхаар.

2-р алхам
Тэднийг байгаагаар нь л хүлээж ав. Өөрийн санаа бодолдоо нийцүүлж өөрчлөх гэсний хэрэггүй. Шулуухан хэлэхэд тэднийг өөрийн ашиг сонирхолдоо ашиглаж зүгээр л нэг хөшүүрэг тоглоом болгох хэрэггүй. Тэдний сайн чанарыг олж харан түүнд энэ бүхнээ үнэлж цэгнэн алдаа дутагдлаасаа салахад нь тусал. Хүнлэг үйлдэл, харьцаа чинь чамайг бусдаар хүрээлүүлэхэд тус болно. Харин асуудал тулгарвал ээждээ ханд. Ээжээсээ өөрийн алдаа дутагдлын эх үүсвэр юунд байдгийг асууж мэд. Хамгийн шударга шүүгч бас зөвлөгч ээж чинь байх болно.

3-р алхам
Өөрөө өөрийгөө хүмүүжүүл. Чиний бүхий л юм дэгжин бас цэвэрхэн эмх цэгцтэй байх ёстой. Хэн нэгэн хөвгүүний доог тохуу болохоор марзан нэгэн байхаас зайлсхий. Иймээс хувцаслалт, биеэ авч яваа байдал гээд бүх л зүйлээрээ өөрийгөө зөв илэрхийлж сур.

Дахиад нэг эелдэг зөвлөгөө…хэрвээ чи найз хөвгүүнээсээ харьцаагаа тасалсан бол өөрийн энэ сонголтондоо хэзээд үнэнч бай. Чамд нэг хэсэг ганцаардмал бас уйтгартай санагдах л болно. Гэвч чи нэгэнт шийдвэр гаргаснаас хойш эргэж буцаж өөрөө өөрийгөө тэнэг байдалд оруулах шаардлагагүй. Тэр энэ хорвоо дээрх цорын ганц хөвгүүн биш. Мөн найз охиддоо өөрийн байр байдлыг хэлэх хэрэггүй. Тэд чиний энэ байдлыг доог тохуу хошигнол болгон өнгөрөөнө эсвэл хов болгон тараахаас өөр юу ч хийхгүй тул тэдэнд тайлбар тавих шаардлагагүй. Иймэрхүү байдлаас болж чиний олны дунд тогтсон байр суурь, нэр төр чинь ганхах болно. Хэдийгээр чиний энэ алхмыг сайшаах хүмүүс байх ч мөн адил тооны буруушаах хүмүүс байна гэдгийг үргэлж сана. Сайн муу хоёр үргэлж хамт оршиж, нэг нэгнийхээ хоосон орон зайг нөхөж байдаг юм.

4-р алхам
Хайр дурлалд бас олны дунд одтой нэгэн үргэлж бусадтай нээлттэй харьцаж чаддаг хүн байдаг. Үүнийг үргэлж санаж яв. Чи хүмүүс чиний тухай ихийг мэдхээс бүү ай.

5-р алхам
Ижилхэн сонирхолтой хөвгүүнтэй холбоо тогтоох гээд оролд. Ийм нэг хүсэл эрмэлзэлтэй бас сонирхолтой хүмү?сийн үүсгэсэн харьцаа хамгийн бат бөх, нийцтэй байж чаддаг.

6-р алхам
Хайр дурлал үргэлж сайхан бүхнээр дүүрэн байдаггүй. Та хоёрт зам зуур чинь өч төчнөөн жижиг сажиг таагүй явдал учрах болно. Жишээлбэл найз хөвгүүн чинь болзооноосоо хоцорчээ. Тэр завгүй байж чиний төрсөн өдрийг мартчихаж. Чи түүнд хэд хоногийн өмнө яриан дундаа хавчуулж сануулах хэрэгтэй. Энэ мэт чи өөрсдийн харьцаандаа бий болж болох таарамжгүй зүйлсээс зайлсхийж сурах хэрэгтэй. Бас чи түүнийг үргэлж дэргэд чинь байх боломжгүй гэдгийг ойлго

Эх сурвалж: editor@zayaz.net мэйлээр ирсэн захидал

Posted in 16 нас, Дурласан бүсгүй | Leave a comment

Бидний нууцхан шивнээ /зөвхөн охидод/

Анхны шөнө, сексийн амьдралын талаарх охидын мэдэхийг хүсдэг 5 асуултын хариуг эмчийн зөвлөснөөр хүргэе.
Image and video hosting by TinyPic


-Найз залуу маань надтай бэлгийн харьцаанд орохыг шаардах боллоо. Би түүнд охин биеэ зориулчихвал дараа нь харамсах юм шиг санагдаад байх юм. Түүнийг намайг зүгээр л ашиглаж байгаа эсэхийг нь яаж мэдэх вэ?
/16 настай С/

-Заримдаа хосын нэг нь бэлгийн харьцаанд бэлэн байхад нөгөө нь бэлэн бус байх тохиолдол гардаг. Чи өөртөө зөв гэж бодсон зүйлээ л хийх хэрэгтэй. Хэн нэгний хүслийг биелүүлэхийн тулд өөрийнхөө хүслээс хазаж болохгүй. Найз залуугаа алдахаас айсандаа түүнтэй унтана гэдэг бол нэг талаараа эрүүл бус харилцааны шинж юм. Тэр чамайг яах ч аргагүй байдалд оруулан, секс хийхийг ил далд шаардаад байгаа бол энэ нь зөвхөн өөрийгөө л боддог хүний шинж юм.
Секс бол “Хийх ёстой” гэж бодоод хийдэг зүйл биш шүү дээ. Бие, сэтгэлийн хувьд 100 хувь бэлэн гэдгээ мэдэрсэн цагтаа л өөрийнхөө хүслээр шийдэх ёстой асуудал юм. Тиймээс түүнтэй сайн ярилцаад үз. Чамд тохирсон залуу мөн л бол ойлгож л таараа.

-Гар хангалга хийх муу юу? Надад нэг л эвгүй, гэм хийчихсэн юм шиг сэтгэгдэл төрөөд байх юм. /16 настай Н/
-Гар хангалгын талаар олон хүмүүс олон ойлголттой байдаг. Зарим нь үүнийг эрүүл мэндэд муу, их хийвэл сэтгэцийн өвчинд хүргэдэг гэж үзэх нь ч бий. Гэвч энэ бүхэн худлаа юм.
Бэлгийн мөрөөдөлд автаж, гар хангалга хийх нь хэвийн хөгжилдөө яваа эрүүл хүний шинж юм. Зарим охид энэ талаар бодож, хэн нэгнээс асуухаа ичих явдал бий.

-Анхны удаа бэлгийн хавьталд ороход маш их өвддөг гэсэн. Үнэн үү? /17 настай Н/
-Хувь хүнийхээ сэтгэлзүй, физиологиос шалтгаална. Зарим охидод огт өвдөлт мэдрэгдэхгүй байхад, зарим нь өөр эр хүнтэй ойртохоос эмээдэг болтлоо халширдаг. Эсвэл зарим нь онгон хальс урагдахад цус гарснаас болоод сексийн талаар эвгүй сэтгэгдэлтэй үлддэг. Хамгийн гол нь сэтгэлзүйн бэлэн байдал юм. Өөрийгөө бэлэн гэж бодсон эмэгтэй биеэ бэлэн биш эмэгтэйгээс илүү сул тавьж, чөлөөтэй байлгаж чаддаг. Энэ нь ч өвдөлт бага мэдрэгдэхэд тус болдог.

-Өөрийгөө бэлгийн харьцаанд бэлэн гэдгээ яаж мэдэх вэ? /15 настай Г/
-Секс бол зөвхөн биеийн ч биш, сэтгэлийн хувьд асар их мэдрэмтгий хөндөгддөг сэдэв юм. Чи өөрийгөө бэлэн болсон гэдэгт итгэлтэй байсан ч, анхны шөнөө хамт өнгөрүүлэх зөв хүнээ олоогүй байж болно. Секс дотно харилцааг илтгэдэг учир их эмзэг байдаг. Бүү яар. Итгэлцэл, хайр, тэврэлт, үнсэлт гээд л дотно харилцааныы өөр олон элементүүд байгаа шүү дээ. Чамд хичнээн сайхан мэдрэмж төрүүлэх байлаа ч БЗХӨ, хүсээгүй жирэмслэлт гэсэн сөрөг талууд байгаа гэдгийг бодолцох хэрэгтэй.

-Сарын тэмдэг ирснээс хойш хэд хоногийн дараа бэлгийн харьцаанд орвол жирэмслэх магадлал бага бол? /18 настай С/
-Өсвөр үеийнхний хувьд энэ нь тогтворгүй зүйл. Учир нь сарын тэмдгийн мөчлөг нь хэдэн жилийн дараа ч тогтворгүй хэвээр байх тохиолдол бий. Тиймээс үүн дээр тулгуурлан хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох нь 100 хувь найдаж болох алхам биш юм. Мөчлөг нь тогтворжсон эмэгтэй хүний хувьд сарын тэмдгээс ойролцоогоор 2 долоо хоногийн өмнө жирэмслэх магадлал хамгийн их.

Posted in 16 нас, Чшш, Эрүүл эмэгтэй, Playgirl | Leave a comment

Мөнгөний тухай таны ойлголт /Сонжоо/

Image and video hosting by TinyPic

1. Мөнгөний тухай доорх эргэцүүллээс аль нь илүү оновчтой вэ?
A. Заримдаа мөнгө дэндүү үнэтэй ирдэг
Б. Ухаалаг хүний мөнгө зүрхэнд биш тархинд нь байдаг
B. Хангалуун амьдралтай хүнд ухаан дутагдаж байдаг

2. Таны найзуудын хэн нэг нь гэнэт баяжвал та хоёрын харьцаанд яаж нөлөөлөх вэ?
A. Баярлах болно. Тэгээд ч мөнгө зээлэх хүнтэй боллоо
Б. Сонирхол ба боломжийн зөрөө биднийг холдуулж таарна
B. Би түүнд атаархах болно. Энэ нь мэдээж нөхөрлөлд хортой

3. Та хувьцаагаа яасан бэ?
A. Энэ балай юмыг аль хэдийн чулуудчихсан
Б. Зарсан
B. Ашигтай газар оруулсан

4. Богино хугацаанд мөнгө олох аргуудын аль нь дээр вэ?
A. Өр тавих
Б. Зарлагаа танах
B. Ашигтай ажил эхлэх

5. Үнэтэй бэлэг хараад ямар сэтгэгдэл төрдөг вэ?
A. Баярлана
Б. Эвгүйцэнэ
B. Ямар санаатай өгч байгааг нь сэжиглэнэ

6. Хэрэв таны өрийг өгөхгүй бол?
A. Би яаж ч нөлөөлж чадахгүй
Б. Өрөө төлөхийг байнга сануулна
B. Өрөө авахын тулд болох бүхнийг, хамгийн хатууг ч хэрэглэнэ.

7. Газарт хэвтэж байгаа задгай төгрөгийг авах уу?
A. Үгүй, би иймхэн мөнгөний төлөө тонгойх хүн биш
Б. Мэдэхгүй, тэр үеийн сэтгэл байдлаас л хамаарна
B. Заавал авна

8. Та мөнгөний тухай ярианд хэрхэн ханддаг вэ?
A. Өөр сэдвээр ярилцахыг хичээдэг
Б. Ажил хэрэгч харьцааны үед мэдээж ярих хэрэгтэй, харин хувийн харьцааны үед дурсах дургүй
B. Иймэрхүү яриа тун сонирхолтой, ашигтай

9. Та хариулт мөнгийг тоолдог уу?
A. Хэзээ ч үгүй
Б. Заримдаа
B. Үргэлж

10. Биржийн үнэт цаасны ханшны мэдээ танд хэрхэн нөлөөлдөг вэ?
A. Би хэзээ ч сонирхож байгаагүй
Б. Биржийн хувьцааны ханшийн уналтанд би санаа зовдог
B. Биржийн мэдээг анхааралтай ажиглаж, заримдаа хямардаг

Тайлал:
А. Гэсэн хариулт болгонд 1 оноо
Б. Гэсэн хариулт бүрт – 2 оноо
8. Гэсэн хариулт бүрт – 3 оноо тус тус тавиарай.

10-13 оноо авсан бол:
Та мөнгөний амьдралд эзлэх үүргийг дөвийлгөх хүсэлгүй. Ер нь та мөнгөнд их л хүйтэн ханддаг юм байна. Мэдээж танд хэзээ ч санхүүгийн том амжилт ирэхгүй. Тэглээ гээд та тоох ч үгүй.

14-21 оноо:
Та мөнгө олж, бас үрж чаддаг. Эд материалын хүндрэл нь таны сэтгэлийн тэнцвэрийг алдагдуулдаггүй. Та нэг их дөвийлгөхгүй боловч хангалуун сайхан амьдрахыг эрхэмлэдэг. Та үүндээ элбэг хүрч чадна.

22-30 оноо:
Таны хувьд мөнгө амьдралын хамгийн үнэт зүйлсийн нэг мөн. Та баян байхыг маш их хүсч, үүнд асар их хүч зарцуулдаг. Ийм байдал нь санхүүгийн хямрал, ажлын хүндрэлийн үед таны сэтгэхүйд хүчтэй нөлөөлж мэднэ.

Posted in Сонжоо, Rich woman | Leave a comment

Дэлхийн тансаг зэрэглэлийн ТОП брендүүд


Хүмүүсийн амьдрал дээшлэхийн хирээр хэрэглээний чансаа өндөрсөж байна. Ялангуяа бүсгүйчүүд маань дээд зэрэглэлийн хувцас, эд бараа руу тэмүүлэх нь элбэгшжээ. Үнэндээ зарим “тансаг” гэгдэх брендүүд тэнгэрт хадсан үнэнээс цаашгүй байдаг. Загварын хувьд, чанарын хувьд ч жирийн эдлэлээс ялгаагүй байх нь тохиолддог шүү дээ. Бид тийм ч үнэтэй биш мөртлөө хамгийн чанартай, олон жилийн түүхтэй, классик бөгөөд дэлхий даяар алдартай 10 брендийг жагсаалаа.

1.Tiffany
Tiffany-гийн 1886 онд гаргасан алмазан шигтгээтэй бөгжний коллекцоор олон улсын алмазан шигтгээтэй сүйн бөгжний стандартыг тогтоож байсан юм. “Алмазын хаан” гэгддэг энэхүү брендийн бүтээгдэхүүнүүд бусдаас үргэлж өөр байдаг. Мөн сонгодог загварыг орчин үетэй гайхалтай хослуулсан, өөртөө ямархан нэг гялбаа, чамин байдлыг агуулсан гоёл чимэглэлүүд нь түүнийг дэлхийн тавцанд гаргаж чаджээ.

2.Christian Louboutin /Кристиан Лүүбитан/
Энэ брендийн гуталнууд дунджаас үргэлж өндөр өсгийтэй боловч хөлийг огт ядраадаггүйгээрээ онцлогтой. “Улаан өнгөтэй ул”-ыг өөрсдийн нэрийн хуудас болгосныг дурдах нь илүүц биз. Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн гоо сайхан, сексинесстэй. Гэвч түүнийг нь өндөр өсгийтэй гутал л тодотгон харуулж чаддаг шүү дээ. “Урлагийн бүтээл” хөлдөө угласан бүсгүй сайхан мэдрэмжээр хүрээлэгддэггүй гэж үү?

3.Louis Vuitton /Люи Вүүйтон/
LV гэсэн хоёр үсгээр илүүтэй танигдсан энэ бренд савхин эдлэлээрээ алдартай. Хаана ч нэр хүндээрээ гялалзаж чаддаг брендийн амжилтын нууц нь гэр бүлийн бүх гишүүдэд хүртээмжтэй байдал аж.

4.Versace
Удирдагчдад зориулсан бренд хэмээн Версачэг тодорхойлох нь бий. 1978 онд байгуулагдсан энэ бренд сүрчиг, зангиа, дотуур хувцас, ор хөнжлийн даавуу зэрэг бүтээгдэхүүнээрээ амьдралын бүхий л талбарт үйлчлүүлэгчидтэйгээ хамт байж чаддагаараа онцлог.

5.Chanel
Францын Парис хотноо 1313 онд байгуулагдаж байсан Шанел бренд нь хувцас, үнэт эдлэл, сүрчиг, гоо сайхны бараагаараа алдартай.

6.Mercedes Benz
“Нэгт Бенз, тэгээд бусад нь”
Германы дээд зэрэглэлийн машины үйлдвэр. Өндөр чанараараа өөрийн нэр хүндийг өсгөж чадсан. Эрчүүдээс “Унаад явахад янзтай сэтгэгдэл төрүүлдэг” гэсэн үнэлгээг авч чаддаг энэ бренд 2007 онд Toyota фримийг ардаа орхисон.

7.GHD /Good Hair Day/
Английн үс арчилгааны бренд. 2001 онд байгуулагдаж, дэлхийн үс арилгааны бүтээгдэхүүнүүдэд эргэлт хийж чаджээ.

8.Estee Lauder
Арьс болон үс арчилгааны дэлхийн №1 брендийг үндэслэн байгуулагч Estee Lauder хэрэглэгчидтэй ойр байх зарчмыг баримтлан борлуулалтаа өсгөдөг байжээ. 1962 оноос нэг загвар өмсөгчийг “нүүр царай”-гаа болгодог тогтолцоог анхлан нэвтрүүлжээ.

]

9.Hennesy
Олон улсны коньякний шилдэг бренд. Алтлаг, баялаг, зөөлөн өнгөтэй. Ванилла, цэцэгс, чихэрлэг жимсний төгс хослолыг та Hennesy коньякнаас үнэртэж болно. Аманд удаан уусах явцдаа жимсний исгэлэн мөртлөө чихэрлэг амтыг танд мэдрүүлэх болно.

Posted in Glamour Life | Leave a comment

Pinko 09/10 оны намар өвлийн загвар

Image and video hosting by TinyPic
Image and video hosting by TinyPic
Image and video hosting by TinyPic
Image and video hosting by TinyPic
Image and video hosting by TinyPic
Image and video hosting by TinyPic
Image and video hosting by TinyPic
Image and video hosting by TinyPic
Image and video hosting by TinyPic
Image and video hosting by TinyPic

Posted in Fashion with Passion, i love brands, Today's trend | Leave a comment

Эхнэр /өгүүллэг/

“Хаашаа алга болчихдог байнаа. Утсаа ч авахгүй юм. Ямар нэгэн муу юм болсон бол мэдэгдмээр юмаа. Үнэндээ бол өнөө хар усаа гудраад л яваа л даа.

Би мэдэж л байна. Зэвүүн амьтан. Үгүй, гэхдээ ямар нэгэн юм болчихсон юм биш байгаа даа”
Бүсгүй бодолдоо ороогдон өрөөн дотроо холхино. Тэгтэл ямар нэгэн юм хаалга тэмтчин сарлах чимээ гарав.

– Еэ! Ашгүй дээ ирэх шиг боллоо гэж шивнээд хүүхдээ сэрээхгүй гэхдээ бүсгүй хөнгөн, хөнгөн гишгэлэн ирж
– Хэн бэ?
– . . . хариу алга. Гэхдээ ямар нэгэн хүн хаалганы цаана шуугитнахад бүсгүйн сэтгэлд гэнэтхэн уур ноцож
“Яг мөн. Заяагүй амьтан бас л гудраа биз. Өөдгүй новш”
– Хэн бэ? Чи
– Би байнаа . . . гээд дараагийн үгээ гүйцээж чадалгүй хана даган гулсах чимээ доошлов. Хаалга нээтэл тэр хана налан явган суужээ.
– Алив ороо ч дээ. Хүн амьтан харчихлаа.

Завсар зайгүй зогисох тэрээр босож чадсангүй. Бүсгүй суганаас нь өргөн арай гэж оруулав. Гишгэх газраа олж ядан тэмтчих түүний амнаас, амнаас ч гэж дээ хувцас хунар, үгүй ер нь түүний бүх л юмнаас нэлэнхүй дээ архины эхүүн үнэр ханх тавина. Тогтож ядан байгаа хэр нь бас гутлаа тайлчих гэж оролдоно. Харин хаа очиж гутал нь амархан сугарсан хэдий ч хүчиндээ нөгөө тийш унах шахан гуйвлаа. Бүсгүй түүнийг унагаачихгүйг хичээвч хамаг биеэ сул хаясан согтуу “махыг” яаж ч чадахгүй даган гуйвчина. Гэхдээ арай унагачихсангүй. Архины огиудас хүргэм нихүүн үнэр эрүүл хүнд, тэр тусмаа эмэгтэй хүнд тэсэхийн аргагүй ажээ. Гэвч бүсгүй тэвчин тэвчсээр арай гэж өрөөнд нь оруулан орон дээр унагалаа. Тэвчихгүй гээд яах билээ.
“Хайран ор хөнжлийн даавуу. Өчигдөрхөн угаасан юмсан”
Бүсгүй түүнийг нааш, цааш нь өнхрүүлэн байж хувцсыг нь тайллаа. Зарим нэгийг нь шувталж хаяв. Босоо байхаасаа хэвтээ байсан нь арай хөнгөн аж. Тэр ямар нэгэн юм амандаа бувтнана. Тэгснээ хэн хүнд ойлгогдохоор
– Би эхнэртээ хайртай шүү гэж үглэнэ.
“Хн! гэртээ ирснээ мэдээд байгаа шүү юм байх даа”
Эхнэрийн сэтгэлд ээвэр бодол зурсхийнэ. Бүсгүй хүний сэтгэлээ гэж . . .

Тэгтэл нөхөр нь гэнэтхэн өндийж, өөрийн биш нүдээр эргэн тойрноо нэг хармар болсноо эргэж уналаа. Дотуур өмд, өрөөсөн оймсноос өөр юмгүй цүрдийн хэвтэх түүний дээрээс нөмрөх юм хаяад өрөөнөөс гарлаа. Эхнэрийн санаа түр ч атугай амрав.
“Тэр шөнийн гурван цагт гэртээ ирлээ. Амьд мэнд, бүрэн бүтэн иржээ”
Хэдийгээр ингэж бодож тайвшрах аядавч бүсгүйн хоёр анисаганаас халуун бүлээн нулимс өөрийн эрхгүй гарч, юу юугүй хацар даган урсав. Энэ мэдээж хайрын нулимс биш байх.
“Би хэдий болтол ингэж амьдрах юм бэ? Энэ бүгдээс ой гутаж, үзэн ядаж байна. Намайг яалаа гэж ингэж тамлаж байдаг юм бэ? Даанч дээ. Би юуг буруу хийсэн юм бэ? Хоол ундыг чинь хийж, хувцас хунарыг чинь угааж, үр хүүхдээ өсгөхөөс илүү надаар яалгах гээд байгаа юм бэ? Би энэнээс илүү байж чадахгүй. Би тэсэхгүй нь”

Бүсгүй улам бүр цурхиран уйллаа. Гэхдээ чимээгүй уйллаа. Тэгэхгүй бол хүүхдээ сэрээчихэж мэднэ. Хүний бүсгүй үрийг нулимстай нь хутгаж орхидог хатуу атлаа хүйтэн хорвоог яалтай.
Нилээд уйлсны эцэст түр зуур сэгхийж, нөхрийнхөө хувцсыг угаахаар угаалгын өрөөнд оров. Энд тэнд унаж тусан явсан бололтой өмд нь гэж авах юмгүй шороо тоос, цамц нь өлөн хир суужээ. Эхүүн үнэр шингэсэн тэдгээр хувцасыг баннанд хийж, угаалгын нунтаг цацаад дээрээс нь халуун бүлээн ус гоожуулав. Ус аажим аажимаар тунаран хатуу ширүүн жинсэн өмдийг захаас нь норгож эхлэв. Норсон хэсэг нь уяран нугарна. Удалгүй угаалгын нунтаг урвалд орж, дээрээс гоожих усанд цохигдон мянга түмэн хөөсөн бөмбөлөг болон үржинэ. Бүсгүй энэ бүгдийг харж гөлрөн зогсох авч ухаан санаа нь хаа нэг тийш нисэн оджээ. Тэр гэр орныхоо ажлыг үнэнхүү сэтгэл гарган хийдэг. Үүндээ ч дуртай. Түүнд эр нөхөр нь эрүүл саруул, үр хүүхэд нь аз жаргалтай байвал л болоо. Өөр юм түүнд хэрэггүй. Ямар ч ажлыг сайхан бодол хөврүүлэн хийх хичнээн жаргалтай. Гэвч энэ удаа бүсгүй тийм байж чадсангүй.

“Өөдгүй муу шаар. Ингэж ухаангүй ууж идэж явахдаа хэнтэйгээ юугаа ярьж, юугаа ч хийж, хэнийхээ өвөрт хэвтэж байсан ч юм билээ. Гэтэл би энэ балиар хувцасыг нь угаах гээд л сууж байдаг. Ёстой утга алга”
Бодол дагаад тэр үү түүний хаанаас ч юм гомдол харууслын хар зураа дотор давчдуулан огшиход, барьж байсан савангаа ус руу пүлл хийтэл чулуудаад, хөөстэй гараараа нүүрээ даран уйллаа. Плитан ханан дээр ойсон савангийн хөөс зунгааралдан урсана. Бүсгүй, уйлахаас цаашгүй арчаагаа алдан суугаадаа бухимдавч яаж ч чадахгүй байгаа заяандаа өөрийгөө л буруутгана. Салаад явъя хоёр хүүхдээ яахав. Салахгүй гэхээр сайхан амьдрах гэсэн гэгээхэн хүслээ яалтай. Тэлээ бодлын угт тэлчилж ядна. Амьдрал гэдэг заримдаа бүсгүй хүний хэрээс хэтэрсэн сэтгэлийн их тэвчээрийн сүүлийн оньсон дээр тогтож байдаг юм чинээ бүсгүй яахан санах билээ дээ. Өөрийнхөө шаналалаа хүүхдүүддээ мэдэгдэхгүй гэхдээ усныхаа цоргыг улам ихээр нээв. Тэр одоо түгших юмгүй “жаргалтай” уйлж сууна.

“Үгүй ээ, үгүй. Би ингэж амьдарч чадахгүй. Энэ хүнийг хэзээ ч юм нэг өдөр уухаа больчих болов уу гэж. Үгүй ядахдаа тааруулаад уучихдаг болох болов уу гэж. Энэ амьдралыг эхлүүлсэн тэр гэгээлэг өдрүүд хэзээ нэгэн цагт эргэж ирэх болов уу гэж хүлээсээр цөхрөнгөө барлаа. Итгэл найдвар минь үхэж дууслаа. Одоо болъё доо”
Бүсгүй, асгарах нулимсаа арчин, арчин уйлна. Гэлээ гэхдээ чангахан уйлах эрх түүнд алга. Хий дэмий амаа ангалзуулан, мөрөө чичигнүүлэн бөнжигнөн сууна. Айлын эхнэрийн буйр зааж, энэхэн биенд заяасан амьдралаа өөртөө л хамаатай хэмээн бодохдоо эцэг эхдээ ч хэлдэггүй. Хий дэмий л энэлж шаналсан энэхэн үедээ аль тэртээд үлдэж хоцорсон охин зөнгөөрөө сэтгэлийнхээ гүнд “Ээжээ, ааваа! Хүний жаргал гэдэг чинь хаана байдаг юм бэ?” гэж гомдол цөхрөлийн нулимстайгаа хамт хахаж цацан залгилж суух. Аргагүй дээ, ээж аавын энхэр охин байсан цаг түүнд байсан л юм чинь.

“Би чамайг анх удаа уучихаад согтуу ирэхдээ энд тэнд гишгэлэн гуйвлахад чинь эгдүү хүрч, инээж угтсансан. Амьхандаа нөхрөө эр хүний дайнд хүрлээ гэж эндүүрч байсан нь тэр байх. Бараг хайрлаж байсан. Нялхаараа байж дээ. Ингээд хар усанд толгойгоо мэдүүлчих юм гэж тэр үед яахан мэдэх билээ. Одоо болъё доо хань минь”
– За, за. Намайг ингэж суулаа гээд хүн ямар мэдэх биш гэж амандаа шивнээд нулимсаа шудраад, усны цоргыг хаалаа. Уйлахаа больсон тул усны чимээ одоо хэрэггүй. Тэгтэл ямар нэгэн чимээ нөхрийн байгаа өрөөнд гарав. Яаран сандран ортол өөдөөс нь архины, бөөлжисний нясуун үнэр хамар цоргин хоолой хорсгоно. Тэр эгээтэй л огьсонгүй. Нөхөр бөөлжжээ. Нөгөө угаасан даавуу, цэвэрлэсэн шалан дээгүүр тэр гэхийн тэмдэггүй шар ногоон бас эрээн. Бүсгүй сэхээрч ядан байтал нөхөр нь дахин хоолойгоо татаж эхлэв. Сандран гүйж угаасаа бэлэн байдаг түмпэнг авчран эрүүн доогуур нь шургуулж амжлаа. Нилээд том амсартай нимгэн ногоон түмпэнг зориуд худалдаж авсан юм. Харин түрүүн орных нь урд тавихаа мартчихаж. Нөхөр нь нэг их огих авч хамар амнаас нь нус, шүлс нь мэдэгдэхгүй нунжирч цэхэртсэн юм санжралдан унжихаас хэтэрсэнгүй. Бодвол түрүүн хамаг юмаа гаргаж “гийгүүлсэн” бололтой. Бүсгүй нэг гараараа духнаас нь түшиж, нөгөө гараараа дал нуруун дээр нь зөөлөн, зөөлөн дарав. Нөхөр нь ходоодныхоо гүнээс хий огиулан, хоолойгоо хоржигнуулан дуутай гэгч нь хэхэрнэ. Үнэр танар гэж ойртохын арга алга. Энэ амьдрал түүнд хэзээ ямагт түмпэн бэлэн байлгаж, түүндээ нөхрөө хэрхэн яаж бөөлжүүлэхийг хүртэл сургажээ. Мэдээж тэр цэвэрлэж чадна. Магадгүй маргааш нь бантан багсарахыг хүртэл сургаа биз.

“Даанч яав даа. Энэ миний хайрлан дурлаж, хамаг байдгаа зориулж байсан тэр залуу мөн гэж үү. Ийм балиар амьтан намайг эвийлэн тэвэрсэн гэхэд . . . За, за юу ч гэхэв дээ”
Бүсгүй өрөөнөөс бушуухан гарлаа. Гарахаас ч өөр яахав. Хэсэг байзнаад буцаж орон бөөлжсийг цэвэрлэж эхлэв.
“Ерөөсөө л явъя. Би амьдрах гэж, жаргах гэж, хайрлах гэж, дурлах гэж энэ орчлонд инээд байдгийг мэдрэх гэж би чамтай амьдарсан. Түүнээс биш би шаналах гэж, уйлах гэж, шөнийн хугаст бөөлжис арилгах гэж, өөрийгөө мартах гэж би чамтай ханилаагүй. Хурдхан шиг энийг арчсан болчихоод сэрэхээс чинь өмнө арилах минь”
Тэр шал арсан алчуурыг мушгихад хурууных нь завсраар шүлтэнд дутуу идэгдсэн мэт тосорхог бөөлжис бие арзагнуулан шүүрнэ. Бүсгүй яаравчилна. Хурдхан шиг цэвэрлэсэн болчихоод өөрийнхөө болон хоёр хүүхдийнхээ хэдэн хувцасыг бөндийлгөсөөр байтал нэг л мэдэхнээ үүр манхайтал цайлаа. Үүнийг сая анзаарсан бүсгүйн эрч өөрийн эрхгүй саарч жаахан суув. Бага хүү нь одоо цэцэрлэгтээ явах ёстой. Хүү нь цэцэрлэгтээ дуртай. Тэндээ олон найзтай. Өдөржингөө инээж хөхөрдөг. Тийм ээ, хүүгээ цэцэрлэгт өгсөн нь дээр. Яагаад гэвэл хүү минь тэндээ аз жаргалтай. Хүүгийн минь жаргалаас өөр надад юу хэрэгтэй билээ.
“За яахав. Хүүгээ цэцэрлэгт хүргэчихээд явъя. Одоо хүүдээ кашийг нь чанахгүй бол болохгүй. Хүү маань дуртай шүү дээ. Хоёр хацраа халтартуулаад л иддэг юм. Муухай амьтан шүү миний хүү”
Бүсгүй ус буцалгаж, каш чаначихаад, хүүгээ босголоо. Нойроо харамлах хүү нь эхээсээ салахгүй зууралдана. Арайхийж нүүрийг нь угаатал нойр нь сэргэлээ. Ангийнхаа хүүхдийн тухай, кашны тухай, зүүдний тухай, модны тухай, ээжийгээ өөртөө хайртай хэвээрээ байгаа тухай хүү нь цайгаа ууж байх даа, хувцасаа өмсөж байхдаа, ээжтэйгээ цэцэрлэгтээ явж байхдаа, ангийхаа хэн нэгэнтэй уулзатлаа тасралтгүй ярилаа. Харин яг ангидаа орохоосоо өмнө хүү нь

– Аав ирсэн үү? гэж бүр өөдөөс нь харж байгаад яг том хүн шиг асуулаа.
– Ирсээн хүү минь. Аав нь ирсэн. Хүү нь нэг хөөрхөн инээчихээд гүйгээд орчихов. Хүүгээ өгчихөөд бүсгүй сая нөгөө гомдлоо саналаа.
“Одоо ороод л явна. Би ингэж үйлээ үзэн, үзэн байж чадахгүй . . .”
Нэг л бишээ. Түрүүчийнх шиг болохгүй л байна даа. Тийм хүчтэй гомдохгүй байгаа юм болов уу.
“Тэгсэн ч гэсэн явна даа. Хувцасаа боогоод тавьчихсан юм чинь. Муу ногоон толгой одоо ороход унтаж л байх биз”
Хаалга онгойлгох чимээнээр том хүү нь босож ирэв.
– Миний хүү унтахгүй яагаа вэ? Жаахан эрт байгаа юм биш үү?
– Ээж! Би танд хэлээ биз дээ. Өнөөдөр манай анги хичээл орохоос өмнө музей үзнэ гэж. Та харин өмд индүүдэж өгөөрэй.
– Өө! тийм л дээ. Ээж нь одоохон индүүдээд өгье. Явахаасаа өмнө миний хүү юу идэх юм? ээж нь өндөг талх шараад өгөх үү?
– Аанхаан. Би дуртай.
“Өмд нь хаа байгаа билээ. Өө!тийм түрүүн боочихсон. Задалхаас”
Хүү нь шарсан талхыг амтархан иднэ. Тэгэхдээ мөн л ангийнхаа тухай, найзынхаа тухай, багшийнхаа тухай, хэн нэг охины тухай, хэзээ ч юм бэ өөрийг харж инээсэн тухай зай завсаргүй ярина. Ярьж байгаагаасаа бага зэрэг ичмэглэх хүүгээ ээж нь өхөөрдөн, өхөөрдөн харна.
“Миний хүү ядаж байхад аавыгаа яасан ч их дуурайсан юм дээ”
Тэр уртаа гэгч нь санаа алдана. Хүү нь нэг өндөгөө идсэнгүй.
– Миний хүү гүйцээгээд идчихгүй яагаав дээ
– Аавд өгчихөөрэй гээд бослоо.
– Үгүй чи аавыгаа ирснийг яаж мэдээв?
– Шөнө би сонссон юмаа гээд гараад явчихав. Бүсгүйн тархин дундуур татах шиг болов.

“Би яаж явах юм бэ? Хоёр хүүгээ яаж өнчрүүлэх юм бэ? Хүүхдүүд маань аавдаа ямар их хайртай юм бэ дээ. Аргагүй дээ аав нь юм чинь. Даанч энэ нэг юм нь ойлгохгүй л дээ. Одоо ингэсгээд сэрнэ. Орчлонд хамгийн адгийн шаар гэдгээ ухаарна. Уйчлалт гуйна. Дахиж уухгүй гэдгээ дахин, дахин амлана. Бөөлжиснийхөө түмпэнг өөрөө цэвэрлэнэ. Бөнжигнөж, миний энд тэнд гарч гүйнэ. Яаж ийж байгаад надаас урин дулаан үг горилно. Би чамайг мэдэхийн дээдээр мэдэж байнаа. Энэ бүгдийг бид тоть шиг давтсаар олон жил өнгөрч дээ”
Чив чимээгүй өрөөнд бүсгүй хэсэг суулаа. Түүнд шөнийн гомдол ч алга, нулимс ч алга. Тэр зүгээр л гөлийж орхиж. Тэгээд гэнэтхэн босоод хүүхдүүдийнхээ орыг хураав. Тэвэрч ундтаг бамбарууш нь газар уначихаж. Яагаад ч юм авч хэсэг үнэрлэснээ орон дээр нь буцааж тавилаа. Тэд эзнээ хүлээж дуулгавартай үлдэв.

Түүнийг харж зогссон бүсгүй
– Тиймээ! миний хүүхдүүд орой, өнөөдөр тохиолдсон болгоноо нэгд нэгэнгүй шулганалдсаар гэртээ ирнэ. Эжийдээ ирнэ. Бас “аавдаа” ирнэ. Энэ амьдралд тэдний минь буруу гэж юу байхав гэж амандаа шивнээд нэг их урт санаа алдаж
– Би юу? гэж өөрийнхөө бодлоос өөрийгөө асуугаад
“Би яахав дээ . . . Хүн өөрийнхөө хувь заяаг өөрөө л сонгох юм даа. Би өөрөө сайн сайхан явах гэлээ гэж хоёр хүүгийнхээ хувь заяаг эргүүлээд яахав дээ”
Түүний нойргүй хоносон ядранг нүднээс нь гомдлын ч биш, цөхөрлийнх ч биш, баярынх бол бүр ч биш тийм нэг нулимс гарч хацрыг нь даган урслаа.
Хэн нэгэн хүн түүнийг харвал “Хэн нэгэн хүний энхрийхэн, охин үр шүү дээ, уг нь” гэж бодогдохоор байлаа.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ

Posted in Эхнэр and Эзэгтэй | Leave a comment