Үсээ арчлахад анхаарах зүйлс

Үс тань нэг л өнгөө алдаад, гэмтээд байна уу? Ямар ч үнэтэй арчилгааны бүтээгдэхүүнд мөнгө зарцуулалгүй, доорхи энгийн зөвлөгөөг дагаад намирсан, гялалзсан үсээ “эргүүлэн авч” болох нь ээ.
Image hosting by IMGBoot.com

1.Үсээ нойтон байхад нь бүү самна
Ялангуяа зөөлөн шүдтэй, өргөн самаар бол бүр ч их гэмтэнэ. Таны үс нойтондоо маш эмзэг байдгийг санаарай.

2.Индүү, хайч, сэнс зэргийг хэрэглэхдээ халуунаас хамгаалах шүршигчийг заавал цац. Мөн долоо хоногт дөрвөөс олон удаа үсээ индүүдэхээс зайлсхий.

3.Sodium Lauryl Sulfate, Ammonium Laureth Sulfate-ийн найрлагагүй шампунь авахыг хичээгээрэй. Ялангуяа буржгар үстэй эмэгтэйд энэ бүр ч хамаатай.

4.Хэрвээ та тослог үстэй бол ногоон цай, гааны найрлагатай шампунь хэрэглэхийг зөвлөж байна.

5. Угандаа лемоны шүүс, алимны цитрон түрхээд, массаж хий. Ингэх нь тослогжилтоос хамгаалж, үсийг арзайлгахгүй.

6. 20 хоногт нэг удаа салаагаа түүлгэж бай.
Үүнийг та гэртээ өөрөө, эсвэл найзаараа ч хийлгэсэн болно. Үсний үзүүрийг ташуу хайчлахаа мартуузай.

7. Үсээ хүйтэвтэр бүлээн усаар зайлж бай. Ангижруулагч түрхэснийхээ дараа ч халуун усаар битгий зайлаарай. Халуун усаар угаасан үс арзайж хатахаас гадна бүрсийж харагддаг.

8.Үсийг долоо хоногт 4 угаахад хангалттай. Өдөр алгасалгүй шампунь түрхээд байвал амархан өнгөө алдана.

This entry was posted in Эрүүл эмэгтэй, Үс=зүс. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s