Та үерхлээ нураагаад яваа юм биш биз?

Та бол үнэхээр сайн найз бүсгүй. Үүнийгээ ч өөрөө мэддэг байх л даа. Гэвч танд доорхи зуршлуудын нэг нь л байгаа бол, салалтын ирмэгт очиход ойрхон байна гэсэн үг.
Image hosting by IMGBoot.com

1. Хэтэрхий “өглөгч” байх

“Өглөгч” гэдэг үг шилжсэн утгаараа өөрийн зүрх сэтгэлээ хэт харамгүй зориулахыг илэрхийлж байгаа юм. “Эмэгтэй хүн олон хүнийг хайрлаж болно, гэвч эцэст нь тэдний нэгтэй нь л гэрлэдэг” гэдэг үг бий.
Та түүнтэй гэрлэх үгүйгээ сайн мэдэхгүй байгаа бол эхнэр шиг нь аяглах нэг их хэрэггүй. Гэрт нь очиж, хоолыг нь хийж өгч, аав ээжтэй нь танилцаж, хувцсыг нь угааж өгөх зэргээр их бөөцийлөх шаардлагагүй. Эрчүүд эхэндээ таны энэ халамжинд дуртай байх боловч, хэсэг хугацааны дараа ямар нэг хариуцлага хүлээх шаардлага гарах вий гэхээс эмээж эхэлдэг.
Харин тэр таньтай нэг гэрт орохоор шийдчихсэн байгаа тохиолдолд тайван байна.
Ухаалаг эмэгтэйчүүд анхаарал халамжинд ч хэмжээ хязгаар байдгийг мэддэг.

2. Цахим холбоог хэт их ашиглах
Facebook, twitter, мессенжэр гэх мэтээр өөрийнхөө талаар хэт их мэдээллийг бүү тарааж байгаарай. Гайхалтай нь статусаа байнга шинэчилж, танилцах хүсэлт болгонд зөвшөөрөх хариу өгдөг найз охидоос залуус амархан уйдаж эхэлдэг гэнэ шүү.
Өглөө босоод ямар хоол идсэн тухайгаа, өнөөдрийн төлөвлөгөө чинь юу болох, яг одоо хийж байгаа зүйлсийнхээ талаар зэрэг аахар шаахар зүйлсийг цахим найзууддаа ‘илтгэх’ нь таны талаархи “оньсого”-ыг үгүй хийж орхидог. Өөрөөр хэлвэл та түүнд яг л “элгэсэн ном” шиг харагдах болно гэсэн үг гэнэ.

3. Түүний талаархи бүх бухимдлаа найзууддаа хэлдэг бол
Найз охиддоо хамаг юмаа ярихад сэтгэл онгойдог нь үнэн. Өчигдөр түүнийг өөр бүсгүй лүү харц шидлээд байсан тухай, эсвэл түүнийг ойн баяраа мартсан тухай нь, танд нэг ч удаа үнэтэй гоёл чимэглэл авч өгч байгаагүй тухай нь найзууддаа л хэлж бухимдлаа тайлдаг.
Харин тэр үед найзууд маань мэдээж бидний талд ороод, найз залуусыг минь муулж гардаг. Эсвэл таныг тайвшруулж, аргадана. Ямар нэг байдлаар таны буруу байсан ч түүнийг нь хэлдэггүй.
Эцэст нь таны найзууд түүнийг сайн мэдэхгүй хэрнээ, тэр хүний талаар муу төсөөллийг өөрсөддөө бий болгоно.
Тиймээс тэд та хоёрыг салах тухай сонсвол дуу нэгтэйгээр дэмжиж, хурдхан шиг холбоогоо таслахыг ятгана.

4. Өөрөөсөө ичих
Та өөрийгөө дур булаам гэж боддоггүй бол та хэзээ ч дур булаам харагдахгүй шүү дээ. Найз залуу биеийн тань ямар нэг өө сэвийг олоод харчихвий гэж бүү эмээ. Тайвшраад өөртөө итгэлтэй байхад л болно. Таныг үзэсгэлэнтэй гэж боддогт эргэлзэх хэрэггүй.
Дэргэд нь байхдаа биеэ хумиад байлгүй аль болох чөлөөтэй бай. Таны гарнаас барих гэхэд нь өчигдөр тос түрхэхээ мартчихсанаа санаж, татгалзах хэрэггүй. Эрчүүд ийм занд хамгийн дургүй аж.

5.Романтик мөрөөдөлдөө хэт автах
“Юу ч битгий горьд, тэгвэл юунд ч урам хугарахгүй”
Та түүнээс олон зүйл хүсэн хүлээгээд хэрэггүй. Шинэ жилээр маш романтик гэнэтийн бэлэг бариасай гэж хүсээд, тэр талаараа бүхэл бүтэн төсөөллийг бий болгож, өдөржин бодож байгаад орой нь уулзтал танд жижигхэн хайрцагтай бэлэг өгвөл маш ихээр гомдох нь ойлгомжтой. Тиймээс та өөрийгөө л зовооно гэсэн үг. Олонхи эрчүүдийн сэтгэлзүйн 10 хувь нь “хөлдүү” байдаг. Биднийг өөрсдөө л хэлэхгүй бол тэд хүслийг минь тааж чадахгүй.
Энэ зуршлаас болоод та түүнтэй хэрүүл үүсгэж ч болзошгүй шүү.

This entry was posted in Chit-Chat, Бүсгүйчүүл, Дурласан бүсгүй. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s