Бүсгүйчүүдийн зурхай

Image hosting by IMGBoot.com
ХОНЬ-ЭМЭГТЭЙ

Дурлал түүний хувьд чухал мэт боловч үнэн хэрэгтээ өөр бусад сонирхол нь илүү давамгайлна. Эр хүнгүйгээр удаан хугацаагаар байж чадна. Өөрийгөө эр хүнээс дутахгүй гэж боддог учраас хайр дурлалд ч амьдралд ч тэргүүлэх хүсэлтэй байдал нь эрчүүдийг эмзэглүүлдэг.

Бүх ордуудын эмэгтэйчүүд дотроос ганцхан Хонь эмэгтэй эр хүнд гэр бүл болох санал тавьж чадна. Тэрээр эр нөхрөө өөрөө сонгохыг хүснэ. Хэрэв хүслээр нь болохгүй бол хойноос нь хөөцөлдсөөр өөрийн болгож санаа амарна.

Хонь-эмэгтэй маш хүчирхэг эмэгтэй. Гаднаа эелдэг даруу мэт боловч цаанаа эршүүд зантай. Тэр магтаалд тун дуртай.

Хайр сэтгэлтэй үедээ танд үнэнч байх болно. Та хойноос нь гүйгээд байвал дургүйцэж, холдвол сонирхол нь буурна. Эр хүнийг атгандаа байлгах дуртай. Түүгээр ч үл барам орондоо хүртэл зааж сургана. Түүнд эрэмгий хүчтэй эр хүн хэрэгтэй.

Сексээс тэр болгон таашаал авдаггүй боловч харин хайрт хүндээ бүрэн таашаал өгч чадна. Хайр дурлалаас болж түүнд ихээхэн проблем үүсдэг ба зарим нь бүр эмгэнэлтэйгээр төгсдөг. Хонь эмэгтэй нь ертөнцийг тэр аяаар нь түүнд бэлэглэх эр хүн хайж явдаг. Гэтэл ийм эр хүн ховор учир хонь ихэвчлэн ганцаар амьдардаг.

Тэр эр хүнээс их зүйл шаарддаг боловч буцаагаад 2 нугалж хариулдаг. Хонь танд бэлэг сэлт өгч мөнгө зээлүүлж өвчтэй үед чинь асарч сувилж ажилд чинь туслах болно. Эргээд таньд яг ийм шаардлага тавина. Та түүнийг зовоход зовж жаргахад жаргах ёстой. Мөнгө эд хөрөнгөнд шуналгүй. Хайр дурлалд хардамтгай. Хэрэв түүний сэтгэлийг шархлуулбал гал нь мөс болон хувирч хэзээ ч хайлахгүй. Энэ тухай мартаж болохгүй.

Хонь-эмэгтэй хайртай хүнийхээ дутагдалыг харахгүйг хичээдэг ба байнга өргөмжилж байдаг тул хайртыг нь муулж болохгүй. Хонь нь эрчүүдийн хүрээнд байх дуртай. Хонь нэгэн зэрэг 2 эрд дурлах нь ховор. Тэр хэт үнэнч. Аальгүй зангүй учир дурлалдаа шулуун шударга хандана. Түүний сэтгэлд нэг тийм хүчтэй бөгөөд ариун юм байдаг. Дурлалд эр эм хоёр эрх тэгш байх ёстой гэж үздэг.

Хонь бол ажил хэрэгч эмэгтэй бөгөөд албан тушаал эрх мэдлийг амархан олж авч чадна. Бараг бүгд боловролтой байдаг. Таний төлөө ажлаа хэзээч хаяхгүй. Түүнээс ямар нэгэн зүйл нууцлах хэцүү.

Хонины үзэл бодол өөдрөг сэтгэлийг, амьдралын нугачаа нухчин дарах хүнд үед түүнийг хайрлан хамгаалаарай. Танийг ийм байдалд орвол хонь алдар нэрээ гавъяа зүтгэлээ орхиод хайртынхаа төлөө явах болно.

Хэрэв та Хонины ордонд төрсөн эмэгтэйтэй гэрлэх гэж байгаа бол түүнийг зөвхөн гэрийн ажил хийгээд сууна гэж бүү сана, хэдийгээр сайн эзэгтэй боловч тэр гэрийн ажилд дургүй.

Хонь танийг хэзээч залхаахгүй. Тэр өвчин зовлон тоочиж ядарсан зүдэрсэнээ гайхахгүй. Харинч эсрэгээр таны сэтгэлийг хөвсөлзүүлнэ.

Хонь эмэгтэй түр зуурын санхүүгийн бэрхшээлийг даван туулах чадвартай. Өөрөөсөө бага мөнгө олдог эр хүнийг хаяж явахгүй ч хэзээч хүндэтгэхгүй Тэрээр нилээд өөнтөгч, нас сүүдрийг нь асуухад дургүй. Сайн эх бөгөөд хүүхдүүддээ хэрэгтэй бүх зүйлийг өгч чадна.

Хэрэв та ажил ихтэй тул оройтож харина гэж утасдвал хонь танийг үнэн хэрэгтээ хаана байгааг шалгаад мэдчих чадвартай. Хэрүүл хийсэн ч хурдан биээ барьж чаддаг, өш хонзон санадаггүй, өөрийнхөө үсийг ч зулгаадаггүй.

Хонь эмэгтэй ухаалаг бөгөөд царайлаг, тэднийг Рубенсийн Тицианы алдарт уран зургаас харж болно. Тэд нар сүүлийн үеийн загвараар хувцасладаг.
Түүний байнга инээмсэглэж байдаг царай нь баг бөгөөд бамбай нь юм. Хэрэв та Хонь эмэгтэйг номхотгож чадвал үнэнч бөгөөд цоглог, ухаалаг бөгөөд энэрэнгүй, сэтгэлийн тэнхээтэй бөгөөд эрч хүчтэй эмэгтэйг өөрийн болгож чадна.

Хонь таны алдагдсан мөрөөдлийг чинь эргүүлэн авчирна.

ҮХЭР-ЭМЭГТЭЙ

Үхэр эмэгтэй бол эр хүний эрж явдаг зан чанар бүгд шингэсэн эрхэм дээд эмэгтэй юм. Тэд сэтгэлийн гүн мэдрэмжтэй, гуалиг биетэй, үзэсгэлэнтэй бөгөөд гялалзсан эрчүүдээр хүрээлүүлж байдаг.

Тэдэнд сайхан хувцас, сайн вино, цэцэг жимс г.м. тансаг зүйлс таалагддаг. Эдийн засгийн хувьд эрчүүдэд халгаатай ч Үхэр-эмэгтэй ойртохыг үргэлж хүснэ.

Тэр гайхамшигтай хамтрагч. Амьдралын амт шимтийг бэлэглэгч. Түүнтэй хамт байхад аз жаргалтай. Эр хүн түүнд өөрийн эрхгүй татагддаг. Сексийн амьдралд нээлттэй, эр хүн тус бүрээс асар их таашаал авч чадна. Эрчүүдийг байнга сольдог учир хувийн амьдрал нь замбараагүй.

Үхэр эмэгтэй сэтгэл хөдлөлөө барьж чаддаг боловч хэрэв уурлавал хэнийг ч айлгаж чадна. Тэрээр сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Гайгүй ухаалаг. Олон сайн чанаруудтайн нэг жишээ бол хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах билээ. Үхэр ямарч хүнтэй эв зүйгээ олж чаддаг. Хэрэв хэн нэгэн түүнд таалагдахгүй бол шууд л зугтаачихдаг.

Дайснуудаа огт үл тооно, найзууддаа насаараа үнэнч. Учиргүй хартай биш боловч хэмжээ хэтэрвэл эвгүй юм болно. Тэд үл гүйцэлдэх зүйлийн тухай огт боддоггүй эрүүл ухаанаар тунгаахыг хичээнэ. Хэдийгээр тэр оюун ухаанч ордод хамаардаггүй боловч тархи нь зөв ажилладаг.

Гал тогооны ажилд түүнийг хэн ч гүйцэхгүй. Спорт хувцас өмсөх дуртай. Үхэр эмэгтэй – хүчирхэг эмэгтэй. Хүмүүст аятайхан сэтгэгдэл үлдээж чаддаг. Их юм шаарддаггүй. Гэвч түүнд байнга хайраа илчлэх хэрэгтэй. Хүмүүсийн хажууд түүнтэй шөргөөцөлдөхөд маш дургүй.

Тэдний ихэнхи нь эр хүнийг яаж тогтоохыг мэднэ. Харин нөхөрт гарч чадаагүй бол хөгшин шулам болон хувирна.

Үхэр эмэгтэй сайн ээж. Дуулгаваргүй, залхуу, нямбай бус зан түүний уурыг бардаг. Гэвч ихээхэн халамжтай.

Мөнгөнд, тансаг хэрэглээнд дуртай. Эр нөхрөө маш хянамгай сонгодог. Нөхрөө зорилгодоо хүрэх хүртэл нь албаддаг. Ялагдалаа хүлээн зөвшөөрдөггүй. Бүх зүйлд эрэмбэтэй. Тэд эрүүл саруул ухаан, барьсанаа тавьдаггүй зангаараа онцлог.

Үхэр гэр ороноо тав тухтай тохилог байлгах, нөхрөө гоёж гангалах дуртай. Сул тал нь их зөрүүд, эд материалын шуналтай.

Хэзээ ч үглэдэггүй, эр нөхөртөө өмөг түшиг болж чаддаг. Залхуурч суудаггүй, өвчин эмгэг тусвал гайхмаар тэвчээртэй, сэтгэл санааны стрессийг даван туулах чадвартай.

Үхэр эмэгтэй маш зочиломтгой зантай.

ИХЭР-ЭМЭГТЭЙ

Энэ ордны эмэгтэйчүүд ухаантай, тал бүрийн авъяастай цовоо сэргэлэн, мөрөөдөмтгий, сайхан сэтгэлтэй, шаардлагатай, үгэнд оромтгой, хөгжилтэй хүмүүс байдаг. Түүнтэй та уйдахгүй. Гэхдээ хэрэв та хурц халуун сэрлийг мэдрэх дургүй хүн бол өөрийн хувь заяагаа залуу бүсгүй-Ихэртэй бүү холбоорой. Яагаад гэвэл түүний залуу байх үеийн янаг амрагийн холбоо нь түүний хувьд зөвхөн тоглоом юм. Мөн түүний биеэ авч яваа байдал нь тааварлашгүй байдаг.

Тэр өөрийн сэтгэлийн хөөрлийг барьж чаддаггүй, зан байдал нь дандаа хувирч байдаг. Ганц хүнд өөрийгөө зориулах нь түүнд маш хэцүү байдаг. Газар дэлхийн сэтгэл оргилуулсан үйлийг сонирхдоггүй ба үүгээрээ бусдаас ялгардаг. Түүнийг ямар нэгэн чухал зүйлд хандуулах бараг боломжгүй яагаад гэвэл түүнтэй ухаан бодол нь байнга аялж байдаг. Гэхдээ түүний сэтгэлийн гүн рүү нь шагайх юм бол тэр романтик ба тачаал ихтэй эмэгтэй гэдгийг олж харна.

Ихрийн хайр дурлал нь нас ахих тусам эм хүн болж төрсөний бүхий л ид шидийг үзүүлэхийг хүснэ. Тэрээр ухаалаг дур татам, романтик эмэгтэй. Түүнтэй хамт байхад маш сонирхолтой.

Дурлалын арга ухааныг олохдоо сүрхий. Гэвч танд үнэнч эсэхэд эргэлзэж байгаа бол түүний дэргэд үргэлж байх хэрэгтэй бөгөөд ” би байна шүү ” гэдгээ байнга сануулж бай.

Ихэр Эмэгтэйд тэнцэх эр хүн олоход ихээхэн ярвигтай. Түүнтэй эн зэрэгцэх эр хүн ховор байдаг учраас жинхэнэ хайрлаж дурлаж чадахгүй явсаар дуусдагтал бий. Өөрийн эрхүнээхайх явцдаа түр зуурын холбоонд орох боловч зөвхөн сексийн таашаал авахаас биш сэтгэлийн таашаал авдаггүй. Хэдийгээр эрчүүд салж явсанч сэтгэлийн гүндээ тэднийг хүндэлж явдаг.

Хэрэв Ихэрт аз таарч жинхэнэ ханиа олбол тэр гэр бүл бүх талаараа үлгэр жишээ гэр бүл мөн. Эр нөхөртөө зөвхөн эхнэр байгаад зогсохгүй үнэнч найдвартай найз нь байх болно.

Ихрийн ордын эмэгтэйчүүд гоо сайхан, хүүхэн хүний шинж бүрдсэн, ухаалаг сэхээтэн хүмүүс. Тэднийг өөр хэн нэгнээр солиход хэцүү. Ихэр уран сэтгэгч – уран зөгнөгч. Тэр хэдхэн мөчийн дотор янз бүр болон хувирч болно. Та үүнд нь эмзэглэх хэрэггүй. Шүүмжлэх биш өрөвдөх хэрэгтэй. Тэр өөрийн сэтгэл санааг тэнцвэржүүлэхийг ихэд хичээдэг бөгөөд ерөнхийдөө амьдралын баяр баясгалантай эмэгтэй юм.

Тэр жинхэнэ хайр дурлалыг мөрөөддөг боловч эр хүн болгоноос ганц нэг сайн чанарыг л олдог гэтэл түүнд зөвхөн төгс төгөлдөр эр хүн хэрэгтэй. Гэхдээ тэр танд сайн найз нөхөр болж ямарч үйлсэд хамтран зүтгэж чадна.

Тэр танд үнэхээр дурлачихаж гэж бодно. Гэхдээ энэ нь өөр эрчүүдийг сонирхохгүй байх шалтаг биш бөгөөд аливаа юманд тэвчээргүй, тогтонги зан чанаргүйн харгайгаар таны болон өөрийн амьдралаа сүйтгэж болзошгүй юм.

Хэрэв та Ихэртэй гэр бүл болвол бусад эрчүүд танд атаархах болно. Яагаад гэвэл таны өмнө 1 биш нилээд олон эмэгтэй байна гэж бод. Та түүнийг ямраар харахыг хүсч байна түүгээр чинь байна. Тэр танд оюун ухааны, сэтгэлийн болон сексийн таашаал өгч чадахаас гадна таны ажил төрөл уруудах үед уурлахгүй, үглэхгүй харин сайн зөвлөгч болж шинэ сонин санаа хэлж өгнө.

Гаднаас нь харахад Ихэр хөнгөн хийсвэр хүн мэт боловч түүнд найдаж болно. Тэд эр нөхөртөө ажил хэрэгч зөвлөлгөө өгөхөөс гадна Ихэр бол гүн ухаанч хүн юм.

Нөгөө талаас Ихэр ёжтой эмэгтэй болон хувирч чадна гэдгийг мартаж болохгүй. Тэр таныг өдөөн хатгаж тантай соёлтойгоор хэрэлдэх болно. Та түүнийг давахыг чармайх ёстой бөгөөд цаад сэтгэлдээ Ихэр үүнийг хүсч байдаг.

Түүнд амьдралын атгаг сэжиг байдаггүй, амьдралд юуч тохиолдож болно гэдгийг мэддэг бөгөөд нөхрийн урьд өмнөх нүглийг тоочихгүй, яншихгүй, өө сэв эрэхгүй. Таныг оройтож ирэхэд хаачив гэж байцаахгүй, та ч гэсэн асуух хэрэггүй. Ихэр маш бие даасан эмэгтэй.

Заримдаа хоолгүй гэр ороноо цэвэрлээгүй сууж байдаг. Ийм нөхцөлд та биеээ барьж чадвал Ихэр танд талархаж ямарч тооцоогүй мөнгөө цацдаг.Хэрэв хаа нэгэн газарлуу аялалаар явъя гэвэл юуч асуухгүйгээр бэлдэж эхлэнэ.

Ихэр сэтгэл зөөлөнтэй, баяр баясгалантай, байнга инээмсэглэж явдаг ээж. Гэвч хүүхэд нь түүний эрх чөлөөг хязгаарлахад дургүй бөгөөд тэдэнтэй үргэлж хамт байхыг хичээдэггүй. Ихэр өөрөө ямар нэгэн хэмжээгээр хүүхдэрхүү зантай учир тэдэнтэй найзалж санаа бодлыг нь сонсож, итгэлийг нь олж чадна.

Тэрээр гайхалтай найзархаг, хөгжөөн наргиантай эзэгтэй учир та ямарч зочинг гэртээ урихдаа санаа зовохгүй байж болно. Ихэр Эмэгтэй үзэсгэлэн яармаг, театрт очихдоо хурц өнгө эрээн хээтэй хувцасанд дуртай. Хувцас хунар, гэрийн тавилга сонгохдоо маруухан.

Ихрийн Эмэгтэй хүсэл мөрөөдөл таныг зүгээр суулгахгүй байнга урагш чангаах учир та түүнээс хоцрохгүй гэхдээ хамаагүй гүйлгэхгүй барьж чадах /өөрт нь мэдэгдэхгүй/ хэрэгтэй билээ.

МЭЛХИЙ-ЭМЭГТЭЙ

Аливаа юмсыг баялаг төсөөлж чаддаг энэ эмэгтэй хааяа жаахан гунигтай хааяа жаахан галзуу байдаг. Заримдаа бүр баргар царайлдаг, энэ нь танд ч бас нөлөөлнө. Дараа нь тэр инээд хөөр болж хайр энхрийлэлдээ таныг умбуулна.

Түүнд ямагт хуримтлуулсан мөнгө байдаг. Тэр өөрийгөө аз жаргалгүй байна гэж бодсон үедээ түүнийгээ зарцуулдаг. Гэхдээ орлого нь зарлагаасаа илүү их байна. Мөнгөний ихээхэн сонирхолтой бөгөөд мөнгөний тухай яриа нь түүний дуртай сэдэв болдог. Орлого, зарлагын тухай бодлоос нь салгахын тулд голын эрэг рүү дагуулж яв. Тэнд л та түүний бүх сэтгэл татам байдлыг нь олж харна. Сарны гэрэлд тэр далд мөрөөдлөө нээж харин усны ойр нь түүнд тайван байдлыг өгнө. Танд таалагдах түүний сэтгэлийн бүх солонгыг энд та харж болох юм.

Ер нь тэр эрчүүдтэй уян зөөлөн, даруу байдаг боловч хааяа хэтэрхий аальгүйтдэг. Хэрвээ та түүнтэй энгийн найзын харьцаанд байдаг бол түүний илүүдсэн аальгүй зан нь таныг уцаарлуулж магадгүй. Харин та түүнд дуралсан бол, мэдээж энэ зан нь танд их таалагдана. Ийм эмэгтэй бусад эмэгтэйчүүдэд аюул болон олон таагүй явдлууд учруулдаг. Олон эрчүүд түүний төлөө гэр бүлээсээ салдаг.

Тэр төрөлхийн тачаангуй, түүнд сэтгэлийн таашаал эдлэх нь чухал. Өөрийнхөө хүслийг дутагдал гэж үзэн нуухыг хичээдэг. Ямагт өөрийгөө хүчирхэг, эрх дураараа ба бие даасан мэт санагдуулахыг чармайдаг. Өөрийнхөө сул дорой байдлыг хүлээн зөвшөөрхөөс айдаг. Хүсэл тачаалдаа автах нь хурдан гэхдээ үүнийгээ нуухын тулд эрчүүдэд бүдүүлэг аашлах нь цөөнгүй.

Эр хүнтэй ойртсныхаа дараа тэр уур уцаартай, олон ааштай болж цаашилбал дахиж түүнтэй огт уулзахгүй байхыг хичээнэ. Ийм эмэгтэйг тэсэх эр олдох болов уу. Гэхдээ хэрвээ Мэлхийд үнэхээр дурлаад мөн түүний хүссэнийг нь биелүүлээд байвал тэр эрэгтэй жинхэнэ таашаал амсах болно.

Мэлхий-эмэгтэй хоёр янз байдаг. Нэгд нь маш эелдэг, уян зөөлөн, даруу төлөв, хааяа хүйтэн, хүүхэд шиг уцаарладаг эмэгтэйчүүд хамаарна. Тэд бүр боол мэт хүлцэнгүй, өндгөө дарсан эм тахиа мэт болдог. Энэ эмэгтэй нь нөхрөө их хайрладаг. Юм бүхэнд нөхрөө хэт өргөмжилж, тахин шүтэх хандлагатай.

Хоёрт нь, эр хүнд хүртэшгүй дурлалын тухай бодол төрүүлэн өөрийгөө хэт дөвийлгөн өндөрт тавихыг хичээдэг эмэгтэй.

Мэлхий-эмэгтэйн нөхрийг аз жаргалтайд тооцож болно учир нь энэ эмэгтэйчүүд гэртээ ая тух дулаан уур амьсгалтай орчинг бий болгож чаддаг. Эр нөхөр болох хүнээ ээж нь мэт хайрлаж халамжилдаг ба их үнэнч эхнэр болно.

Тэд гайхамшигтай гэрийн эзэгтэй. Ийм эмэгтэйн хажууд ямар ч эрэгтэй гэртээ хаан болохдоо амархан.

Мэлхий шүүмжлүүлэх, инээдтэй, шог харагдах дургүй мөн түүнийг хаявал бүр дургүй нь хүрнэ.Тэр байнга эргэлзэж түдгэлздэг тиймээс эрэгтэй нь харьцаагаа үргэлжлүүлэхийн тулд түрүүлж эхний алхамаа хийх хэрэгтэй. Энэ эмэгтэй урагшаа шулуун биш харин тойруу замаар явдаг.

Түүний ааш дунджаар сард дөрвөн удаа дээр нь нэмэгдээд өдөрт хоёр удаа өөрчлөгддөг. Түүний аашийг урьчилан таамаглах боломжгүй. Гэхдээ энэ оньсого мэт байдал нь түүнд ашигтай бөгөөд сэтгэл татам ба нууцлаг маягтай болгодог.

Түүний ээжийн талаар ярихдаа болгоомжлоорой, ээж нь хэзээ ч юугаар ч доромжлуулах ёсгүй хүн.

Мэлхий янз бүрийн нууцад дуртай. Өөрийнхөө тухай ярих дургүй харин та үнэнгээ яривал тэр анхааралтай сонсоно.

Тэр байнга ямар нэг юмнаас шаналдаг. Ж: Тийм ч залуу биш байна , тийм ч хөөрхөн биш байна, тийм ч мэдлэгтэй биш байна г.м. Гэтэл тэр ухаантай бас гоолиг сайхан биетэй. Түүнийг хөөрхөн, ухаантай гэж ямагт итгүүлж байгаарай тэгвэл тэр таных болно.

Энэ эмэгтэйчүүд гадаад байдалдаа санаа их тавьдаг. Тэрээр их эмэгтэйлэг шинжтэй, үсний богино тайралтанд дургүй, урт үстэй байхыг хүсдэг мөн чамин, гоёмсог хувцаслах маш дуртай. Моод дагадагч хэтрүүлдэггүй. Зөөлөн өнгө, торго, сүлжээсэн хөвөө зэргийг сонгодог.

Мэлхий сайн эзэгтэй амттай, сайхан хоол хийдэг. Консерв болон хиамаар хооллохгүй.

Түүнийг тийм ч их хайрладаггүй байх гэж айж эмээдэг учраас хайртай гэдгээ аль болох их баталж байгаарай. Та түүний хайрыг эзэмдсэн бол дараа нь тэр танаас явахгүй. Ийм дасамтгай байдалд дуртай эрчүүд байдаг. Мэлхий Эмэгтэйн зүрхийг шархдуулах нь харгис хэрэг болно учир нь тэр чин сэтгэлээсээ уян зөөлөн хайрлаж, халамжилж, дуулгавартай байдаг. Хэрвээ та зүгээр л сээтэгнэвэл дараа нь түүнээс харьцаагаа таслахад бэрх болно учир нь тэр битүү утга ёгт санааг ойлгодоггүй хүн. Хэрэв тэр ямар нэгэн юмыг эзэмшэж байгаа л бол энэ нь түүний үүрдийн өмч мөн. Ж: Та хамгийн гүн сэтгэлээ хамгийн ойр дотныхоо хүмүүст зориулдаг. Та түүнийг бусад эмэгтэйчүүдтэй харьцуулангуут буцаад түүн лүүгээ гүйгээд очих болно.

Мэлхий-эмэгтэй уйланхай тул түүнийг байнга тайвшруулах хэрэгтэй болдог бөгөөд яг юунаас болж гомдоод байгаа нь мэдэгддэггүй. Тэр өчүүхэн сануулганд хүртэл гомдоно.

Тэр хэрэгтэй хэрэггүй новш цуглуулах зуршилтай бөгөөд энэ нь түүний эд баялаг юм. Тэрээр бүх зүйлд өмчлөгч байхыг хүсдэг.

Хэрэв түүнд бэрхшээл тулгарбал чимээгүй байж бүх юм хэвэндээ ортол хүлээнэ. Тэсвэр тэвчээр бол Мэлхийн гол чанар юм.

Та түүнтэй хүүхдээ эрхлүүлж буй мэт харьцаарай. Энэ бол түүний мөрөөдөл. Бас түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдэгт итгэх дуртай. Хайрлаж хамгаалах хүнгүй жаахан хүүхэд шиг дүртэй боловч үнэн хэрэгтээ юуг ч ганцаар давж чадна. Өөрийнхөө төлөө зориулаагүй эр зоригийг таны төлөө ойр дотны хүмүүсийнхээ төлөө тэр гаргаж чадна. Хүнд хэцүү цаг мөчид тэр таниас урвахгүй.

Мэлхий-эмэгтэйн үндсэн зан чанар нь хөдлөшгүй өмчирхөг үзэл юм. Тэрээр таныг зөвхөн өөрийнх байх ёстой гэдэгт итгэдэг хичнээн хол явсан ч заавал эргэж ирнэ гэж хүлээдэг.

АРСЛАН-ЭМЭГТЭЙ

Арслан-Эмэгтэй хэзээд эрчүүдийн анхаарлын төвд байдаг бөгөөд түүнд олон шүтэн бишрэгч бий. Тэрээр эрчүүдтэй нөхөрлөхийг илүүд үзнэ. Өөрийг нь хатан хааны суудалд залах эрийг олохыг хүсдэг ба үүнийг зүй ёсных гэж ойлгодог.

Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд тооцоогоор гэрлэдэг. Тэдэнд нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, мөнгөтэй, зиндаа дээгүүр эрчүүд хэрэгтэй. Өндөр албан тушаалтай нөхөр – түүний мөрөөдөл. Тэд нэр алдар, тансаг амьдралд дуртай. Тэд ууртай догшин. Хүмүүс болон энэ хорвоо зөвхөн Арслан-эмэгтэйд захирагдах ёстой мэт.

Нөгөө талаас түүний захирах, тушаах, удирдах төрөлхийн зан нь өөрөөсөө зиндаа доогуур эртэй гэрлэхэд нөлөөлдөг. Гэхдээ энэ гэрлэлтийг Арслан-эмэгтэй өөртөө дурлахыг зөвшөөрч байна гэж үзнэ. Тэр бусад эмэгтэйчүүдээс илт ялгардаг бөгөөд яг хатан хаан мэт байдалтай байдаг. Анхаарлын төвд байх дуртай бөгөөд хувцасны загвар, үс зүс, биеээ авч явах ёс журамын тухай танд тулгана.

Тэр үслэг эдлэл, алт мөнгө, үнэт эдлэлд дуртай. Хэрэв түүний мөнгө хүрэхгүй бол энэ бүхний дуураймалыг авна. Зарим талаар тэр бүдүүлэгдүү. Чанар тоо 2-ыг тэнцүүлдэг.

Байгал Эх түүнд цовоо сэргэлэн зан, аливааг зөв тооцоолох Ухаан, гоо сайхан, тэгш бие бялдар харамгүй өгчээ. Тэд гоо сайхнаа, биений галбираа алдахаас ихэд айдаг.

Хэдийгээр Арслан Эмэгтэй ямарч эрийн бүр хамгийн тайван, хамгийн сүрхий эр хүний толгойг эргүүлж чаддаг боловч өөрөө жинхэнээр бараг сонирхож дурладаггүй. Ямар ч үед тэр тайван, бодлоготой, хэрсүү байж чаддаг. Тэр хүсэл тачаал багатай. Секс хийж буй үед хүртэл эр хүн түүний дур хүсэлгүй байгааг мэдэрдэг. Үүнийг юугаар тайлбарлах вэ? Хүсэл тачаалдаа захирагдах нь сайн юманд хүргэхгүй, Арслан-эмэгтэй нь амьдралд зөвхөн гай авчирна гэж үздэг бөгөөд түүнчлэн ихээхэн сэжигч зантай нь холбоотой.

Түүний секст тоомжиргүй ханддагаас болж гэр бүлийн дотор проблем үүсдэг. Эр нөхөр нь хэдийгээр түүнд хайртай боловч сексийн хэрэгцээгээ хангахын тулд өөр эмэгтэйг хайхад хүрдэг. Үүний бурууг нөхөртөө биш өөртөө өгөхөөс аргагүй. Арслан-эмэгтэй бүгд маш хартай байдаг тул энэ байдал түүнд хүнд тусдаг.

Гэр бүлээ хамгаалах үе ирэхэд тэр жинхэнэ Арслан зангаа гаргана.Тэр гайхамшигтай эхнэр, ээж билээ. Гэр бүл нь аз жаргалтай байхын гол шалтгаан нь өөртэйгөө ижил зан байдалтай хүнтэй амьдрах нь зүйтэй юм.

Энэ эмэгтэйг эргүүлэх анхны алхам чинь сайхан бэлэг, магтаалын үгс байх ёстой. Тэрээр дурлалт хүндээ маш их шаардангуй ханддаг бөгөөд бараг буулт хийдэггүй. Түүнтэй зохимжгүй харьцахыг үл тэвчинэ. Дурлал түүний хувьд – цэвэр тархины үйл ажилгаатай холбоотой ба сэтгэл зүрх бараг хамаардаггүй гэж хэлж болно. Дурлалаас болж шаналах, нулимс унагах болбол энэ хүн нь та байх болно доо.

Хамгийн ядуу Арслан ч гэрээ тохилог байлгах өөртөө гоёл авах мөнгийг олж чадна. Ядуу зүдүү байдал түүнийг сэтгэлийн дарамтанд оруулдаг. Тэр оюуны чадвартай, хурц ухаантай бөгөөд магтаалд дуртай. Түүнийг 4 хананы дунд хорьж болохгүй. Тэрээр хоригдох ч үгүй.

Арслан-эмэгтэй эр нөхрөөсөө анхаарал халамж байнга шаарддаг бөгөөд 2-р дүрд тоглохыг хүсдэггүй. Ихэнх тохиолдолд хувиа боддог. Эр нөхрөө жолоодох хүслээ хазаарлан барих хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Гэхдээ тэд эр нөхөртөө үнэнч.

Тэд гадаад үзэмжиндээ байнга анхаарал тавьдаг. Аливаа юманд маш хариуцлагатай. Арслан-эмэгтэй өгөөмөр, сэтгэлийн тэнхээтэй, худал хуурмаг юмыг үзэн яддаг. Төгс сайн гэрийн эзэгтэй. Хүүхдээ хайраар хэзээч дутаадаггүй ба тэдний сул талыг анзаардаггүй.

Арслан-эмэгтэй танд үнэнч гэргий байж чадна. Гэхдээ зөвхөн та түүнд үнэнч байсан тохиолдолд шүү дээ.

ОХИН-ЭМЭГТЭЙ

Энэ ордны эмэгтэй их сэтгэл татам, аятайхан хүн гэхдээ түүнд золбоотой, дориун байх хэрэгтэй болов уу. Тэр сээтэгнэх дуртай боловч сүүлийн мөчид ухардаг. Өөрийн бүрэг ичимхий зангаасаа зовдог гэвч үүнийг нуух гэж оролддог.

Хааяа тэр мохошгүй зантай санагдана. Жишээлбэл, хэдий тэр нөхөртэй ч нууц амрагийнхаа хүүхдийг бардам төрүүлж чадна. Нөгөө талаас, хэдий тэр аз жаргалаа олох тодорхой зорилготой мөн түүнд шаардлагатай юм бүхэн байгаа ч бүрэг ичимхий, сул дорой.

Охины ордны эмэгтэйд эмэгтэй хүний бүх сайн сайхан чанарууд байдаг: эелдэг зөөлөн, үнэнч сэтгэл, гоо үзэсгэлэн. Эрэгтэйчүүд түүнд их татагддаг. Эрэгтэй хүн түүнтэй байхдаа таашаал авж чадаж байвал тэр өөрөө их баяртай байдаг.

Түүнийг золбоотой, дориун эмэгтэй гэж хэлэхгүй, түүнд оргилуун зан байдаггүй, ер нь тэр эелдэг зөөлөн ба энхрий ялдам зэргийн төлөө зориулагдан төрсөн хүн. Түүнд эрэгтэй хүнийг хүндлэх сэтгэл байдаг тул эрэгтэй хүний хажууд найдвартай тайван санагддаг. Түүнтэй янаг хайрын харьцаанд байгаа эрэгтэйд нь ч түүний энэхүү тайван байдал нь шилждэг. Олонх нь түүний бүрэг ичимхий занд нь татагддаг. Түүний сул дорой байдал мөн үнэнч сэтгэл нь эрэгтэйчүүдийн сэтгэлийг булаадаг.

Түүний гол чанар нь яг жинхэнэ хайр дурлал шиг цэвэр ариун. Хэрвээ түүний гэрлэлт өөрт нь тохироогүйг мэдвэл эсвэл өөр эрэгтэйд хайр сэтгэлтэй болвол шууд гэрлэлтээ цуцлуулна. Тэр гэр бүл сүйтгэх нь муу гэж үздэг харин худал хуурмаг загнах нь үүнээс ч илүү түүнд жигшмээр байдаг. Хэрвээ өөрийн хайр дурлалаа чин үнэн гэдгээ ойлговол ямар ч хов живээс айхгүй цэвэр ариун харьцаа бий болгоно.

Бүх ордны ганцхан энэ эмэгтэйд л романтик сэтгэл ба бодит ухаан хослон байдаг. Өөрийн аминч хэт шүүмжлэмтгий зангаасаа болж ойр дотныхонтойгоо харьцах харьцаагаа сүйрэлд хүргэх нь ч элбэг.

Тэр сайн эхнэр болдог. Найдвартай, хурц ухаантай. Түүнд эрдэм шинжилгээний, оюун ухааны ажил хийдэг эр нөхөр илүү тохирно, жишээ нь: эрдэмтэн, шинжээч, багш, эмч, өмгөөлөгч. Адал явдал, эрсдэл, утга учиргүй баатарлаг явдал зэрэгт татагддаг эрчүүд түүнд таалагддаггүй.

Охины ордны эмэгтэй нөхрийнхөө ажлын төлөө өөрийнхөө ажлыг ч золиослоход бэлэн байдаг ба ингэснээрээ өөрийгөө төвийлгөдөггүй, даруу төлөв байдаг. Нөхрийнхөө нарийн бичиг, зөвлөгч нь байх дуртай. Тэр нөхөртөө ямагт халамжтай, анхааралтай, хариуцлагатай байна. Гэхдээ бас нөхөртэйгээ харьцахдаа арга нь дутагддаг. Нөхрөө бараг шүүмжлэхгүй, өмөөрөх маягтай.

Охин – эмэгтэйчүүд өөрийнхөө эрх чөлөө болон сэтгэл татсан байдлаа их хайрлаж, үнэлдэг тул хүүхэдтэй болохыг нэг их хүсдэггүй. Жирэмслэлт түүний гоо үзэмжийг үгүй хийнэ гэж боддог. Тэр гадаад төрхөндөө үргэлж санаа тавьдаггүй, классик загвараар хувцаслахыг эрхэмлэдэг. Костюм нь ямар ч илүү зүйлгүйгээр энгийн, биед яг таарсан байх ёстой гэж үздэг. Ихэвчлэн хуучинсаг үзэлтэй. Илүү гоёмсог, өвөрмөц харагдахад нь түүнд эрх чөлөө, уран сэтгэмж, зориг дутагддаг. Шинэ хувцас худалдан авах нь ховор. Хувцасаа хуучиртал нь өмсөхийг илүү эрхэмлэдэг. Саарал, уйтгартай харагдах нь элбэг.

This entry was posted in Зурхай. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s