Бүсгүйчүүдийн зурхай /үргэлжлэл/

Image hosting by IMGBoot.com

ЖИНЛҮҮР-ЭМЭГТЭЙ

Энэ эмэгтэй нь заль мэхтэй, эелдэг зөөлөн ба олон ааштай. Чихэр жимсэнд, гоёл чимэглэлд бас унтах дуртай. Амьдралд хамгийн чухал нь түүний хувьд хайр юм. Тэр уян нялуун ба маш мэдрэмтгий. Таны хайрыг байнга мэдрэх нь түүнд хэрэгтэй. Хэрвээ өөрийг нь хайрлахгүй байгааг мэдэрмэгц тэр аз жаргалаа өөр хүнээс хайн явдаг. Бүтэлгүй хайрын дараа тэр хурдан тайвширдаг. Энэ ордны эмэгтэй ямар ч эрэгтэйтэй таарч тохирно.

Жинлүүр-эмэгтэй хайр дурлалдаа их мэдрэмтгий. Хэдий секс амьдралд нь чухал байр суурь эзэлдэг ч түүний зорилго бол биш юм. Тийм болохоор л түүнд эрэгтэйчүүд олон байдаг. Зөвхөн сексийн тухай яригдаж байвал бүрэн дотносож чаддаггүй.

Тэр бол амархан зохицдог эмэгтэйчүүдийн нэг. Сул дорой эрэгтэйтэй тэрээр нөхцөл байдлын эзэн болно. Харин хүчтэй, чадалтай эрэгтэйтэй сул, дуулгавартай болж юм бүхэнд хүссэнийг нь дагана.

Жинхэнэ хайр л түүнийг төгс өөрчлөнө. Хэрвээ түүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байгааг ойлгож мэдэрвэл, тэр хамгийн сэтгэл татам, аятайхан, хөгжилтэй эмэгтэй болно.

Гэрлэсэн тохиолдолд түүний зан байдал өөрчлөгдөж илүү ухаалаг болдог. Таагүй байдлыг намсгаж чаддаг мөн таныг бодлогогүй үйлдэл, шийдвэр гаргахаас чинь сэрэмжилж хамгаална.

Жинлүүр – эмэгтэй нь таны хүзүүн дээр том чулуу мэт өлгөгдөөд байхгүй. Харин бүр таны зам дээр байгаа бэрхшээлийг зайлуулахыг тэмүүлнэ. Гэхдээ өөрийн санаа бодлоо тулгахгүй бөгөөд дараа нь хариуцлага хүлээх болно гэдгээ бас мэднэ. Буруу алхам хийхээс чинь хамгаалан зөвлөхдөө маш зөөлөн ханддаг тул та бараг буруу алхамаа өөрөө олж ойлгосон мэт санагдана.

Энэ эмэгтэй их оюун ухаантай ба нягтлан судлах чадвартай. Ажил хэргийн асуудал дээр чинь туслаж чадна. Асуудлын үндсэн учрыг ойлгохдоо маш хурдан. Шийдвэр гаргахдаа элдэв хөөрлөөс чөлөөлөгдөн хамгийн сайн зөвлөгөө өгнө. Энэ нь түүний олон дутагдалыг нуудаг. Үүнээс гадна, тэр өөрийнхөө дутагдлыг сайн ойлгодог ба үүнийгээ чин үнэнчээр хэлдэг мөн түүний инээмсэглэл, үнсэлт, эелдэг ялдам тэврэх зэрэг нь дутагдалуудыг нь нөхдөг.

Нэг дутагдал нь гэрийн ажлаас төвөгшөөдөг. Эрх чөлөөг их өндрөөр үнэлдэг тэгэхдээ ганцаардлыг тэвчдэггүй. Шинэ найз нөхөдтэй хурдан болдог, оршин суух газраа солихдоо амархан.

Хонь, Хилэнц, Арслан, Үхэр зэрэг ордуудын эрэгтэйчүүд ийм эмэгтэйг шүтэн биширч индэр дээр гаргана, энэ нь түүнд ч их таалагдана. Ингэсэн нь шударга явдал болно учир нь тэр ч гэсэн эрчүүдийг шүтэн биширнэ.

Тэр хэзээ ч бусдын захиаг уншихгүй – энэ нь бүр толгойнд нь ч орохгүй, таны нууцыг задлахгүй мөн эвгүй байдалд оруулахгүй. Таны даргыг өөрийнхөө инэмсэглэлээр татна. Тэр ямагт аргатай.

Ийм эмэгтэйгийн гэр орон нь диваажингийн цэцэрлэг мэт байж болно. Энэ эмэгтэйчүүдийн ихэнх нь гэртээ үнэт эдлэлүүдтэй. Дарс, аятайхан хөгжим, зэрэг тодотголуудад их анхаардаг. Энэ ордны эмэгтэй бол тэр чигээрээ өөрөө гоёмсог, чамин. Бусдад ямагт аятайхан сэтгэгдэл төрүүлдэг.

Моодыг гайхалтай сайн мэдэрнэ, хувцасны хэв маягт их анхаарна, хөх, саарал, цайвар ногоон ба зөөлөн өнгөнд дуртай. Хурц үнэртэй ус сонгодоггүй.

Эмэгтэй хүн байх нь -түүний гол тавилан мөн үүн дээр тэр төгс төгөлдөр лүү тэмүүлнэ. Харин түүний эршүүд ухаан нь түүнийг илүү сэтгэл татам болгодог. Тэр ярих дуртайгаас гадна бас сайн сонсож чаддаг.

Жинлүүр – эмэгтэй зөөлөн бас үүний зэрэгцээ чадалтай. Бүх эмэгтэйчүүд тэнцвэрээ ингэж хадгалж чаддаггүй. Тэр зөөлөн зан аалиар хурц асуудлыг намдаах чадвартай. Аливаа аюулд өөрийгөө хамгаалж чадахгүй зөөлөн бүсгүй гэж бодогдуулна гэвч та эндүүрч байна. Хэцүү бэрхшээлтэй мөчид тэр ган төмрийн аравны ес шиг л болно.

Хэцүү цаг тулгарвал таныг хэн аврахаар ирэхийг хараарай.Таны үүрэг ролийг ч хомстгохгүй, үүнийх нь төлөө түүнд талархаарай. Түүнд ямагт итгэж, найдаж болно.

Хааяа тэр туйлдаа хүрдэг, хэтэрхий их идэх ба уух, эсвэл бүр урт удаан дуугүй байх. Түүний тэнцвэр алдагдсан үед ийм болдог байж магадгүй. Гэхдээ тэр хааяа тэнцвэрээ алдсан ч эрт орой хэзэн нэгэн цагт буцаад зохицсон байдалдаа ордог. Ийм үе нь их удаан сунжирдаггүй. Тэнцвэр нь өөрөө бий болдог бөгөөд та ч үүнд нь туслаж болно.

Түүний үнэлүүштэй чанаруудын нэг нь гоо үзэмжийнхээ цаана өөрийн ухаанаа нууж чаддаг.

Тэр хүүхдүүдээ хайрлана, санаа тавина гэхдээ эрэгтэй хүнийг ямагт нэгдүгээрт тавьдаг. Түүний хүүхдүүд арчаатай, анхаарал халамжаар дутдаггүй. Гэхдээ тэд таны тайван байдлыг алдагдуулбал Жинлүүр шууд хөндлөнгөөс оролцоно. Учир нь зөвхөн таныг илүү аз жаргалтай байлгахын тулд л хүүхэдтэй болж байгаа юм.


ХИЛЭНЦ-ЭМЭГТЭЙ

Энэ эмэгтэй нууцлагдмал гоо үзэсгэлэнтэй, сэтгэл болон дур булаасан, бардам, өөртөө маш итгэлтэй хүн юм. Бүсгүй хүний жинхэнэ шинж чанартай гэж өөрийгөө боддог мөн ингэж бодох үндэслэл ч бий. Дотоод ухамсартаа тэр эрэгтэй хүн болохгүй яаваа, тэгвэл илүү их боломжтой байх байлаа гэж бодно гэхдээ энэхүү бодлоо хэнд ч, бүр өөртөө ч хэлдэггүй.
Хилэнц – эмэгтэй нь ерөнхийдөө дунд зэргийн нуруутай, зузаан, хөл гар нь хүчтэй, том нүүртэй байдаг. Тэр захирах, эрх дархтай байх дуртай бөгөөд хүчтэй зан араншинтай.
Хилэнц – эмэгтэй хоёр янз байдаг. Эхнийх нь далд зантай, ухаан болон номхотгошгүй эрч хүч зэрэг нь Хилэнцийн эрэпэйтэй дөхөм. Хилэнц – эрэгтэйгийн тухай хэлсэн юм бүхнийг нь энэ янзад оруулж болно. Энэ эмэгтэйгийн шардлагыг хангах эрэгтэй хүн ховор. Ийм эмэгтэйд ихэвчлэн сул дорой, шийдэмгий бус эрэгтэйчүүд татагддаг, харин хэрвээ нэгэнт ийм эрэгтэйтэй гэрлэхээр шийдсэн бол эр нөхөртөө тушаал дэвшихэд нь туслана.
Дараагийн янзад нь үнэхээр үйлийн үргүй эмэгтэй байдаг. Тэр их сээтэгнүүр, хэрэгт дуртай, шуналтай. Тэр эрч хүчтэй, ухаантай, үзсгэлэнтэй. Ийм Хилэнц – эмэгтэй их аюултай, өөрийг нь хайрлаж байгаа хүмүүсдээ муу, таагүй явдлууд авчирдаг. Эрэгтэйчүүд түүний төлөө бүр галзуурах нь холгүй байдаг. Ийм эмэгтэй эрэгтэй хүнийг ядууралд бүр амиа хорлоход нь хүргэж чадна. Үйлийн үргүй тачаал нь өөрийг нь ч хөнөөх нь их байдаг.
Ийм эмэгтэй нь оньсого мэт, догшин, халуун байдаг. Тачаал нь хязгааргүй. Тэр ямагт сексийн таашаал авахыг тэмүүлнэ.
Хилэнц – эмэгтэй эртнээс сексийн туршлагатай болдог. Дотносох үедээ илүү гайхамшигтай сайхан болдог учир нь өөрийгөө хянаж чадахаа больж мэдрэхүйдээ бүхлээрээ захирагдах болно. Ийм эмэгтэйн хажууд ямар ч эрэгтэй өөрийгөө боловсорч байгаагаа мэдрэнэ.
Энэхүү эмэгтэйтэй ганцхан удаа тачаал мэдэрсэн эрчүүд түүнээс салж чадахаа больж боол нь болдог. Энэ эмэгтэйн төлөө эрчүүд ажил төрлөө бүр гэр бүлээ хүртэл хаяж явдаг. Эрчүүдийг түүнээс юү ч салгаж чадахгүй. Тэр гэрлэсэн бол сайн эхнэр болдог, эр нөхрийнхөө ажилд жинхэнэ туслагч нь болж, ажил алба хөөцөлдөхөд нь тусладаг. Тэр өөрийгөө товойлгох хүслээ маш сайн илэрхийлж чаддаг ба үүнийгээ бусад ордуудын бүр эрэгтэйн шинж чанар агуулсан эмэгтэйчүүдээс /Хонь, Арслан, Нум/ илүү хийдэг. Хэрэгтэй үедээ өөрийнхөө жинхэнэ зан байдлаа чадварлагаар дарж эрэгтэйчүүдийг өөрийн дур булаасан байдлаараа гатна. Ялдам бүсгүй хүний дүрд орох нь түүнд маш амархан. Таныг гунигтай харцаараа, анхилуун үнэртэй усаараа эсвэл элдэв арга заль хэрэглэн өөрийн зорилгодоо удаан боловч тойрох аргагүй дөхөж хүрнэ.
Түүнээс сохор хайрыг хүлээсний хэрэггүй. Таныг нэвт харж ухаан бодолд чинь юү байгааг чинь ойлгодог тул түүнтэй тоглосний хэрэггүй. Хэрвээ өөрөө доромжлогдсноо мэдэрвэл танд аюултай болно. Түүнтэй сэрэмжтэй байх хэрэгтэй.
Тэр ингүүхэн бас уян зөөлөн байж чаддаг. Хүчтэй хайрлаж бас хүчтэй ч үзэн ядаж чадна. Энэ эмэгтэйд ид шидийн чадвар байдаг, хааяа бүр жинхэнэ шулам мэт санагдана. Анхныхаа харцаар ирээдүйн нөхрөө таах чадвартай мөн нөгөөдөх нь ч даруй нөлөөг мэдрэнэ. Тэр эрэгтэй нь эсвэл дур булаасан байдалд нь хүчтэй автана эсвэл эргэж харахгүйгээр шууд зугтах хүсэл төрнө.
Сул дорой эрчүүдийг ойшоож үздэггүй. Тэр их зантай, биеэ тоосон хүч чадалтай эрэгтэйд татагдана. Энэхүү эрэгтэй нь эрэлхэг зоригтой, хөгжсөн оюун ухаантай ба юм бүхнээрээ эмэгтэйгээсээ давуу байх ёстой тэгэхдээ Хилэнц эмэгтэй нь ч өөрийн хувь хүнийхээ чанарыг хадгалах боломжтой байх ёстой.
Хэрвээ ийм эмэгтэй анхаарлаа тань руу хандуулсан бол та өөрийгөө бусдаас илүү гэж. Түүнтэй ойртсноороо та өөрийгөө жирийн бус хүн гэж бодно. Түүний хайр таны хүлээж байгаагаас илүү байна, түүний амьдралын хамгийн чухал хүн нь та болно.
Өөрийн бүх шургуу зангаараа таныг аргадах болно.
Хилэнц эмэгтэйн занг хүсэл тачаал гэдгээр тодорхойлж болно. Тэр өөрийн дотор буцалж байгаа тачаалаа хянахыг хичээдэг тэгэхдээ танихгүй хүнтэй нэлээн хүйтэн ба гаднаа тун тайван байдаг. Энэхүү тачаалтай зан нь зөвхөн хайр дурлалд биш харин бас түүний ажил амьдралд нь байдаг. Түүнийг тоомсоргүй гэж төсөөлөмгүй. Түүнд ямар нэгэн юм зүгээр таалагдаж байна эсвэл таалагдахгүй байна гэж байхгүй, тэр эсвэл тас үгүйсгэдэг эсвэл өргөмжилдөг.
Түүнд олон сайн эрхэм чанарууд байдагтай эн тэнцүү бас олон муу муухай чанарууд бий. Амьдралдаа их юм үзнэ. Тэгэхдээ хов жив түүнээс холуур өнгөрдөг. Тэр ямар нэгэн байдлаар ихэнхи эмэгтэйчүүдээс дээр үлддэг.
Хилэнц эмэгтэй нь бусдын нууцыг хадгалж чаддаг ба бусдын нууцыг мэдэх дуртай харин өөрийнхөө нууцыг хэнд ч итгэж ярьдаггүй. Хэний ч өмнө нүглээ ярихгүй, түүний сэтгэлийн нууц нь долоон тангарагийн цаана байгаа.
Хүч чадалтай гэж боддог хүндээ үнэнч байна. Бусадтай ёс зүй хадгалан харьцдаг нь түүнийг хааяа хөндий хүйтэн болгодог.
Тэр ихээхэн тэсвэр хатуужилтай эмэгтэй. Энэ чанарууд нь сэтгэлийн дарамттай байдлыг мөн архи тамхийг хэтрүүлэн хэрэглэхийг даван дийлэхэд нь туслана.
Хилэнц эмэгтэй эр нөхөртэй гэр бүлтэй боловч таньд дурлавал нөхцөл байдал үүнд саад болж байсан ч таныг хайрласаар л байна, түүний тухай юү ярих нь түүнд хамаагүй. Ийм харьцааг гэрлэлтээс илүү сайн, илүү үнэн шударга гэж боддог.
Уян ялдам эхнэр, эх гэсэн дүрд тохирохгүй, тэр өөрийнхөөрөө л амьдардаг. Гэртээ зөвхөн тантай хамт байхдаа таны нүд рүү эгцлэн харж юу бодож байгаагаа шууд хэлж, бүр зодоонд хүргэх хэрүүл үүсгэж ч чадна гэхдээ хүний хажууд таныг ямагт өмгөөлж хамгаална.
Хэдий тэр өөрөө хүчтэй эмэгтэй ч эрчүүдийг толгойлоход нь зөвшөөрдөг мөн зорилгод нь хүрэхэд нь тусладаг. Түүнийхээ төлөө ажил албаа ч золиослоно, юм бүхэнд нь тэвчээртэй туслана.
Түүний гэр нь цэвэр, тохьтой байна. Амьдралд нь ямагт гоо сайхан ба замбараатай байдал байдаг. Маш амттай хоол хийдэг, хоол нь ямагт цагтаа бэлэн байдаг, бүх юм байрандаа. Гэрээ эмх замбараатай байлгах дуртай, их цэвэрлэгээ нь түүний хувьд баяр л гэсэн үг. Тэр их сэжиглэмтгий бас их хартай. Болгоомжтой байгаарай. Харин танд хэдий шалтгаан байсан ч хэзээ ч түүнд сэжиглэсэн зүйлээ битгий хэлээрэй. Шалтгаан ч байх болно учир нь тэр эрчүүдтэй учир ургуулахдаа гарамгай. Хардалтаа дарж, түүнээс юу ч битгий асуу, тэртээ тэргүй тэр танд юу ч хэлэхгүй. Хилэнц – эмэгтэй ийм л байдаг юм.
Түүнийг байгаагаар нь хүлээж ав, түүнийг өөрчлөх боломжгүй. Үүнтэй эвлэр эсвэл түүнээс яв. Гэхдээ хэдий та явсан ч таньд үлдээсэн шарх амьдралын чинь турш байна. Тийм учраас түүний зан араншинд нь дасахыг хичээ.
Ямар нэгэн юмын талаар хэлэлцэж байхад дуугүй байж, өөрийн бодлоо огцом илэрхийлэхгүй байж чаддаггүй. Амаа барьж мөн дуугаа чангаруулахгүй байж чаддаггүй. Бусдын үзэл бодлыг сонсох дургүй нь түүний хамгийн муу чанаруудын нэг юм. Байнга өөрийнхөөрөө тулгадаг. Ямар ч маргаанд дийлэхийг хүсдэг, сүүлийн үгийг тэр л хэлэх ёстой. Мэн тэр бас өс хонзонтой, нэг удаа та түүнд худлаа ярьвал, хариуд чинь хэд ч хамаагүй худлаа ярина. Хэрвээ хэрүүлийн дараа унтахад нь та түүнийг үнсээгүй бол таныг сарын хугацаанд ч тэр үнсэхгүй, тэгээд өөрийн энэ гаргасан зан байдлаа их шударга гэж үзнэ.
Гэхдээ бас таны түүнд гаргасан сайхан сэтгэлийг чинь ч бас мартахгүй, хариу барина.
Хилэнцүүд мөнгөний хэрэг дээр амжилттай байдаг боловч түүний зан нь тааварлашгүй, нэг бол мөнгөө хураадаг, нэг бол аймшгийн зарцуулдаг. Ганцхан үгээр хэлэхэд тэр мөнгөнд дуртай. Эрх дарх, алдар нэрд их дуртай тиймээс мөнгөгүй бол энэ нь боломжгүй. Түүний бардам зан нь ядуу зүдүү амьдрахыг зөвшөөрөхгүй. Мөнгө байхгүй байвал тэр маш их аз жаргалгүй болдог. Материаллаг байдлаа сайжруулахын тулд бүх хүчээ зарцуулна.
Хилэнц эхнэрүүд эр нөхөртөө үнэхээр хайртай бол үнэнч, түүний хувьд эр нөхрийн аз жаргал бүхнээс илүү. Хайр дурлалын төлөө өөрийгөө золиослоход ч бэлэн. Харин эр нөхөргүй Хилэнц эмэгтэй нас өтлөх тусам жинхэнэ шулам болон хувирдаг.

НУМ-ЭМЭГТЭЙ

Эдгээр эмэгтэйчүүд нь ч гэсэн хоёр янз байдаг.
Эхнийх нь – эрэгтэй хүүхдийн зантэй эмэгтэй. Хөдөлгөөн, спортод хамгаас илүү дуртай. Гэрлэлт, гэр бүлийн амьдралд дасах нь хэцүү. Эрх дураараа, овилгогүй, бардам, дайчин. Хөдөлгөөнтэй, овсгоотой, хашир тэрээр аливаа ажилд амжилтанд хүрдэг.
Энэ эмэгтэй юм бүхнээрээ эрэгтэй хүнтэй эн зэрэгцэхийг тэмүүлдэг. Нум – эмэгтэй Төвдөд байдаг эрэгтэйчүүдийн гандан орж эрэгтэй лам нарын амьдралын тухай шуугиант мэдээ бичихийн тулд хөхөө огтолсон гэдэг түүх ч бий.
Эдгээр эмэгтэйчүүдийн дунд лесби – эмэгтэйчүүд их байдаг. Өмссөн хувцас нь түүний зан араншинг илэрхийлдэг: костюм, спорт маягийн өмд, жакет, богино тайрсан үс. Гэвч жинхэнэ эмэгтэй шиг бас хувцасладаг: гоё даашинз, үслэг эдлэл, үнэтэй гоёл чимэглэл, сүүлийн үеийн үсний тайралт. Хувцсанд нь чанар харагдана.
Дараагийн янзад – дээд язгууртан эмэгтэй, эрх чөлөөтэй маягийн ухаантэй, атгаг сэжиг байхгүй хүн. Эрэгтэйчүүд түүнийг шагшин биширч, индэрт гаргахад, түүнд мэхийн ёслоход тэр дуртай. Түүнээс урвахыг өршөөхгүй. Гэвч хэрүүл маргаан үүсгэхгүйн тулд бүхнийг хийнэ. Харъяат байх дургүй тул эрх чөлөөт хайр дурлалын явдлыг эрхэмлэдэг.
Сексийн хувьд тэр бүтээлч ба бууршгүй. Секс нь түүний хувьд амьдрал ахуйгаа бүхэл бүтнээр нь мэдрэх боломж тиймээс аль болох их таашаал авахыг тэмүүлнэ. Хөгжилтэй, сонирхолтой тэрээр амьдралыг үнэлж чаддаг – хайр дурлал, ажил, урлаг, спорт г.м. Тэр их амьдралын баяр баясгалантай ба уран, зөгнөлт сэтгэмжээр дүүрэн байдаг. Түүнтэй хэзээ ч уйдахгүй.
Нум – эмэгтэй эр хүнийг сонгохдоо өөртөө таарсан, тохирсныг сонгодог учир нь тэр өөрийн хүслээ бүрэн хангаж чадсан үедээ л жинхэнээсээ аз жаргалтай байдаг.
Гэр бүлийн амьдралд тэр их чухал ханддаг ба гэр бүлээ нийцтэй болгохыг хичээдэг. Гэхдээ амьдралаас таашаал авах хүсэл нь номхотгошгүй тул энэ нь түүнийг гэр бүлийн амьдралаас холдуулдаг тал бий. Түүний гадуур зугаалдаг явдалд нь тэсвэр тэвчээртэй ханддаг эр нөхөр хэрэгтэй. Эр нөхрийнхөө ийм явдалд ч тэвчээртэй ханддаг учир нь өөрийнхөө үнэ цэнийг сайн мэднэ.
Нум – эмэгтэй нь этгээд маягийн, урлаг, ном, гялалзсан хамт олон зэрэгт дуртай.
Эвгүй байдалд оруулах асуулт тавих ба илэн далангүй юм хэлэх зэрэг нь таныг гайхшруулна. Таны сонсохыг хүссэн бүхнийг тэр хэлдэггүй. Энэ эмэгтэй шулуун, учир нь тэр байгаа юмыг байгаагаар нь л хардаг. Энэ нь мэдээж бас нэг авъяас. Тэр бас сайхан үгс ч урсгадаг.
Нөхөрсөг мөн илэн далангүй энэ эмэгтэй өөрийн дур булаасан байдлаараа таны зүрхийг бүр ухрах чадваргүй болтол чинь эзэмдэж чадна.
Тэр их ухамсартай, зүй тогтоолтой, ямар ч нөхцөл байдалд сайн сайханд итгэж аз жаргалтай байж чаддаг.
Өөрт нь ашиггүй байсанч бай та үнэн үг сонсмооргүй байсан ч хамаагүй Нум – эмэгтэй хэзээ ч худлаа ярьдаггүй. Үнэн үг хэлснийх нь хариуд уурлаж, хашгирах хэрэггүй тэгвэл тэр гомдсондоо тэсэрч магадгүй.
Тэр их эрх чөлөөтэй тул ганцаараа амьдарч чадна.Тэд нэг газраа удаан байх дургүй. Энэ ордныхон эрэгтэй эмэгтэй аль нь ч төрөл төрөгсдөөсөө холхон байдаг. Нум – эмэгтэй нь байнгын хөдөлгөөнд дуртай.
Ямар нэгэн юм түүнээс хүсч байвал зүгээр л гуй, хэзээ ч битгий шаардаарай. Түүнийг шахаж, захирч, тушаахад тэр туйлын дургүй. Ийм аргыг тэр аймшгийн гэж үздэг. Түүнийг хүчээр албадах юм бол төрсөн ээж нь ч бай, хайрт хархүү нь ч бай үгэнд нь орохгүй. Гэхдээ үүн дээр нэг анхаарах юм байна. Хэдийгээр захирагдах дургүй ч, та юм бүхэн дээр хатуу байх хэрэгтэй, учир нь сул дорой эрчүүдэд тэр туйлын дургүй. Та түүнтэй яг бүсгүй хүнтэй харьцаж байна гэдгээ мэдрүүлбэл түүнд таатай байх болно.
Харин Нум – эмэгтэй нь хайрт хархүүгийнхээ төлөө ч өөрийнхөө хувь хүнийхээ зан чанарыг үгүй хийхгүй. Түүнд номхон, дуулгавартай зан байдаггүй.
Эдгээр ордны эмэгтэйчүүдийн ихэнх нь нөхөрлөлийг хайр дурлалтай андуурдаг. Нэлээн илэн далангүй байдаг ч сээтэгнэдэггүй. Юу мэдэрч байна яг тэгж л ярьдаг ба үйлддэг. Түүний хэт илэн далангүй зан нь бусдад буруу бодол төрүүлж магад.
Энэ бол маш их сэтгэлийн тэнхээтэй эмэгтэй. Түүний бардам зан хэцүү нөхцөл байдлаас авардаг. Зүрх сэтгэлийнхээ шаналалыг тоглоом тохуу болгож чаддаг. Таниас хагацахдаа зөндөө их уйлах боловч таньтай үүсгэсэн хайрын харьцаа нь ердөө л нэг түр зуурын явдал байсан гэж найзууддаа хэлнэ.
Нумын үнэнч шударга занд нь эргэлзвэл түүнийг эгдүүцэхэд хүргэнэ. Эрчүүд Нум – эмэгтэйг ихэвчлэн буруугаар хүлээж авдаг. Хэрвээ тэр ямарч хайрын явдал үүсгэх бодолгүйгээр илт сээтэгнэж байвал хүйтэн, сэтгэлгүй эмэгтэйн юм гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Харин яг үнэн хэрэг дээрээ тэрээр бүр гэртээ хөгширсөн эмэгтэй болж ч болно. Тэгэхдээ хортой, ууртай, үглээ болдоггүй. Эрэгтэй хүнийг орлуулах мөн өөрийгөө завгүй болгох зөндөө олон сонирхолтой зүйлс түүнд ямагт хангалттай байдаг.
Нум – эмэгтэй нь итгэмээргүй идеалист хүн. Өөрийн эрх чөлөөг их үнэлдэг, түүнийг гэрлүүлэхийн тулд та нэлээн хүч зарцуулна. Эрэгтэйчүүдтэй харьцах түүний харьцаанд элдэв ёсорхол байдаггүй, учир нь өөрийгөө эд нартай эн тэнцүү гэж Үздэг. Гэвч түүнд бүсгүй шинж байлгүй яахав. Нум – эмэгтэйд хартай эр нөхөр тохирохгүй, учир нь тэр нөхөртөө үнэнч биш байж болно гэж үздэг.
Нум – эмэгтэй нь адал явдалд /авантюр/ их дуртай, түүнд амьдралын эрч хүч ямагт буцалж байдаг. Түүний хувьд хамгийн чухал нь өөрийгөө илэрхийлэх, тодруулах. Өдөр тутмын эгэл жирийн байдалд үнэхээр дургүй, тийм учраас хайрт хархүүгээ өглөөнөөс орой хүртэл ажиллахыг хэзээ ч албадахгүй. Мөнгөн дээр тогтдог амьдрал түүнд сонин биш.
Тэр их үнэнч шударга тиймээс өөрийн нэр төр мөн хүмүүс түүний талаар юу бодож байгаа зэрэгт жаахан хөнгөмсөгөөр ханддаг. Ер нь бол түүнийг эрчүүд хүрээлсэн байдаг гэхдээ тэр өөрийнхөө ёс суртахууныг өө сэвгүй гэж мэддэг, энэ нь түүний хувьд цорын ганц чухал зүйл. Давхар утгыг нь ойлгоогүй болохоор шальдар бульдар онигоо сонсоод инээж магадгүй. Далд утга ба хоёр тийшээ ажиллах зэргийг Нум нь ихэвчлэн ойлгодоггүй, тэр их итгэмтгий, гэнэн, энэ нь түүнийг эмзэг болгодог. Ухаан болон зүй тогтоол Нум – эмэгтэйн зүрхийг хамгаалдаггүй, зүрх нь ихэвчлэн эмтэрсэн байдаг.
Нум -эмэгтэй нь жоохон болхи, эв хавгүй. Та түүнийг ажиглаад үзээрэй, тэр гудамжаар гоёмсог гунхан алхаж явж байгаад замын хажуу дах довжоонд бүдэрнэ, тэнцвэрээ олохын тулд мухлагнаас барих мөртөө хэдэн хайрцаг унагаана. Гэхдээ түүний амьдралын баяр баясгалан, найрсаг ба нөхөрсөг зан нь байдлыг авардаг. Ийм үед тэр болхи гөлөгийг санагдуулна.
Нум – эмэгтэйн идэх дур нь гайхалтай сайн, чанартай, сайхан дарс болон амттай хоол зэрэгт дуртай; чанартай хувцас худалдан авдаг, мөнгөө хайрлахгүйгаар тав тухтай аялдаг. Мөнгөний төлөө мөнгө нь түүнд сонин биш.
Тайзны гэрэл чийдэнд дуртай тул тайзан дээр гарч чаддаг. Тэр өөрийн ажил албаа таны төлөө орхино гэж бүү найд. Таныг эсвэл үзэгчдийг сонгох ёстой гэж түүнийг бүү албад. Хэсэг хугацааны дараа тайз болон үзэгчид түүнийг уйдаана тэгээд гэр лүүгээ буцаад ирнэ. Үнэн шударга бол – сайхан зүйл харин худал хуурмаг бол – муухай зүйл гэж үздэг хүн л түүнд хэрэгтэй.
Тэр аялахад ямагт бэлэн байдаг түүнийг гэртээ барих боломжгүй. Түүнтэй хамт амралтанд яв эсвэл түүнд итгээд ганцаар нь явуул.
Хайр дурлал болон гэрлэлт зэрэгт жаахан хүйтэн ханддаг хандлага ньтүүнд мэдрэмж дутагдаж байгаа юм шиг санагдуулна, гэвч тийм биш. Хайр дурлалын уян нялуун кино эсвэл зохиол уншихдаа тэр уйлдаг. Магадгүй таны хамгийн анх өгч байсан хайрын захиаг ч хадгална.
Тэр муугүй гэрийн эзэгтэй ч байнга тоос арчих шаардлага, эмх замбараатай байлгах, ороо хураах зэрэг нь түүнд ядаргаатай байдаг. Энэ бүхнийг тэр үзэн ядна. Гэрийн үйлчлэгчид энэ бүхнийг дуртайяэ даатгана.
Тэр өөрийн байртай тохиолдолд, бусдын тусламжийг авах бололцоогүй байвал бүх хүч тэнхээгээ зарцуулаад гэрээ эмх замбараатай байлгахыг хичээнэ. Энэ эмэгтэйн бардам зан нь гэрт шаардлагтай юм бүхний гхийхэд хүргэнэ. Нэгдүгээрт, түүнийг гоо үзэсгэлэн ба цэвэр цэмцгэр байдал хүрээлсэн байх ёстой; хоёрдугаарт, түүний өмнөөс хэн ч хийхгүй гэдгийг тэр ойлгодог.
Хоол хийх чадварынх нь тухай тодорхой нэг юм хэлэхэд хэцүү, учир нь түүнд хоол хийх онцгой хүсэл байдаггүй.
Хэрвээ тэр жинхэнээсээ гомдсон бол зан араншин нь хорсол болж хувирна, гэхдээ өгүүлбэрээ дуусгаж амжилгүй юу хэлснээ мартчихдаг. Тэр хэзээ ч гутранги хүнтэй хамт байж чадахгүй.
Нум – эмэгтэйн хүүхдүүд өөрийг нь шүтэн хайрлах болно. Ер нь хүүхдүүдтэй эвтэй байж чаддаг ба тэд нарын дунд байх дуртай. Түүний гэр үргэлж хүүхдүүдийнх нь найз нөхдөөр дүүрсэн байдаг. Эхийн үүрэг Нум – эмэгтэйг ядраадаггүй, тэр эрч хүчтэйгээр үүргээ биелүүлж чаддаг.
Зочдоо түүн шиг сайхан гоёмсгоор угтаж, хүлээж авч, зугаацуулж чаддаг хүн байхгүй. Тэр зочидтойгоо ямагт нөхөрсөг, найрсаг байдаг. Өөрсдийг нь дуртайяа хүлээж авдгийг зочид нь ч ямагт мэдрэх болно.
Та түүнийг чөлөөтэй байлгавал тэр танд үнэнч, танд итгэж мөн таныг хайрлана. Эдгээр зүйлс нь түүний хувьд хуваагдашгүй. Өөрийн хайраа өгснөөр бас нөхөрлөлөө ч өгдөг.

МАТАР-ЭМЭГТЭЙ

Тэр их сонирхолтой: нас ахих тусам гоо үзэсгэлэнтэй бас дур булаам болдог. 18 настайгаасаа илүү 35 настайдаа эрчүүдэд таалагдана. Түүний араас гүйх амаргүй. Энэ эмэгтэй эрх чөлөөтэй. Нүдний шилтэй музейн ажилтнаас бүр бүжигчин хүртэл байж болно. Гэхдээ ямар ч мэргэжилтэй байсан тэр урвахыг өршөөхгүй.
Сээтэгнэж мөн эрчүүдийн сэтгэлийг булааснаар. Матар эмэгтэйн дэргэд эрчүүд түүнийг хатуу хорвоогоос хамгаалахад бэлэн суперменууд болон хувирдаг. Тэрээр мөн хүйтэн зожиг байдгаас түүнийг эзэмдэхийн тулд бүх хүчээ зарцуулах болно. Тэр ганцхан зорилготой хэрэгтэй эрэгтэйгээ шүүрч авах. Түүний сонгосон эрэгтэй нь бахархахаар өндөр байр суурьтай байх ёстой.
Матар эмэгтэй хатуу сэтгэлтэй, хүйтэн байж чаддаг. Романтик мэдрэхүйгээсээ илүү ажил алба ба хувийн эрх чөлөөг эрхэмлэнэ. Гэрийн эзэгтэйн дүрд байхыг хүсэхгүй. Ихэвчлэн тооцоогоор гэрлэдэг. Сонгосон хүнийх нь нийгмийн болон санхүүгийн байдлууд их чухал. Түүнд нөмөр нөлөөтэй хашир эр хэрэгтэй.
Эдгээр эмэгтэйчүүд амжилтанд хүрдэг. Нэгд ажил алба, хайр дурлал ба гэрлэлт нь хоёрт ордог юм шиг санагдана. Гэхдээ хайр дурлал байж магадгүй харин гэрлэлт лав биш.
Түүний хүсэл тачаал бодсоноос агуу их. Энэ эмэгтэй өөрийн хүсэл ба үүнийгээ хангах боломж хоёрын хоорондох зовлонтой зөрчилдөөнийг мэдэрдэг.
Нэг талаас их дурламтгай, мэдрэмтгий харин нөгөө талаас ёс зүйг хатуу дагадаг эмэгтэй. Түүний энэ зөрчилдөөнтэй байдал нь эрчүүдийг мухардуулдаг. Эрчүүд түүнийг харангуутаа хүссэн эмэгтэй минь мөн байна гэж түүн рүү тэмүүлдэг. Гэвч түүний хүйтэвтэр ажил хэрэгч байдалтай мөргөлдөнө.
Өөрийнхөө хүсэл тачаалыг нуудгаас болж элдэв хачин зан, /комплекс/ хүүдий болдог. Тэр өөрөө үүндээ их зовдог. Гэхдээ хааяа тэсэлгүй өөрийн тачаалаа гаргаад богино боловч оргилуун адал явдалд орно. Энэ үед тэр өөрийн бодож олсон зарчмуудаасаа татгалзан хүчирхэг зан, соргог байдлаараа хамтрагчаа цочирдуулдаг. Ийм байдлаар өөрийнхөө номхотгошгүй хүслээ үе үе гаргаад дараа нь буцаад буянт үйлс хийдэг эмэгтэйгийн дүрд ордог юм.
Түүний сексийн хүсэл нь бүр гэрлэсэн үедээ ч номхотгошгүй. Ийм эмэгтэйчүүд хөгшрөөд ирэхээрээ гэмшин зовж сэтгэл нь хямран яншаа зожиг эмгэн болж хувирдаг.
Түүний зорилго нь найдвартай, нэр хүндтэй байх. Ажлаараа ч юмуу эсвэл эр нөхрийн ажил албын хүчээр ч юмуу хамаагүй энэ зорилгодоо хүрнэ. Энэ эмэгтэй амжилтанд яаж хүрч байгааг нь та ажиглаж чадахгүй л болов уу. Бүгдийг тохойгоороо холдуулан түлхэж урагшаа зүтгэж байгааг нь та ажигласан уу. Тэр өөрийн зөөлөн зан байдлын улмаас сүүлийн байр эзлэхийг зөвшөөрхөөр юм шиг хажуунаас харагдана. Гэхдээ бариан дээр тэр хамгийн түрүүнд байх болно.
Матар эмэгтэйтэй нийтийн орон сууцанд тааралдаж болно гэхдээ түүний зан байдал нь язгууртны охидын сурдаг дотуур байранд хүмүүжсэн гэхээр. Эрчүүд түүнтэй холбоонд орохдоо тэр гаднаа илүү тайван байдгийг мэдэх нь зүйтэй.
Түүний муу ааш зан нь их удаан үргэлжилдэг. Хэрвээ өөрийг нь дутуу үнэлж байна гэж бодвол гутранги байдал нь сараар ч үргэлжилж мэднэ. Энэ нь зүгээр нэг эмзэглэхээс илүү ноцтой. Өөртэй нь хүлээснээс нь тэс өөрөөр хандахаас айдаг.
Элэг доог, тоглоом тохуу зэргийг тэвчиж тэсэхгүй. Өөртэй нь холбогдсон шог яриаг ойлгохгүй. Та түүнийг үнэхээр үнэлж байгаагаа харуулан нотлож түүнийг ихээхэн магтах хэрэгтэй. Бүр романтик үед ч биеээ барьж байдаг.
Ирээдүй нь бүрхэг байхад үнсэлцээд суугаад байх хүн биш. Хэрвээ тэр таныг үнэхээр хэрэгтэй хүн гэж шийдвэл мөн таны санхүү болон нийгэмд эзэлсэн байр суурь тань Матар эмэгтэйг аз жаргалтай болговол тэрээр таньд хайртай байж, уян зөөлөн, бүр тачаалтай болдог. Мөрөөдөмтгий биш тул хайр дурлалын усан онгоц нь аюулгүй байж, яг хаашаа сэлж байгаагаа мэдрэхийг хүснэ.
Матар эмэгтэйд зөвхөн түүний амжилт биш мөн нөхрийн амжилт ч бас чухал. Таны юм бүхэнд чинь туслана. Тэвчээртэй байж таны ажил албаны төлөө өөрийгөө ч золиослож чадна. Амжилт амар олддоггүйг мэддэг, энэ нь шаргуу ажилласны үр дүн тиймээс таныг ажил албандаа удаан урагшилж байна гэж үглэхгүй.
Энэхүү эмэгтэйг гэртээ оруулахын тулд бат бөх гэр барих хэрэгтэй. Тэр нийгэмд амжилттай явж, ёс уламжлалыг сахиж баримтлах болно. Хамгийн үнэтэй дэлгүүрээс эд зүйлс авах зантай гэхдээ хямдхан лангуун дээр байгаа юм шиг наймаалцах болно. Энэ эмэгтэй бол хянамгай бас арвич хүн. Хямдралтай үед даашинз худалдаж авна гэхдээ нэр алдартай үйлдвэрийн шошготой байх ёстой.
Матар эмэгтэй нь гоо үзэсгэлэнтэй ба дур булаам. Тэр өөртөө тийм ч итгэлтэй биш тиймээс түүний гоо үзэсгэлэнг байнга өөрт нь хэлэх хэрэгтэй. Хэдий тэр худлаа ярих дургүй ч насаа худлаа хэлж чадна. Балчир насандаа том хүн шиг харагдаж харин дараа нь эмэгтэй хүн болоод ирэхээрээ наснаасаа залуу харагддаг.
Түүний гэр бүлийг шүүмжилж болохгүй. Түүнтэй гэрлэсэн эрэгтэй түүний гэр бүлийнхэнтэй нь нэгэн зэрэг гэрлэсэн мэт болдог. Төрөл төрөгсөд болон ойр дотны хүмүүсдээ их санаа тавьдаг. Сайхан эзэгтэй, гоо үзэсгэлэнд болон байгальд дуртай. Гэхдээтэр “өлсгөлөн зохиолчдыг” өрөвддөггүй. Эхлээд гэр орон, хувьцас хунар, хоол тэжээл зэргээр өөрийгөө ханга дараа нь мөрөөдөж болмоор юм байвал мөрөөд гэж хэлдэг.
Хүүхдүүдээ эргэн тойрны эд зүйлсийн чанарыг таних мэдрэхүйтэй болгоно. Хүүхдүүд нь хамгийн сайн сайхан юмтай байх болно. “Хэмнэх, хямгадах” гэдэг ойлголт нь хямдхан эд зүйлс авна гэдэг утга биш. Хүүхдүүд нь өсөхөөр түүний гэр бүлд хуучинсаг үзэл ба залуу сэтгэлгээний эрх чөлөө хоёрын хооронд зөрчилдөөн үүснэ.
Матар эмэгтэй их эмзэг арьстай, ихэнх нь харшилтай тул нүүрээ их будахгүй. Гэхдээ байгаль нь түүнд олон жил хадгалагдах гоо үзэсгэлэн бэлэглэсэн.
Түүний дутагдлуудын нэг нь зөрүүд зан. Тэр хэзээ ч хүнд бэрхшээлд сөхрөхгүй. Уян ялдам байж танийг амжилтанд хүргэнэ. Өөрийн гоёмсог зан байдлаараа таны толгойг яаж эргүүлэхээ мэднэ.
Мэргэн ухаант Матар эмэгтэй нь таны нүд рүү хараад таньд хунтайжийн дүр байгааг олж харна.

БУМБА-ЭМЭГТЭЙ

Энэ ордын эмэгтэйчүүд ганган дэгжин аятайхан төрхтэй. Түүнээс гадна тэд байнга өөрчлөгдөж байдаг тул та ер уйдахгүй. Бумба – эрэгтэй шиг ажиллах дуртай боловч хатуу дэг журамд дургүй. Ямарч ажлыг гялалзуулж чадна. Эрт нөхөрт гардаг боловч аз жаргалтай байх нь ховор.
Хайр дурлалд болон бусад зүйлд тэрээр гаж буруу хачин ханддаг. Хэдийгээр эр хүнд дурласан ч сэтгэл хөдлөл багатай байдаг нь бусад агаар махбодитой ордуудтай ижил юм. Тэр хэн нэгнээс харьят бус. Түүний ашиг сонирхолд харшлахгүй бол найрсаг харьцаатай. Гал тогоонд эсвэл оронд хүлэх гэсний хэрэггүй. Бумба-эмэгтэйн мөрөөдөл бусдаас өөр. Түүний одыг өөр хүмүүс хардаггүй. Байгаагаар нь хүлээж авдаг хүнд үнэнч.
Бумба-эмэгтэй маш ялдам бөгөөд мэдрэмтгий. Хэрэв эр хүн санасанд нь хүрэхгүй тохиолдолд түүний дүрэлзсэн сэтгэл дороо унтардаг. Гэхдээ эр хүн алдаагаа засах гэж оролдвол түүнд боломж олгоно.
Хэрэв тэр дурлавал бусдын хэл ам, шашин шүтлэг, яс угсаа болон нийгэмд эзлэх байр суурь огт хамаагүй. Өөрийн сонголтыг өөрөө л хийх болно.
Мөнгө түүний зорилго биш. Та хамгийн баян эр байсанч зөвхөн боловсон занг чинь үнэлнэ.
Бумба эмэгтэй өөрт нь үнэнч бус эр хүнээс болж амьдралаа үрэн таран хийх хүн биш. Түүнд өөрийн гэсэн ёс суртахуун байдаг бөгөөд зөвхөн түүнээ дагана. Таны амьдралын хэв маягийг тэр хүлээн зөвшөөрнөө гэхдээ та өөрөө түүнээ дагахаа мартуузай.
Хэрэв та хүсэл тачаал ихтэй эмэгтэйг эрж байвал Бумба эмэгтэй биш билээ. Тэр сексийг аятайхан зүйл гэж боддог тэгээд л гүйцээ. Түүнтэй жирийн харьцаатай байх нь таалагддаг. Хэт халуун янаг амрагийн явдал түүнд сонин биш. Жинхэнэ таашаалыг тэрээр өөр зүйлээс авдаг. Ж: хөгжилтэй найз нөхөд.
Түүний сексийн фантаз нь баялаг биш бөгөөд ерөнхийдөө тайван, нэг хэвийн. Өдрийн турш тэрээр эр хүнийг ухаалаг яриа хөөрөө, аятай зангаараа татдаг боловч шөнө орондоо эсрэг байдалтай. Та тун сэтгэл дундуур байх болно. Эрчүүд эхлээд түүний гадна төрхөнд татагдан хурдан ор хөнжилд орох гэж яардаг. Харин дараа нь түүний хүлээж байсан юм огт биш байсанд гайхаж хоцордог.
Тачаангуй бус эр хүнд Бумба-эмэгтэй гайхамшигтай эхнэр болж чадна. Хэрэв та ажилсаг, анхааралтай бөгөөд амгалан тайван араншинтай эмэгтэйг гэргийгээ болгохоор шийдсэн бол Бумба-эмэгтэй яг тохирно. Түүнээс гадна тэр таний араар тавихгүй учир та сэтгэлийн зовлон эдлэхгүй.
Гэвч нөхөрт гарсанаар түүний ганц баялаг болох эрх чөлөөгөө алдах вий, бусдад зориулах цаг зав багасах вий, судлах турших бололцоогоо алдах вий гэсэн айдас нуугдаж байдаг.
Шинжлэх ухаан болон халамжийн байгууллагад ажилладаг хүнд тэр маш сайн эхнэр байж чадна. Мөн тэрээр нөхрийнхөө үзэл бодлыг урамшуулан улмаар байр суурийг нь бататгахыг эрмэлзэнэ. Эд баялаг, мөнгө гол биш гол нь сэтгэл гэж тэр үздэг.
Хэрэв энэ эмэгтэй танийг араар нь тавьж байгааг мэдвэл маш гүнзгий шархална. Ямар нэгэн үндэслэлгүйгээр тэр таныг хардаж шалгах хүн биш. Түүнд та хаана яваа тухай бодож суух зав байдаггүй. Та удаан хугацаагаар алга болсонч тэр хардахгүй.
Бумба эмэгтэй хүүхэнсэг эртэй сууснаар зовж шаналах тохиолдол байдаг. Энэ нь ямар нэгэн юм таалагдсан учраас хамт байна гэсэн үг. Тэр хэдийгээр шаналах боловч бүгдийгуучилна.
Нөгөө талаас хэрэв тэр нэг их дурлаагүй бол анхны хууралтаар таныг орхих болно. Энэ тохиолдол та хоёр найзууд болон үлдэнэ. Хуучин амрагуудтайгаа тэр сайн харьцаатай. Гэр бүлтэй байхдаа өөр эртэй холбогдох нь ховор. Мэдээж, гоц гойд эрэгтэй л түүний сэтгэлийг татаж чадна, гэхдээ үнэнч харьцаа нь түүнд илүү үнэтэй.
Энэ ордонд төрсөн зарим эмэгтэйчүүд бусдыг алмайруулах дуртай. Хааяа тэд бүр номхотгошгүй байдаг. Ихэвчлэн эдгээр эмэгтэйчүүд нь хурц ухаантай, гоёмсог, элдэв нөхцөл байдалд амархан дасдаг хүмүүс юм.
Эмэгтэй Бумба нь хувь хүн ба найз нөхөд ихтэй тул ганцаараа үлдэхээс айдаггүй. Таны ажлын талаар мэдээлэлтэй байна гэхдээ таны нууцыг мэдэх гэхгүй. Тэр таныг хааяа төөрөгдүүлж байгаадаа бах нь ханах болно. Худлаа ярихгүй харин дуугүй өнгөрнө.
Түүнээс мөнгө зээлж болно, хоёр дахь удаа ч болно. Гэхдээ гурав дахь удаад танд татгалзана. Хэрвээ өөрөө зээлэх болвол зээлээ цагт нь эргүүлж өгдөг.
Түүний гадаад байдал нь гайхалтай. Ер нь бол энэ аятайхан бүр үзэсгэлэнтэй ч гэмээр. Түүний гадаад төрх их өөрчлөмтгий. Хувцаслах нь ч ер бус байдаг: хамгийн моодны хувцас ч өмсөнө хааяа ретро /өнгөрсөн/ маягийн ч хувцаслана. Үсний засалт нь ч янз янз байна, ер нь яаж ч байсан бусад эмэгтэйчүүдээс ялгарна.
Гойд хувцаслахыг эрхэмлэдэг, түүний сонголт нь их өөр өөр ба зөрчилдөөнтэй. Хачин өвөрмөц гэмээр гоц гойд. Хааяа бүр алмайруулах сэтгэгдэл төрүүлдэг.
Зарим нэг эмэгтэйчүүд нь зөвхөн моодны биш бүр хэт моодны /авангард/ хувцаслахыг тэмүүлдэг. Үнэтэй эд зүйлс ба гоёл чимэглэл өмсөж зүүгээгүй ч сэтгэл татам харагдаж чаддаг.
Энэ эмэгтэй хүнтэй сайхан ярилцаж чаддаг: ааш маяг нь төлөв төвшин. Гэхдээ гэнэт тэр ямар ч эрэгтэйг сандаргах юм хэлж чаддаг. Өөрийнхөө саналыг бүү тулгаарай, тэр үүнийг чинь тэвчихгүй.
Тэр эх болох хүсэлтэй юм шиг санагдана гэхдээ тийм биш юм. Эхэндээ тэр сандарна. Энэ нь хэдий урт удаан биш ч зөвхөн нэг хүнд бүх цагаа зарцуулж сураагүйд байгаа юм. Үүнээс гадна, өөрийн хайр сэтгэлээ илт үзүүлж сураагүй. Тэгсэн хэдий ч тэр хүүхдүүдэд сайн, шийтгэх нь ховор, хэт эрхлүүлдэггүй.
Гэрлэлт нь түүний хувьд насаараа хоригдохтой адил. Тэр танд хайртай ч таны араас хөл алдан гүйхгүй, таныг юу хийж чадах хүн гэдгийг мэдэхээс мөн бүгдийг харьцуулан үзэхээс нааш тантай гэрлэхийг яарахгүй. Ингэхэд найз нөхдийн болон ойр дотны хүмүүсийн бодол санал түүнд тийм ч чухал биш гэхдээ сонсоод л авна. Түүнтэй гэрлэх нь амаргүй. Таны зөвлөгөөг тэр инээмсэглэн сонсоно тэгэхээр тэр зөвшөөрч байна гэж та бодно, гэвч тийм биш юм, бүх юмыг өөрийнхөөрөө л хийнэ.
Жирийн бус бүх зүйлийг Бумба эмэгтэй сонирхож явдаг. Өдөр тутмын амьдралд аятайхан биеэ авч явдаг мөртлөө хайр дурлалын учрал дээр болхи бамбарууш шиг болчихдог. Энэ эмэгтэй дурлал нөхөрлөл хоёрын заагийг ялгадаггүй.
Хэрэв тэр таньтай гэр бүл болвол энэ нь аз жаргалын үлгэр дууриал байх болно. Түүнчлэн та түүний найз нөхдөд /янз бүрийн/ хайртай байхаас аргагүй.
Бумба эмэгтэйн зөн совин сайтар хөгжсөн байдаг. Түүний үзэл бодол бурууч юм шиг хэт өөрийнхөөрөө ч юм шиг санагдана. Яагаад гэвэл тэрээр ирээдүйд амьдарч маргаашийг харж байдаг. Дундад зууны үед иймэрхүү эмэгтэйг “увидасч эм” гэж үздэг байжээ.

ЗАГАС-ЭМЭГТЭЙ

Олонхи Загас-эмэгтэй юмыг урьдчилан харах чадвартай, уран зөгнөлтэй, маш зөөлөн, дур булаам бөгөөд хайрлах, дурлах, мөрөөдөх дуртай. Тэд гоо үзэсгэлэнтэй ба эр хүнийг хайрлах ялангуяа ойлгох чадвартай байдаг. Тав тухтай орчин гоёмсог эд хогшил ер нь гоё сайхан юм болгонд дуртай.
Тэдний ааш зан эрүүл мэнд нь сарны байрлалаас хамаарна. Тэргэл сартай шөнө хүч чадал орж энерги ихээр хуримтлуулна, харин сар гарч байх үед идэвхгүй, сул дорой болдог.
Түүний дотоод сэтгэл ихээхэн баяалаг, Уян зөөлөн зан, нарийн мэдрэмжтэй тул тэд гайхамшигтай эхнэр болж чаддаг. Тэд нөхрүүддээ үнэнч бөгөөд тэдний гэр нөхрийнх нь хувьд найдвартай хана хэрэм мөн.
Энэ эмэгтэйн амьдрал итгэл найдвар, хайр дурлалын мөрөөдлөөр дүүрэн. Өөрийн төсөөлөлдөэ хамтрагчаа ханхүү болгон харах, өөрт нь цэцэг өгч, өөрийг нь энхрийлж буй мэт хардаг.Тийм учраас тэрээр хурц тод хүмүүсийн дунд байх дуртай ж: зураач, жүжигчин, загвар зохион бүтээгч г.м.
Анхны харцаар харахад энэ эмэгтэй таны хүсэж мөрөөдөж явсан бүсгүй мөн мэт санагдана. Гэтэл түүний сексийн амьдрал нь драмын жүжигт тоглож буй мэт өөрийгөө боддог. Байгалаасаа түүнд сэргэлэн цовоо байдал дутагдалтай тул ор хөнжлийн явдал тийм ч их таашаал өгдөггүй. Харин түүний оронд романтик төсөөлөлөөсөө таашаал авдаг. Тийм учраас эрчүүд ихэнхдээ сэтгэл дундуур үлддэг. Мэдээж хэрэг секс бол зөвхөн авах биш мөн өгөх ёстой билээ. Гэтэл Загас – эмэгтэй үүнийг чаддаггүй тул эрчүүд түүнийг орхин явдаг.
Нөхөрт гарсны дараа нэг бус удаа нөхрийнхөө араар тавьдаг бөгөөд яагаад ийм байдалд орсноо өөрөө ч тайлбарлаж мэддэггүй. Угтаа бол энэ эмэгтэй сайхан сэтгэлтэй бөгөөд шургуу зантай эрчүүдэд найр тавьдаг.
Загас эмэгтэй эр хүнийг дарах, дарлахыг бараг хичээдэггүй бөгөөд тэднээс илүү гарахыг огт хүсдэггүй. Харин түүнд зөвхөн хайр энхрийлэл хэрэгтэй. Ийм учраас энэ ордын эмэгтэйчүүд эрт нөхөрт гардаг. Тэрээр эр хүнийг ертөнцийг эргүүлнэ гэж боддог бөгөөд энэхүү итгэл нь эрчүүдэд нөлөөлж тэд өөрсдийгөө хүчирхэг гигант мэт сэтгэдэг.
Загас ая тухтай, тайван эмэгтэй юм. Тэр гайхалтай эмэгтэйлэг. Эрчүүд түүн рүү татагддаг. Учир нь тэд таныг хэзээч юунд ч буруутгахгүй. Танийг түлхэж хурдан дээшлэхийг шаардахгүй. Гэвч нөхөрт гарсаны дараа өөрийн шаардлагаа тавих болно. Ихэнхдээ шоолонгуй хорон үгтэй байж чадна.
Загас- эмэгтэй ямар ч хэцүү байдлаас хөнгөхөн гарч чаддаг билээ.
Энэ эмэгтэй хэр хэмжээндээ таарсан чадалтай бөгөөд харин гадна талдаа сул дорой мэт харагддаг. Загас эмэгтэй ихээхэн бялдууч зантайг мартаж болохгүй. Тэрээр байнга бодлогоширсон байдалтай байдаг.
Санхүү эдийн засгийн талаар мэдлэг муутай боловч гэр орноо сайхан авч явдаг ба төлбөр тооцоог цагт нь хийдэг. Сүүлийн үеийн загвар мода түүний санааг нэг их зовоодоггүй бөгөөд хувцасыг шилж сонгохдоо хайнгадуу ханддаг.
Тэр эргэн тойрныхонтойгоо үргэлж найрсаг харьцаатай. Түүнд ганцхан дайсан бий. Энэ хүн бол ирээдүйн нөхрөө олох үед Загас эмэгтэйн хаясан эр хүн болой. Тэр маш уян нялуун, хэрэв түүнийг гомдоовол тэр асгартал уйлах бөгөөд гэмгүй эмэгтэйг сүйтгэлээ гэж та өрийгөө зэмлэх болно. Хааяа тэрээр энэ харгис ертөнцөд төрөх ёсгүй гэж бодоод сэтгэл санааны хүнд дарамтанд ордог. Ийм үед та түүнийг дэмжиж, магтаж цэцэг өгөөрөй.
Загас эхнэр бүх юманд зөвхөн нөхөртөө найддаг бөгөөд нөхрөө захирч зандардаггүй. Эр нөхөр түүний хувьд амьдралын түшиг тулгуур мөн. Нөхрийн аз жаргал тайван байдал бүхнээс эрхэм. Загас эмэгтэйн хувьд хамгийн хэцүү нь өөрийн айдас эргэлзээг даван туулах явдал. Тэр өөрийгөө бусдад саад болно гэж айдаг гэтэл энэ тухай хэний ч санаанд ороогүй байдаг. Эмзэг халимхай зангаа эрх чөлөөт эмэгтэйн дүртэй багны дор нуухыг оролдоно. Энэ нь бүдүүлэг муухай хүмүүсээс зүрх сэтгэлээ хамгаалах гэсэн сулхан арга юм. Загас-эмэгтэйд бусад бүх ордын эмэгтэйчүүдээс илүү их найдвартай түшиг тулгуур хэрэгтэй.
Тэр зүрхээ таньд болон үр хүүхдэдээ өгөхөөс буцахгүй. Хүүхдэд бүх юмыг зөвшөөрдөг бөгөөд ийм байх нь тэдэнд муу нөлөөтэй гэдгийг ойлгодоггүй.
Түүний төрсөн өдрийг бүү мартаарай. Загас эмэгтэйн дунд мөн цөөнгүй үрэн таран хийгч нар байдаг. Загас эмэгтэй ямар ч үед 100% эмэгтэй хэвээр үлддэг.

This entry was posted in Зурхай. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s