Сайхан гуяны 3 дасгал

Одоо өмд өмсөхөд асуудалгүй боллоо! Та гоолиг тэгшхэн гуятай болохыг хүсвэл дараахи дасгалыг тогтмол хийгээрэй. Мөн л 2 долоо хоногийн дараа үр дүн нь найдвартай харагдана.Image hosting by IMGBoot.com


1.Хөл өргөх дасгал
Зүүн хөлөө нугалаад, улыг нь шалан дээр бүтэн тавих байрлалаар хэвтэнэ. Баруун хөлөө нугалалгүй, тэгшхэн байлгана.
Зүүн хөлөө нугалж, улаа бүтэн тавьсан чигээрээ баруун хөлөө аль болох дээшээ өргөнө. Таны өргөж буй хөл нугалсан өвдөгнөөсөө дээш гарах ёстойг анхаараарай. Энэ маягаар хөл тус бүртээ 15 удаа дасгалыг хийнэ. Хоёр хөлөөрөө тус бүр хийж дуусаад дараагийн дасгал руу шууд орно. Завсарлага, амралт авч болохгүй.

2.Мэлхийн өргөлт

Гараа хоёр хажуу талдаа шулуухан тавина. Өвдгөө нугалаад, хоёр өлмийгөө нийлүүлнэ. Ингэснээр таны өвдөгний хооронд ойролцоогоор 20 инчийн зай гарна. Тэгмэгцээ хоёр хөлөө дээш жийж, өвдөг, өлмий бүгд сайн нийлтэл тэнийлгэнэ. Энэ дасгалыг мөн адил 15 удаа хийнэ.

3.Бөмбөгтэй суулт
Нурууныхаа ар талд бөмбөг тавьж байгаад, доошоо суулт хийнэ. Таны гуя, шилбэ хоёр хоорондоо тэгш өнцөг үүсгэж байвал сайн. Ингэж хийхдээ мөрөө ч мөн адил тэгшхэн байлгаарай. Эхний ээлжинд 5 удаа хийгээд 30 секунд амар. Энэ тоогоо 5, 5-аар нэмэгдүүлэн нийт 4 ээлжийг хийнэ үү.

This entry was posted in 90:60:90, Эрүүл эмэгтэй. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s