Амралтын өдрийн амттай жор


Эзэгтэй та амралтынхаа өдрөөр гэрийнхнээ амтат салатаар дайлахыг хүсч байна уу? Танд Заяаз дараах жоруудаасоснголтоо хийгээрэй. Олдоц сайтай, гарын дорхи материалаар бэлтгэгдэж болох витаминлаг болоод арааны шүлс асгарам амттай салатны жорууд бий.

Грек салат

Орц: 1 боодол ногоон навчин салат, 3ш улаан лооль, 2 ширхэг өргөст хэмх, 1ш чихэрлэг шар чинжүү, тал улаан сонгино, 200 г фета бяслаг, 100 г ясгүй маслин, тал нимбэг, 50 мл оливын тос, ногоо, давс.
Хийх арга: Том хэрчимээр өргөст хэмх, улаан лооль, чинжүү зэргийг хэрчинэ. Ногоон салатаа хэрчиж, сонгиноо хагас тойрогоор хэрчин бүх ногоо амтлагчийг хольж хутгана. Бяслагийг хоёр хэсэг хувааж нэг хэсгийг нь ногооны салатандаа үүрүүлж нөгөө хэсгийг нь шоо хэлбэрээр хэрчиж тавина. Нимбэгийн шүүс, оливын тос зэргийг хийж салатаа хутгаад шоо хэлбэрээр хэрчсэн бяслагаа дээрээс нь цацаж өгнө.

Клеопатра салат

Орц: 1ш үхрийн хэл, 1ш шинэхэн өргөст хэмх, 100 г хавч, 2ш өндөг, майонез.

Хийх арга: Үхрийн хэлийг чанаж болгоод урт зууван хэлбэрээр хэрчинэ. Үүнийгээ майонезтай хольж салатны саванд хийнэ. Энэ бол нэг дэх давхрага. Өргөст хэмхийг мөн зууван хэлбэрээр хэрчиж хоёр дахь давхрага болгон тавина. Дээрээс нь гурав дахь давхрага болгон чанаж болгосон хавчийг тавина. Бүгдийг майонезаар бүрнэ. Хамгийн сүүлийн давхаргыг чанасан өндөгөөр хийнэ. Өндөгийг том ширхэгтэй үрүүлээр үрж хийнэ. Үүнийг мөн майонезаар бүрж бага зэрэг байлгаж байгаад салат бэлэн болно.

Тахианы махан салат

Орц /10 – порц/-4 ш ясгүй, тахианы мах, 3 ш дунд зэргийн төмс, 450 гр улаан төмс, 6 ш чанасан өндөг, 1 аяга майонез, ½ аяга сонгино, 1/3 аяга шарсан улаан чинжүү, 2 ш дунд зэргийн ногоон гоньд, давс, перц

Хийх арга: Тахианы махаа давс болон перцээр амталж бэлдэнэ.
Дунд зэргийн гал дээр тахианы махаа болтол нь 25-30 минут шарна.
Бэлэн болсон махаа хөргөнө. Хөрсөний дараа хэрчиж бэлдэнэ.
Төмсөө 1 см куб зузаантай хэрчиж бэлдээд буцалж буй усанд хийн чанана.
Дээрээс нь 1 х/х давс хийнэ.
Төмс зөөлөн болох хүртэл 20 минут чанана.
Бэлэн болсон төмсөө шүүж аван хөргөнө.
Том саванд хэрчсэн махаа хийнэ.
Дээрээс нь болсон төмс болон үлдсэн орцуудаа хийн хольж давс болон перцээр нэмж амтална.
Хэрэв бэлэн болсон салатаа авч явах эсвэл маргааш нь идэхээр бол хүнсний уутаар таглан хадгалах.

Өргөст хэмх, помидорны салат

Орц: 2 том помидор, 1 өргөст хэмх, 1 жижиг сонгино /жижиглэж хэрчсэн/, 1 жижиглэж хэрчсэн ногоон чинжүү

Хийх арга: Помидор болон өргөст хэмхээ нэгэн ижил хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Бүх хэрчиж бэлтгэсэн ногоогоо саванд хийж холь. Ногоон дээрээ бага зэрэг ургамлын тос болон цуу нэмж өгнө.

Туна загасны салат

Орц /4 хүний порц/: 6 ш чанасан өндөг, 1 ш сонгино, 185 гр өөрийн шүүсэнд нь нөөшилсөн туна загас, 30 гр майонез, 1 халбага укроп, 2 ш улаан лооль

Хийх арга:
1. Чанасан өндгөө нарийхан гонзгой хэлбэртэй хэрчиж саванд хийгээд дээрээс нь сонгиноо жижиглэн хийнэ.
2. Лаазалсан туна загасыг шүүснээс нь салган авч өндөг, сонгино дээрээ хийгээд майонезтайгаа сайтар хутгана.
3. Таваглахдаа улаан лоолио нимгэн хавтгай хэрчиж тавган дээрээ тавиад салатаа дээрээс нь таваглана. Укропоо салат болон улаан лоолин дээрээ цацна.

This entry was posted in Эхнэр and Эзэгтэй. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s