Playboy-г таних 5 шинж тэмдэг

Тэд хамгийн царайлаг, хамгийн дур булаам, гэвч тэд playboy. Түүнийг бүсгүй таниар тоглож байгаа эсэхийг дараах 5 шинж тэмдгээр шүүж мэдээрэй.

Өмнөх найз охидоо муулж байгаа эр хүн
Тэр өмнөх харилцааныхаа тухай ярихдаа дандаа л болоогүй бүтээгүй, түүнээс л болсон, би түүнийг хайрлах гэж оролдсон мэтээр ярьж байна уу? Эсвэл экс найз охид нь бүгд галзуу солиотой, бүтэхгүй бүсгүйчүүл байсан мэтээр дурсаж байна уу? Асуудлын гол нь тэр охидод биш түүнд байгаа байж мэднэ. Таны найз залуу тэдэнтэй удаан хугацааны харилцаа үүсгэхийг хүсээгүйдээ тогтвортой үерхсэн хүнгүй сууж байж магадгүй юм.

Олон хүнгүй газрыг илүүд үздэг эр
Тэр нэг их хүмүүсийн мэддэггүй ресторанд оройн хоол барьж, кино театр, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон хүний хөл холхисон газруудад очихоос үргэлж татгалздаг юм биш биз? Энэ нь өмнөх, эсвэл хоёрдогч амрагуудтайгаа тааралдахаас, баригдахаас эмээж байгаа эрийн шинж юм. Дараагийн удаа түүнтэй арай олон хүнтэй газар уулзахыг санал болгоорой. “Би чамтайгаа хоёулахнаа л баймаар байна” гэсэн үгэнд нь нэг удаа итгэхгүй байж үзэцгээе. Хэрэв тэр үнэхээр л танд хайртай бол, таны очъё гэсэн газарт
очих л болно.

Утасны цаанаас…
Тэр тань луу шөнөдөө өчнөөн олон мессеж илгээдэг мөртлөө, өдөр нь таг болчихдог. ярих болохоороо удаан гэгч нь яридаг хэрнээ, таны мессежүүдийг уншаагүй юм шиг л өнгөрөөнө. Яагаад тэгдэг болохыг нь мэдэх үү? Тэр өөр эмэгтэйчүүдтэй болзоод завгүй явдаг байж мэднэ.

Таныг яах ч аргагүй байдалд оруулагсад
Эхний өдрөөс л таньтай унтахыг нууцхан хүсэж эхлэх нь хэвийн эрийн шинж. Гэвч тэр таныг түүнтэй секс хийхгүй л бол ямар нэг байдлаар гэм хийчихсэн юм шиг санагдуулахаар үг хаялж байвал но-той гэсэн үг. Өөрөөр хэлвэл цаагуураа өөртэйгөө шөнийг өнгөрүүлэхийг танд тулгаж байвал тэр гарцаагүй playboy юм.

Найз нөхөд нь таниас хол хөндий байвал
Түүний найзууд нь эелдэг, бас хөгжилтэй. Гэвч тэд таны талаар огт сонирхдоггүй. Танилцсан болоод л орхичихсон. Энэ байдал ч бас нэг зүйлийг хэлдэг. Тэд өөрсдийн найзыг таньтай нэг их удаан үерхэхгүй гэдгийг мэдэж байгаа учраас, өөрийн тань талаар асуухгүй байгаа юм. Эрчүүд найзынхаа гарцаагүй гэрлэх эмэгтэйтэй маш дотно байж, түүний үзэл бодол, хийдэг ажил, хувийн амьдралынх нь талаар жаахан ч атугай заавал сонирхдог.

This entry was posted in Chit-Chat, Бүсгүйчүүл, Эрчүүд ээ гэж. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s