Хуучин найз залуутайгаа хэрхэн эргэж нийлэх вэ?

Та тэр үед андуурсан байж болно. Эсвэл өөрийн сэтгэл зүрхээ бүрэн таниагүй явсан байж мэднэ. Гэвч хоёр дахь боломж хэзээд байдаг шүү дээ.

1.Экс найз залуутайгаа холбоо барихаас өмнө өөрөөсөө асуух асуулт
Нэгт, таны сэтгэл үнэхээр түүн лүү тэмүүлж байна уу, эсвэл та зүгээр л ганц бие байхаас залхсандаа эргэж нийлэх талаар бодсон юм биш биз? Экс-дээ одоог хүртэл хайртай хэвээрээ болохоо жинхэнээсээ мэдрэхээс нааш ямар нэг “эрсдэлтэй” алхам хийхгүй байхыг зөвлөе. Хоёрт, өнгөрсөн хугацаан дахь та хоёрын харилцаа эрүүл байсан уу? Муу муухайгаа дурсахаас илүү түүний талаархи эерэг зүйлсийг санах нь амархан байгаа байх. Гэвч та үнэхээр түүнтэй нийлэхээр шийдсэн л бол, өнгөрсөн хугацаанд түүний гаргаж байсан төрөлхийн гэм хоргүй боловч уур хүргэчих гээд байдаг занг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

2.Дээрх хоёр асуултанд хоёуланд нь тийм гэж хариулсан бол...
Яриагаа хамгийн энгийнээс эхлэ. Facebook дээр нь: Уулзаагүй удсан байна шүү? Юу байна даа? гэж бичих жишээтэй. Түүний өгөх хариунаас их зүйл харагдана. Хэрэв тэр дуугарч ядсан маягийн богинохон хариулт өгсөн байвал найдвар бага байна гэсэн үг. Харин арай л дэлгэрэнгүй, тайлбарлангуй хариултыг илгээвэл сайны дохио. Хажууд нь инээмсэглэл тавиад эргүүлээд чиний тухай асуусан байвал бүр ч сайн. Энэ нь таныг дараагийн алхмаа хийхэд ногоон гэрэл болно.

3.Түүнд уулзах санал тавихаасаа өмнө анхаарах зүйл: Тэр ганц бие хэвээр үү?
Шууд асуучихаж болохгүйгээс хойш түүний Facebook-ийн зурагнуудыг, мөн “Relationship Status”-ыг нь хараарай. Эсвэл түүнтэй мессеж, мессенжерээр чатлах явцдаа та хоёрын хоёулангийн чинь таньдаг хүмүүсийн тухай яриа дэлгэж байгаад, алгуурхнаар түүний хувийн амьдрал руу яриагаа шилжүүлэх хэрэгтэй.

4.Ганц бие хэвээрээ гэнэ үү? Тэгвэл…
Түүнд нэг өдөр хамт жижигхэн кафе, коффее шоп-д цуг цай уухыг санал болго. Зүгээр л хуучны танилтайгаа уулзах гэж байгаа мэтээр асуугаарай. Та түүнийг үнэтэй ресторанд оройн хоол мэтийн романтик уулзалтанд уриагүй учраас энэ нь хамгийн “саармаг” нөхцөлтэй болзоо юм. Байдал яаж ч эргэж магадгүй шүү дээ. Эсвэл уулзах газраа урьд нь түүнтэй хамт очдог байсан хоолны газраар сонгоорой. Ижил дасал болсон орчин хуучны дурсамжийг сэргээх болно.

5.Уулзах явцдаа таны ярих зүйлс
Яриагаа энгийнээс мөн л алгуурхнаар, эсвэл санамсаргүй байдлаар “нарийн нандин” зүйлс рүү шилжүүл. Анх танилцаж байсан мөчөө, эсвэл та хоёрт тохиолдсон хөгжилтэй явдал, тэртээ нэг өдөр цуг ууланд гарсан тухайгаа инээд, дурсамжаар дүүрэн яриа өрнүүлээрэй. Мөн санамсаргүй байдлаар түүний биед хүр. Хөл эсвэл гараа шүргүүлэх гэх мэт. Таны хүрэх үед тэр гараа татаж авч байна уу, эсвэл тэр чигээр нь холдуулалгүй байлгаж байна уу гэдгийг анзаарах хэрэгтэй.

6.Арай л эрт байна
Урьдын харилцаа тань ямар шалтгаанаар бүтэлгүйтсэн болохыг мартаж болохгүй. Түүний ярианаас өмнөх байдалд нь өөрчлөлт орсон эсэхийг мэдэж болно. Жишээ нь: Та түүнийг хэтэрхий их зугаа цэнгэл хөөсөн байдлаас болж хоёр тийшээ болсон бол, яриандаа шөнийн амьдралынхаа талаар хэр их дурдаж байгааг нь анзаараарай. Хэрэв тэр засраагүй байвал эргэж нийллээ гээд өмнөх асуудал дахин сөхөгдөж, таны сэтгэлийн шарх улам сэдэрнэ.

This entry was posted in Chit-Chat, Бүсгүйчүүл, Дурласан бүсгүй. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s