Хайрлая /7-р хэсэг/

Image hosting by IMGBoot.com
Өглөө түүний машинд суугаад явахад бид хоёр урьдынхаасаа илүү чөлөөтэй ярилцдаг болсон байлаа. Замдаа тэр надад бага насныхаа тухай, аав ээжийнхээ тухай, программист болох мөрөөдөлтэй байсан хэрнээ яаж яваад энэ ангид ороод ирсэн тухайгаа ярьж өгөв.
Түүний нээлттэй зан чанарыг олж харсан би надад ярьж байгаа зүйлээ өөр ямар ч охинд ярьж байгаагүй байгаасай гэж битүүхэндээ хүсэн явлаа.
Төрөө өнөөдөр нэг ч хичээл тасалсангүй. Бас нэг ч хичээл дээр өөр хүнтэй суусангүй. Түүний ар араасаа цувруулан бараг л зогсоо чөлөөгүй тавих асуултанд нь булагдаж байгаа би миний талаар улам ихийг мэдэж авах гэсэн хүслийг нь ойлгож байв. Хичээл тараад бид хоёр цугтаа номын сан ч орлоо. Анх удаа иймэрхүү газраар орж ирж байгаа тухайгаа тэр надад үнэнээ хэлэхэд нь миний эгдүү хүрээд, жаахан шоолод авлаа.
Дараа нь намайг дахин гэрт хүргэж өгөөд, маргааш өглөө ирж авна гэдгээ “сануулчихаад” яваад өгөв.
Иймэрхүү маягаар би гэж нэг ёстой л дурлалдаа мансуурсан хүн, сэтгэл санаа минь ч үргэлж тэнгэрээр ниссээр бараг сар болсон байв. Гэхдээ…миний энэ их аз жаргалд багахан сэв суулгаж байсан нэг зүйл нь охидууд.
Төрөөг надтай нэг ширээнд суух болсон цагаас л ангийн охид над руу үг шидэлж, харц чулуудаж, боломж л олдвол намайг эвгүй байдалд оруулахыг оролдоцгоох боллоо. Надтай дөнгөж нийлж эхлээд байсан охид ч дуугаа хурааж, надаас зай барин холуур сууцгаах болсон юм. Ялангуяа Сондор. Найз нөхөдгүй…хэдий ч хайртай залуутайгаа. Жирийн ч нэг залуу биш, хамгийн царайлайг, хамгийн дур булаам, хамгийн ихэмсэг хэрнээ миний хажууд хамгийн эелдэг, тийм л залуу, миний Төрөө. Ингэж бодохоор тэдний надад уурлах нь аргагүй ч юм шиг. Мөрөөдөж байсан бэлгээ хүнд булаалгачихсан юм шиг л санагдаж байгаа байлгүй дээ. Өдөр өдрөөр би түүний хэн болохыг нээж, би ч өөрийнхөө хэн болохыг түүнд харуулж байлаа. “Гэхдээ” гэж хэлэх өдөр дахин тохиолдох болов уу гэхээс заримдаа айна.
Даваа гаригийн өдөр би багшдаа асуугдчихаад, Төрөөг цайны газарт байж байя гэснийг нь санан шалмагхан алхаллаа. Шатаар доош уруудаж явтал Төрөөгийн нэгэн эмэгтэй хүнтэй ярилцах хоолой чихэнд сонсогдов. Хардаагүй ч гэсэн би эмэгтэй хүнийхээ сониуч зангаар хөлөө зөөлөн зөөлөн гишгэлж яриаг нь сонсохыг оролдов.
-Одоо болих цаг нь болсон юм биш үү? Чи зөндөө л удаан тэр охинтой орооцолдлоо ш дээ.
-Ингэж ярихаа боль.
-Чи өөрөө боль. Хажууд чинь би байхад яаж очиж очиж нэг өсгийтэй гутлан дээр ч аятайхан явчихаж чаддаггүй охинтой нийлчихээд салдаггүй байна аа.
-Сондор оо, тэр чамаас шал өөр хүн.
-Төрөө, чи зүгээр л түр зуур зугаагаа гаргах гэж үерхсэн биз дээ. Одоо зугаа чинь гарах болоогүй юм уу? Буцаад надтай нийл л дээ. Би чамайг үнэхээр их санаад байна.
-Эмэгтэй хүн болохоор чинь алгадалгүй өнгөрөөе. Одоо явж үз.
Сэтгэл минь өвдөв. Бүх охид Төрөөг надаар зугаацаж байна гэж боддог байх. Би үгүй байгаасай л гэж залбирдаг. Гэхдээ…гэхдээ энэ бүхэн үнэн байхыг би бүрэн үгүйсгэх чадалгүй байна.
Намайг чимээгүй зогсож байтал дээрээс гурван оюутан ямар нэг юманд яарсан байдалтай “Холдоорой” гэж хэлээд намайг хүчтэй түлхсэнээ гүйгээд алга болчихов. Тэдний түлхэлтэнд би яах ч аргагүй ойчоод өглөө. Төрөө, сондор хоёрын анхаарал ч над руу чиглэв.
-Зулаа. Чи хүрээд ирсэн юм уу? Хөл чинь зүгээр үү?
Төрөө ирээд намайг түшиж босгон, хувцсыг минь гөвж өглөө. Бид хоёр дээшээ гарах гэж байтал Сондор гэнэт Зулаа гэж чанга дуудан орилов.
-Чи өдийг хүртэл хууртагдаж явснаа яагаад ойлгодоггүй юм бэ? Наад Төрөө чинь…манай гэрт өчигдөрхөн ирчихээд, надтай хоночихоод явсан.
-Үнэн юм уу? би Төрөө лүү ширүүхэн хараад ингэж асуулаа.
-Үнэн биз дээ Төрөө? Хэлээч…
Төрөө юу ч дуугарахгүй байлаа. Миний уур, гомдол хоёр давхцан цээжин дотор багталцаж ядна. Бушуухан гэртээ харьж уйлахаас өөр сайн арга зам санаанд орсонгүй. Зулаа гэж хойноос дуудаж байснаа Төрөө миний урд хөндөлсөж ирээд чамд хэлээгүйг минь уучлаарай гэв.
-Тийм дээ. Би чамд анхнаасаа итгэдэггүй л байж.
-Гэхдээ чи намайг сонс л доо. Сондорын гэрт нь асуудал гарсан гээд намайг туслаач гэж дуудсан юм аа. Очсон чинь сондор ганцаараа уйлчихсан сууж байсан. Тэгээд надтай хань болооч ганцаараа айгаад байна гэхээр нь яаж ч чадаагүй. Гэхдээ бид хоёрын хооронд юу ч болоогүй ш дээ. Зулаа.
-Тэглээ гээд…шөнө өөр охин дуудлаа гээд очоод байхдаа яадаг юм. Тэгээд бас айгаад байна гэхээр нь цуг хонож болдог юм уу? Энэ чинь шалтгаан биш. Чи худлаа яриад байна ш дээ. Би царайг чинь…
Нулимстай уруулыг минь тэр гэнэтхэн л үнсээд авлаа. Түүний уруул намайг яаж ч чадахгүй болгодог. Би түүнд одоо галзууртлаа гомдсон байлаа ч, түүний үнсэлтийн хүч намайг сул дорой болгодог хэвээрээ. Хамаг бухимдал хаашаа ч юм хийсчих шиг. Тайвшрал, бас эмзэг байдал.
-Зулаа, Зулаа намайг сонс л доо. Би чамайг хуурахгүй. Хичнээн олон жил хүлээлээ дээ. Би хэзээ ч тийм юм хийхгүй. Хоёрдугаар ангийн жаахан хүүхэд байхдаа л…би чамайг бусдаас онцгойлж эхэлсэн. Чи бол намайг өөртөө чин сэтгэлээсээ дурлуулж чадсан цорын ганц эмэгтэй.
Энэ үгс намайг хөшөөчихлөө. Түрүүнд нь гомдсондоо асгарч байсан нулимс одоо уярсандаа нүдний минь аяганд бөнжигнөж байлаа. Төрөө хацрыг минь хоёр гараараа бариад, намайг өнөөх л гүнзгий харцаараа нэвтэлсэн чигээрээ зогсов.
-Чи миний найз охин болооч…
Шивнэж хэлсэн үсэг бүр нь миний зүрхийг зогсоочих шахна.
-Чи надтай унтаад л намайг хаях уу?
-Тийм юм хэзээ ч болохгүй ээ. Би чамайг анх үнсээд л “Энэ охиныг насан туршдаа нандигнах ёстой” гэж бодогдсон. Зулаа, би чамайгаа үүрд ХАЙРЛАЯ…
Би түүндээ итгэж байна. Одоо ч итгэсэн хэвээрээ. Энэ итгэл гал бол хэзээ ч унтрахгүй, цас бол хэзээ ч хайлахгүй, ус бол хэзээ ч ууршихгүй тийм л бат бэх. Миний сэтгэл ч бас.

Дурлал…Заримдаа гэнэт ирж байгаа юм шиг санагддаг. Гэвч амьдрал хэзээ ч дурлалыг гэнэтхэн чамд илгээдэггүй юм. Жинхэнэ хайр сэтгэлийг амьдрал эртнээс чамд тусгайлан бэлдэж байгаад, алгуурхнаар боолтыг нь задалдаг бэлэг. Хэзээд тэр бэлгийг хүлээж авахад бэлтгэлтэй байгаарай.
2010 оны 8 дугаар сар 26

This entry was posted in Өгүүллэг, Zaya'z. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s