Гоо сайхны мэс заслын талаархи 8 асуулт, хариулт

Гоо сайхан бол өрсөлдөх чадвар.
Image hosting by IMGBoot.com
Пластик мэс заслыг дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн өнөө үед энэ төрлийн хагалгааг хийлгэх гэж байга болон хийлгэсэн бүсгүйчүүддээ зориулаад дараахи мэдээллийг хүргэж байна.

А:Өөхөө соруулсны дараа, суларч үлдсэн арьс нь буцаж агших уу?
Х:Энэ нь таны генээс шалтгаална. Өөрөөр хэлвэл таны арьсны уян хатан байдлаас шалтгаална гэсэн үг. Та суларсан арьсаа татаад үзэхэд суналт мэдрэгдэж байвал энэ нь эргэж агших боломжгүй гэсэн үг юм.

А:Хөхөндөө силикон шахуулвал хөхнийхөө толгойнд мэдрэлгүй болдог гэж үнэн үү?
Х:Байж болох л асуудал. Таны хөх тэр чигтээ мэдээ алдах тохиолдол маш ховор болвч, энэ төрлийн мэс засал хийлгэсэн эмэгтэйчүүдийн 5 хувь нь хөхнийхөө толгойнд юм мэдрэхээ больдог. Энэ нь хагалгааны үеэр толгойны мэдрэлийн эсүүдийг гэмтээсэн тохиолдолд илэрнэ.

А:Хөхний силиконыг эрэгтэй хүн сексийн үеэр хэт чанга базчихвал хэлбэр дүрсээ алдах, эсвэл задрах тохиолдол байх уу?
Х:Тийм юм байхгүй. Хэлбэр дүрсийг нь жирийн хүний хүчээр алдуулж чадахгүй.

А:Ботокс тариулахад арьсны мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлөх үү?
Х:Ботокс бол арьсны булчинд нөлөөлдөг тариа. Тиймээс мэдрэлийн эсд нөлөө үзүүлэхгүй.

А:Урууландаа силикон шахуулсны дараа үнсэлцэхэд өөр мэдрэмж төрөх үү?
Х:Тийм ээ. Ялангуяа хийлгэсний дараах 2 долоо хоногт. Уруул илүү мэдрэмтгий, эмзэг, дүүрэн болдог.

А:Хөхний мэс заслыг эрэгтэйчүүд хараад амархан мэдчихдэг үү?
Х:Ерөнхийдөө хөхний толгой чинь өөр өөр тийшээ чиглэсэн байх, мөн хагалгааны сорив, цээжнээс чинь хэт төвийж гарч ирсэн байх зэргийг хараад мэдэх боломжтой.

А:Косметик хагалгаанд донтох явдал байдаг уу?
Х:Байдаг. Энэ нь өөрийн гадаад төрхөндөө сэтгэл хангалуун бус байхтай холбоотой. Нэг мэс засалд орчхсон хүн бусад бие эрхтнээ ч бас голох нь элбэг. Сүүлдээ өөрийн жирийн хэмжээтэй хамраа хүртэл маш том мэтээр харж эхэлдэг.

А:Хамар өндөрсгөсний дараа тасарч унах тохиолдол бий юу?
Х: Ховор. Хагалгааг хэвийн хэмжээнээс хэтрүүлээд хийчихсэн тохиолдолд, эсвэл урьд нь нүүрэндээ олон мэс засал хийлгэж байсан бол хамарны мөгөөрс тулгуур эрхтний үүрэг гүйцэтгэж чадахгүй байдалд хүрснээс унах боломжтой.

This entry was posted in 90:60:90, Beauty beta, Эрүүл эмэгтэй. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s