Хайрлая /4-р хэсэг/

Image hosting by IMGBoot.com
Тэр шөнө нь бараг унтсангүй. Түүний даруухан гэсэн тодотгол намайг өөрчилөхийг шаардаад байх шиг санагдаад болдоггүй. Маргааш нь хагас сайн өдөр байсан болохоор орондоо юм бодож хэвтэж байгаад 11 цагт бослоо. Хажуу өрөөндөө ортол урд шөнөжин найзуудтайгаа наргисан эгч маань хөнжилдөө шургачихсан бөх гэгч нь унтаж байв. Эгчийнхээ минийхаас хамаагүй том, бас дүүрэн хувцасны шүүгээг онгойлгоод, өлгүүрт байсан бүх хувцсыг нь өөрийнхөө өрөөнд орууллаа. Нэг нэгээр нь тайван өмсөж үзлээ. Бариу майк, даашинз, өвдөгнөөс хавьгүй дээгүүр юбка, элдэв янзын тоног чимэглэлтэй цүнх, сүүлийн үеийн загварын хагас түрийтэй илгэн гутал тэргүүтнийг нь өөртөө углан толиныхоо өмнө удтал эргэлдлээ. Өөрийнхөө сайхан галбиртайг би төдийлөн анзаараагүй явжээ. Ихэнх өмд цамц минь сул учраас л тэр байх. Тэгээд эгчийнхээ өрөө лүү буцаад орлоо.

-Болороо, надаа хувцаснуудаасаа хэдийг өгчих.

Надаас хоёрхон насаар эгчмэд учраас би түүнийг шууд нэрээр нь дуудчихдаг юм. Эгч маань нойрмоглонгуй харснаа, юу хэлчихэв гэсэн шиг гайхасхийв.

-Тэг л дээ. Гэнэт юу болоов? Надад чиний стилийн юм байгаа болов уу даа?
-Миний шинэ стилийн юмнууд байна лээ.
-Яасан чи стилээ өөрчлөхөөр шийдээ юу? Тэгвэл нэг мөсөн наад үсээ ч гэсэн янзлуулах юм биш үү? Миний хувцсан дээр чинийх шиг энгийн засалт зохихгүй. Шууд тайруул.
-Та тэгж бодож байна уу?
-Тэгэлгүй яадаг юм. Өнгө нь ч гэсэн. Хүрэн ч биш хар ч биш.
Өөрийнхөө үсийг ажиглатал Болороогийн хэлсэн үнэхээр үнэн байжээ. Ямар нь мэдэгдэхгүй өнгөтэй бас, хоёрын хооронд долгионтой юм. Нэг мөсөн богинохон, хар, бас шулуун болговол таарна.
-Би гарлаа шүү. Нэг их удахгүй ээ.

Ингэж хэлээд би гэрийнхээ ойролцоох ruby салон луу яаран гүйлээ. Би хэзээ ч өөрийгөө өөрчлөх талаар бодож байгаагүй. Бүр хэн нэгэнд таалагдахын төлөө шүү. Өнгөрсөн 18 жилийн турш би өөртөө сэтгэл хангалуун явж ирсэн. Харин одоо өөрийн жаахан ч гэсэн өө сэвээ бушуухан шиг далдлахыг хүсч байна.

Нэг дэх өдрийн өглөө нь би жинхэнэ сайхан бүсгүй болоод гэрээсээ гарлаа. Өчигдөр гэрэтээ нарийхан өсгийт дээр алхах сургуулилт өчнөөн хийсэн тул эгчийнхээ саарал гутлан дээр дажгүй явж байлаа. Үсээ тайруулаад, шоколадан бор өнгөөр будчихсан. Аа тийм, бас шулуун хими хийлгээд авсан. Засмал замаар алхаж байтал хажуугаар сүнхийтэл өнгөрсөн машинаас хэдэн залуус над руу эргэж хараад шүгэлдэв. Төд удалгүй бас нэг машин миний урд хөндөлсөж зогсоод, хүргэж өгөхийг санал болголоо. Эелдгээр татгалзсан хариу хэлчихээд, харцаа улам дээшлүүлэн цааш явав. Өмнө нь хэн ч ингэж байгаагүй. Тэгээд өөртөө олон шинэ зүйлст бэлэн байхыг санууллаа. Урд нь чамайг хөвгүүд байтугай охид нэг их хардаггүй байсан бол одоо бүгд чамайг доороос чинь дээш сонжих болно. Шагшрах болно. Чиний утсыг асуух болно. Энэ бүхэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Ангидаа ороод суутал оюутнуудын гайхаш нь барагдсан харц намайг хүрээлэв. Төрөө ч гэсэн өнөөх гүн харцаараа намайг удтал харав. Түүний анхаарлыг эрс өөр хүний дүрээр татаж чадсандаа тэрүүхэндээ нилээд догдоллоо.
-Зулаа, ямар хөөрхөн болчихсон юм?
-Яаая, чи ч тасарчихжээ. Урд нь ингэж хувцаслаж байхгүй яасан юм?
-Зохиж байна ш дээ. Чи ийм гоё биетэй байлуу?
Иймэрхүү үгсэд булагдаж суутал, хажуу салаанаас хэн нэгэн санаанд оромгүй үг шидэллээ.
-Засс, хэдэн хачин хувцас өмсөж ирчихээд өөрийгөө од болсон гэж бодоод байгаа юм уу? Ингэж л охидууд эвдэрдэг юм даа. Удахгүй энийг тасарч унатлаа согтоод, эрүүлжүүлэхдсэн гэж дуулдах юм байна л даа.
Миний зүрхийг ямар нэг сэрээгээр нэвт сүлбэх шиг боллоо. Уянгаг аманцар гэдгийг нь мэдэх ч, сүүлийнх нь үг надад арай л тохиромжгүй мэт.
-Хөөе, Уянга наад амаа мэдээд ярьчихгүй юу.
Хойд талын ширээнээс Төрөөг ингэж хэлэхэд хүмүүс бүгд тохиролцсон юм шиг чимээгүй болцгоов. Энэ эвгүй байдлыг багшын гутлын чимээ эвдэж, намайг тайвшруулав.
Тэр өдрийн хичээлийн цаг яг л яст мэлхий шиг мөлхөж байлаа. Олон хүний анхаарлыг татаж сураагүй надад ангийн хана тааз хүртэл намайг ажиглаад байх шиг тохьгүй сэтгэгдэл төрж байсан юм. Хөл маань ч өвдөж эхэлж байлаа. Хичээл тарангуут хурхан хариад, бүлээхэн усанд хөлөө дүрж суухсан гэхээс өөр юм толгойд үгүй..

Хамгийн сүүлийн цагийн хонх дуугарч, би шоронгоос суллагдаж байгаа амьтан шиг баярлан гараад гүйх гэж байгаад өсгийндөө түүртээд унах шахаж байтал, хойноос минь хэн нэгний гар түшээд авлаа. Эргэж хараад л би хөлөө ор тас мартав. Төрөөгийн уруултай минийх бас л хэдхэн мм-ийн зайтай болчихсон байв.

-Уналаа ш дээ.
-Мм. Харин тийм. Баярлалаа.
-Гутал чинь их өвтгөөд байх шиг байна. Яагаад гэнэт ингэтлээ өөрчлөгдсөн юм?
-Зүгээр л.
-Зүгээр л үү? Ямар нэг шалтгаан байж л таараа даа.
-Даруухан байхаас залхсан гэх үү дээ.
-Аан…Надад уг нь урьдны байдал чинь илүү таалагддаг байсан юм.
Өөрийнх нь төлөө шүүгээгээ тэр чигээр нь өөрчлөөд, үснийхээ талыг тайрч хаячихаад байхад чинь…
Би түүнтэйгээ урьд нь ийм удаан ярилцаж үзээгүй байсан учир энэ боломжийг хий дэмий өнгөрүүлэхгүйн тулд яриагаа зогсолтгүй үргэлжлүүлэх шаардлагатай боллоо.
-Аан тийм үү? Чи одоо хаачих гэж байгаа юм?
-Машинаа засварт өгдөг юм уу.
-Нээрээ тэр өдөр яагаад машингүй явж байсан юм.
-Яахав дээ…Чи дандаа эртээдийнх шиг оройтдог уу?
Энэ асуултыг надаас яагаад асууснаас нь шалтгаалж миний хариулт ч бас өөрчлөгдөх гээд байв.
-Яасан?
-Дандаа тэгдэг бол хэцүү л юм. Танай гэр чинь хол юм байна лээ. Ачийг чинь бодоод хүргэж өгч байхаас.
Ингэж хэлэхэд нь би яг л хүүхэд шиг алгаа ташин, үсэрч цовхчин баярлалаа. Гэхдээ сэтгэл дотроо л доо. Хажууд нь тийм үйлдэл хийж өөрийгөө эвгүй байдалд оруулахыг хэн хүсэх вэ дээ. Түүний төлөөх өөрчлөлт минь ямар ч гэсэн үр дүнгээ өглөө.
Үргэлжлэл бий

This entry was posted in Өгүүллэг, Zaya'z. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s