Бүсгүйн аз жаргал эр нөхрөөс…

Хараахан гэрлэж амжаагүй яваа залуу бүсгүйчүүдэд…
Image hosting by IMGBoot.com

Хоёр гартаа тэнцүүхэн өргөж явах шар тортой хүнсэндээ түүртэсхийн, гундуухандуу алхах эмэгтэй намайг үзэг цаас нийлүүлэн, энэ гарчгийг тавихад хүргэлээ. Гуч шүргэж яваа болов уу гэмээр, уг нь царайлаг тэр бүсгүйн алхаа гишгээ, харц, хувцаслалт нь цаанаа л амьдралдаа сэтгэл хангалуун биш гэдгийг нь илтгэж байсан. Түүнийг хармагцаа ийн алхахад хүргэсэн эр нөхөр нь “муу” л байна даа хэмээн яагаад ч юм бодож билээ. Хажууханд нь мөр зэрэгцэн алхах, ижил орчим насны бүсгүйн шийдэмгий нь аргагүй хурдан хурдан алхах байдал, жавхаалаг нүд, тийм хөөрхөн биш ч гэрэл цацарсан царай намайг тэр хоёрыг харьцуулан харахад хүргэсэн юм. Нэг нь цагтаа л “хуйлруулж” явсан болов уу гэмээр боловч, сайн хань заяагагүй болохоор өдөр өдрийн хоолны мөнгө арай ядан хүргэж яваа эмэгтэй. Нөгөө нь гараа л сунгавал хүссэнээ авч чадах эмэгтэй.
Эмэгтэй хүн бүрийн ирээдүйн аз жаргал ядам хуруундаа хуримын бөгж зүүх тэр л мөчөөс эхлэн бүрэн өөрчлөгддөг юм болов уу. Та магадгүй энэ үгтэй санал нийлэхгүй байж болох юм.
“Яагаад? Бид өөрөө биеэ даагаад, хичээвэл бүх юм бидний л гарт байгаа шүү дээ…” хэмээн бодож байхыг үгүйсгэхгүй. Гэвч та эргэн тойрныхоо эмэгтэйчүүдийн талаар эргэцүүлээд үзэхэд таны бодол өөрчлөгдөх вий. Тийм ээ. Ханийнхаа алган дээр бөмбөрч чаддаг эмэгтэй л хамгийн сайхан амьдарч байгаа биз. Тиймээс бид хүссэн хүсээгүй эр нөхрөөсөө хамааралтай болчихдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй боллоо. Та өнөөдөр хичнээн чадвартай, ухаантай байсан ч сайн ханийн дэмжлэггүйгээр хэзээ ч мөрөөдлийнхөө ажлыг хийж чадахгүй. Амиа хичээсэн нөхөртэй бүсгүйчүүд нэг л мэдэхэд бие давхар болж, бас нэг л мэдэхэд хоёр дахь хүүхдээ төрүүлж өсгөсөөр 18-тайдаа ямар тэмүүлэлтэй байснаа мартаж орхидог юм шүү. Мартдаг ч биш, зүгээр л түүнийгээ огоорч эхэлдэг гэвэл илүү тохирох юм шиг. Тэгсээр ойр орчмынхоо өөртэйгөө адилхан амьдарч байгаа хүүхнүүдийг хараад “Өчнөөн л хүмүүс над шиг яваад, болоод л байна” хэмээн нэг их сайхан биш байдалдаа сэтгэл нь ханаж, түүнээс илүүг хүсэхээ больж эхэлдэг. Гэтэл тэр бүсгүй тансаг харшид амьдарч, үнэтэй булгаар өөрийгөө чимэхийг мөрөөдөж явсан.
“Хайр байхад бүх зүйл болно” гэсэн хэнд ч дийлдэшгүй өөдрөг бодолтойгоор хамтын амьдралыг эхлүүлсэн олон бүсгүйчүүд цаг хугацааг эргүүлэхсэн гэсэн хүсэлтэй явдаг. Анхны хэдэн жил гал халуун сэтгэл төөнөсөн хэвээр байдаг. Харин тэр сэтгэлийг өр зээл, лизинг, хүүхдийн сургалтын төлбөр, хамаатан садан, хэрүүл гээд л олон асуудлууд аажмаар мохоосоор өчүүхнийг ч үлдээдэггүйн жишээ бидэнд олон бий. Хайр бол аз жаргалд хүрэх хүчин зүйлсийн нэг болохоос, цорын ганц нь биш юм.
Та одоо хэн нэгний жаргалтай найз охин яваа байх. Гэвч яаран дэр нэгтгэхээсээ өмнө, түүнтэй өнгөрүүлэх ирээдүйгээ бодит өнцгөөс нь төсөөлөх гээд үз. Ингэхдээ таны төсөөлөх гэж байгаа амьдрал бол та хоёрын одоогийн “болзоо” биш гэдгийг санаарай.
Та доорхи асуултыг өөртөө тавиад үзэхийг зөвлөе.
-Та хоёрын ирээдүй хэр харагдаж байна? Диваажин шиг байна уу, эсвэл…?
-Миний найз залуу хэр овсгоотой билээ? Өөрөөр хэлвэл хэр мөнгө олох чадвартай вэ?
-Миний найз залуу намайг юунд ч санаа зовохооргүй, сэтгэл амар хөлөө жийн амьдруулж чадах уу?
-Түүнд аавын минь зан чанараас бий юу?
-Бид хоёрын амдрал аав ээжийнхээс минь илүү сайхан байх магадлал хэр их вэ?
-Бид хоёрын амьдралд ээж аавын минь алдааг давтахгүй гэсэн баталгаа бий юу?
-Тэр намайг хуурах магадлал хэр их вэ?
-Тэр ямар нэг буруу юманд уруу татагдахдаа амархан хүн болов уу?
-Тэр тань луу хэзээ нэг цагт гар далайх уу?
Хэрэв дээрх асуултанд та итгэл төгс, инээмсэглээд хариулсан бол баяр хүргэе! Та зөв сонголт хийх гэж байна. Харин нэг л тээнэгэлзэнгүй хариулсан бол, “Одоо нэгэнт салахаасаа өнгөрсөн” гэж бодолгүй, гэрлэлтийнхээ тухай дахин нэг нухацтай тунгаагаад үзээрэй. Таныг хайртаас тань салгах гэсэн юм биш шүү. Тав арван жилийн дараа харамсах зүйл битгий хийгээсэй л гэж хүссэн юм. Юу ч оройтоогүй. Өмнө тань цэлийсэн тал шиг он жилүүд байна. Та түүнийгээ дэлхийн хамгийн жаргалтай эмэгтэй шиг өнгөрүүлэх эрхтэй. Та түүнд хэтэрхий гоёдсон бүсгүй гэдгээ хожим ухаарвал яана?
Бүсгүй хүнийг харц доогуур алхахад хүргэж байгаа нь эр нөхрийн “муу”-гийнх байдаг бол…мөн эрэгтэй хүний цамцны зах хиртэй байхыг харвал би түүний эхнэрийг “муу” л байна даа гэж бодох байсан билээ.

This entry was posted in Бүсгүйчүүл, Үл үзэгдэгч титэм. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s