Өөрийгөө хайрлах жор

Хэн ч төгс төгөлдөр биш. Гэвч та өөрийгөө төгс хэмээн мэдэрч чадна.Image hosting by IMGBoot.com
Та өөрийгөө байгаагаар нь хайрлаж, урам зориг эрч хүчийг өөр хэн нэгнээс хүлээх бус өөрөөсөө хамгийн түрүүнд мэдэрч чадаж байвал жинхэнэ “төгс төгөлдөр” гэгчийг бий болгоно. Амьдралдаа итгэл дүүрэн алхахад тань дараах “жор”-ыг нэмэрлэе.


Өөртөө чин сэтгэлийн магтаал хэл

Өдөрт наад зах нэг удаа өөрийгөө магтаж хэвш. Та урд нь духны урдуур гарч ирээд байдаг богинохон үсээ тээршаадаг байсан бол өнөөдөр үсний тань тэр л хэсэг танд илүү гоо үзэмж нэмдгийг хүлээн зөвшөөр. Сэтгэл гундуухан явдаг бүхий л зүйлээ таныг улам хөөрхөн болгодог хэмээн итгээрэй. Энэ бол өөрийгөө хуурч байгаа явдал биш, харин өөрөө өөрийгөө байгаагаар нь “нандигнах” чадвар юм.

Та бол алдартай загвар өмсөгч!
Та өдөржин гэртээ өнжих байсан ч, орой нь тансаг үдэшлэг, эсвэл загварын шоун дээр алхах гэж байгаа мэтээр өөрийгөө чимээд үзээрэй. Таны бие галбирын хамгийн сайхан хэсгийг тодотгодог хувцсыг өмс. Урд нь таныг мяраалаг харагдуулдаг гэж боддог байсан даашинз таны хөхийг хамгийн тачаангуй харагдуулдгийг та мэдээгүй яваа ч юм билүү? Нүдээ хамгийн сайхнаар буд. Харцаа шийдэмгий, өөртөө итгэлтэй харагдуулахаар будах хэрэгтэй. Тэгээд толиныхоо өмнө эргэлд. Яг л нэртэй брендийн зар сурталчилгаанд тоглож байгаа мэтээр аягла. Өөрийнхөө зургийг янз бүрээр дараад үз. Дараа нь тэдгээрээс хамгийн сайхан гарсан зурагнуудыг л авч үлдээд бусдыг нь устга. Та өөртөө дурлах болно.

Таныг сэтгэлээр унагадаг хүмүүсээс зайгаа барь
Тоглоом шоглоомоор ч гэсэн үргэлж таныг өдөөн хатгаж байдаг хүмүүсээс харьцаагаа тасал. Тэд танд сайн юм өгөхгүй. Ийм хүмүүсийг “энергийн цус сорогчид” хэмээн нэрлэх нь бий. Магадгүй тэд танд атаархдаг байж болох юм. Хэрэв өдрийн вампируудаас зайгаа барих боломжгүй бол, хэлсэн үгийг нь хэзээ ч бүү тусгаж ав. Тэд таны сайн сайхнаар дүүрэн бодолд өчүүхэн төдий ч зай эзлэх ёсгүй.

Алдаа дутагдлаа хааяа ч гэсэн үл тоо
Хүмүүс алдаж л байдаг шүү дээ. Асуудал болгоныг өөрийн буруу мэтээр хүлээн авдаг зуршлаасаа салах нь бидний амьдралд ямар том өөрчлөлт авчирдаг гээч. Проблем зуун хувь таны буруугаас биш байсан ч, бид өчигдөр уржигдрийн явдлуудыг хөөн бодсоор эцэстээ “би л тэгээгүй байсан бол’ хэмээн өөрийн эсрэг дүгнэлтэнд хүрдэг. Харин эрчүүдийн ихэнх нь өөрөөсөө асуудлыг холдуулахыг хичээдэг. Тиймээс ч тэд өөртөө хайртай. Гаднаа илэрхийлэх болмжгүй байсан ч, та дотроо бурууг өөрөөсөө зайлуулвал сэтгэл санаа хөнгөрнө.

Амьдралд таларха
Амьдрал бидэнд ямар олон гэнэтийн бэлгүүдийг барьдаг гээч. Таны хайрт хархүү, алаг үр, ажил мэргэжил, сургууль соёл бүгд л амьдалын танд өгсөн бэлэг юм. “Амьдрах ч сайхан шүү” гэж чин сэтгэлээсээ хэлж сураарай. Ингэхийн тулд та өөрийн аж байдал дахь муу муухайг түр зуур хойш тавиад, өнгөрсөн болоод ирээдүйд болох маш сайхан учрал, үйл явдлуудын талаар төсөөлөн бодох хэрэгтэй.

Эцэст нь өгүүлэхэд өөр хэн ч таныг өөрөөс тань илүүгээр хайрлаж чадахгүй. Учир нь бид өөрсдийгөө хамгийн сайн ойлгодог.

This entry was posted in Бүсгүйчүүл, Glamour Life, Үл үзэгдэгч титэм. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s