Эрчүүд ямар хувцаслалтыг таашаадаггүй вэ?

Эрчүүдэд таалагддаггүй эмэгтэйчүүдийн хувцасны жагсаалтыг MNS сайт танилцуулжээ.
Photobucket
Тус сайт 18-30 насны эрэгтэйчүүдийн дунд санал асуулга явуулж, тэдний олонх нь эмэгтэйчүүдийн хувцасны загварыг огтхон ч ойлгодоггүй болохыг тогтоосон байна. Эрчүүдэд таалагддаггүй эмэгтэй хувцасны жагсаалтад өргөн өмд, “угги”, комбинзон, смокинг /нэлээд том задгай энгэртэй, урт торгон захтай пиджак/ оржээ.

Өргөн өмд

Өргөн өмдийг гурван жилийн өмнө Ив Сен-Лорантын загварын ордон танилцуулсан байна. Эрчүүдийн бодлоор моод ихээр хөөдөг эмэгтэйчүүдийн өмсөхийг дурладаг өргөн өмд нь эмэгтэй хүний хөлний гоо сайхныг халхалж, богинохон харагдуулдаг. “Ийм өмдтэй эмэгтэй яг л хэтэрхий дүүрсэн живхтэй юм шиг харагддаг” гэж загварын шүүмжлэгч Лиз Жонс “The Daily Mail” сонинд ярьжээ.

Комбинзон

Хурдан өмсөхөд саад болоод зогсохгүй тайлахад ч бэрхшээлтэй, олон бүч болон том товчнуудтай комбинзон эрчүүдэд таалагддаггүй эмэгтэйчүүдийн хувцасны жагсаалтын дээгүүрт орсон байна. Эрчүүдийн баталснаар, торгомсог даавуун комбинзон эмэгтэйчүүдийг “70-аад оны ээжүүд” шиг харагдуулдаг.

“Угги”

Австралийн алдартай “угги” гутал эрчүүдэд мөн л таалагдсангүй. Тэдний бодлоор, “угги” хүний сонирхол татах чанараа аль эрт алджээ. ”Угги эмэгтэйчүүдийн хөлний гуалиг хуруу, шагайг халхалдаг бөгөөд мөн муухай үнэр ханхалдаг” гэж эрчүүд ярьсан байна.

Толгойн алчуур

Толгойн алчуур нь “1960-аад оны хиппи нарын сайхан цагийг” биш, харин Шведийн теннисчин Бьорн Боргийг санагдуулдаг. Эмэгтэйчүүдийн үс бол ямар ч гоёл чимэглэл хэрэггүй өөрөө өөртөө чимэг болдог. Тиймээс тэдний үс хавчаар, даруулга, толгойн алчуур, тууз зэрэг нэмэлт гоёл чимэглэлээр дутахгүй гэж эрчүүд үздэг ажээ.

Мэсчин боолынх шиг сандаал

Дээрх сандаалыг комбинзоны адил хурдан өмсч, тайлахад хэцүү гэж шүүмжилсэн байна. Сандаалыг тайлахад хэцүү бөгөөд эмэгтэйчүүдийн хөлний гоо сайхныг алдагдуулж, богинохон харагдуулдаг гэж эрэгтэйчүүд санал нэгтэй баталжээ.

Леггинс /нарийн өмд ч юм шиг урт оймс ч юм шиг/

Леггинс загварын зах зээлийг тун саяхнаас байлдан дагуулж эхэлсэн билээ. Загварын шүүмжлэгчдийн тайлбарласнаар, жинсэн өмд халаагаа өгөх цаг болсон. Үүнээс гадна гоёлын ямар ч хувцсанд нэмэр болдог байна. Харин леггинс эрчүүдэд таалагдсангүй. Тэдний үзэж байгаагаар, эмэгтэйчүүд өөрийн биеийн галбирыг хөндлөнгөөс харж чаддаггүй учраас леггинсийг өмсдөг. Бүр леггинсийн харьцаа нь төгс бишийг мэдсэн мөртлөө өмсдөг. Түүнээс гадна нэгэн шүүмжлэгчийн хэлснээр, “леггинс нь нууж хаах юм огт байдаггүй түүнийг өмссөн эмэгтэй биеийнхээ бүх хэлбэр галбирыг товойлгон харуулдаг”.

Смокинг

Смокинг “үүнийгээ хурдан тайлна уу” жагсаалтад тусгай байрыг эзэлжээ. Хар пиджак, цагаан цамц нь эмэгтэй хүний галбирыг маш сайн товойлгон харагдуулдаг гэж загварын олон сэтгүүлийн редакторууд тайлбарласан байна. Гэвч эрчүүд смокингийг хэтэрхий ил задгай, гар, цээжин хэсгийг халхалдаггүй гэж үзжээ.

Жинсэн комбинзон

Жинсэн комбинзон эмэгтэйчүүдийн хувцасны загварт хүүхдийн хувцаснаас иржээ. Эрэгтэйчүүдэд энэ хувцас олон шалтгаанаар таалагдахгүй байна. Нэгдүгээрт, жинсэн комбинзон нь барилгачны хувцсыг санагдуулдаг. Хоёрдугаарт, чөлөөт комбинзонтой эмэгтэйн бие галбир яг л шилэн аяганд хийсэн харандаа шиг харагддаг гэжээ.

Том хүрээтэй шил

Ямар нэгэн дутагдлаа нуухын тулд олонх хатагтай нар том хүрээтэй шил зүүдэг гэдэгт эрчүүд итгэлтэй байна. “Хэрвээ би том хүрээтэй шил зүүсэн эмэгтэйтэй таарвал түүнийг ямар нэгэн зүйлийг нууж байна гэдгийг шууд л ойлгоно. Тэр согтууруулах ундаа хэрэглэдэг эсвэл хэн нэгнээс нуугдаж ч байж болзошгүй” гэж санал асуулгад оролцогсдын нэг хэлжээ. “Аймшигтай” эд зүйлийн жагсаалтад орсон бас нэг шалтгаан нь том хүрээтэй шил нь үнсэлцэхэд саад болдог байна.

Д.Жаргал
МОНЦАМЭ

This entry was posted in Донжийг нь олоод, Fashion with Passion. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s