Найз залуудаа инээмсэглэл бэлэглэе

Заримдаа тэдний нүүрэнд яагаад ч юм гуниг тодорчихдог. Энэ үед нь түүнд ямар ч онигоо, хошин шог ярьсан инээмсэглэхгүй байвал доорх 5 үнэгүй бөгөөд амархан аргыг хэрэглээрэй. Жич: Эрчүүд бол хүүхэд шиг хүмүүс гэдэг үгэнд би дуртай
Image hosting by IMGBoot.com

Түүний гараас барь
Бидний хувьд эрэгтэй хүнийг өөртөө татах олон арга бий. Нүд лүү нь эгцэлж харах, үсээрээ тоглох, бас мэр сэр хөнгөхөн айлгүйтэх. Эдгээрээс гадна тэдний гараас гэнэт чанга гэгчин атгаад авбал тэд маш их баярладаг гэнэ. Яг л түүнийг хэзээ ч явуулахгүй хэмээн өгүүлж байгаатай адил санагддаг аж. Энэ арга гунигт автаад байсан эрийг жаргалтай болгоно.

Ажил дээрээ байхад нь түүн лүү мессеж явуул
Зүгээр ч нэг мессеж биш. Түүний сонсохыг хүсч байгаа нандин үгсийг нь яг онож илгээгээрэй. Тэр өдөржин таны тухай бодож, баяр баяслаар дүүрэн байх болно.
Энэ арга яг ч үнэгүй биш л дээ.

Маш сайн мэддэг зүйлийнх нь талаар асуу

Тэд өөрийн давуу талаараа найз бүсгүйдээ бардамнах дуртай гэдгийг нь бид бүгд мэднэ. Тиймээс өөрийнх нь хамгийн сайн мэддэг спорт, түүхэн үйл явдал, хүний тухай суулт асуувал нүд нь сэргээд л явчихна.

Ганцхан түүнд л зориулсан магтаалыг хэл
Эрэгтэй хүнийг хөгжилтэй, царайлаг гэж хэлэхэд тэд мэдээж баярлана л даа. Гэвч нийтлэг магтаалын үгс биш, ганцхан түүнийг л онцлон илэрхийлсэн сайхан үгийг хэлээрэй. Жишээ нь: “Чи минь инээхээрээ ямар хөөрхөн хонхойдог гээч” “Зөөлхөн гартай шүү, бусад хүмүүсийнх шиг биш” гэх мэт.

Өөрийнхөө нууцаас задал
Та өөрийн нандин нууц авдраа сөхөх хэрэгтэй. Хайртай хүнийхээ анх өгсөн шоколад, чихэрний цаасыг хадгалж явдаг бол түүнд тэрийгээ үзүүл. Эсвэл түүнтэй анхны болзоогоо өнгөрүүлчихээд, өдрийн тэмдэглэл дээрээ бичиж байсан зүйлээ үзүүлж болно. Дурлал тань нахиалж байсан эхний өдрүүдийг дурсан санаад та хоёр өөрийн эрхгүй инээмсэглэх болно.

This entry was posted in Бүсгүйчүүл, Эрчүүд ээ гэж. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s