Тaeyang-I need a girl /орчуулга/

/Байнгын уншигчийн хүсэлтээр орчууллаа/
Image hosting by IMGBoot.com

Ганц бие байхаас залхаж байна. Надад найз бүсгүй хэрэгтэй байна.

Санаандаа орсноо л шууд хэлчихдэг
Хүүхэд шиг зантай, дулаахан тэвэртэй
Уйдсан үедээ надаар зугаагаа гаргагч биш
Үүрдийн хайрыг надад амсуулах бүсгүй хэрэгтэй
Олон залуус түүнийг өдөж хоргоосон ч
Онцгойлон намайг дурддаг бүсгүй байгаасай

Дахилт:
Хэзээд ч хөөрхөн харагдаж чаддаг
Хээнцэр төрх, тэгш биетэй
Тийм л бүсгүй надад хэрэгтэй байна
Түүнд ч бас би хэрэгтэй

Богинохон бошинзноос цэнхэр жинс түүнд илүү зохидог
Миний хийсэн кимчитэй будааг сайн идэж чадах
Хөгширсөн ч гэсэн залуугаараа харагдаж чаддаг
Тийм бүсгүй надад хамгаас таалагдана

Гэнэн хонгор мэт харагдавч
Сэтгэлдээ хамгийн ухаалаг
Үг үйлдээ үргэлж хянаж явдаг ч
Надтай байхаараа эрс өөр болчихдог…

Дахилт:
Хэзээд ч хөөрхөн харагдаж чаддаг
Хээнцэр төрх, тэгш биетэй
Тийм л бүсгүй надад хэрэгтэй байна
Түүнд ч бас би хэрэгтэй

Төгс царай тийм ч чухал биш
Өхөөрдөм бөгөөд дэгжин байх нь л чухал
Бидний хобби ялгаатай байсан ч
Мэдрэмж, сонирхол маань яв цав таардаг
Дуртай кино, сонсдог хөгжим хоёр нь
Яг л минийхтэй ижил, тийм л бүсгүйг хайж байна

GD: Олон хүний өмнө намбатай байдлыг гаргадаг ч
Надтай байхдаа “Мэдэхгүй ээ” гэдгээ шууд хэлчихдэг бүсгүй
Шинэ өдрийн эрч хүчийг бэлэглэдэг тэр л хоолой, тэр л үнсэлт
Тийм бүсгүйн өвдөг доор нь сөгдөөд, бүүвэйн дуу сонсонгоо
Түүний л тухай зүүдлэн, амттай нь аргагүй нойрсмоор байна

Сэтгэлийг минь догдлуулж, дууг минь хөглөөч
Чам шиг л бүсгүйд би зүрхээ нээмээр байна

Дахилт:
Хэзээд ч хөөрхөн харагдаж чаддаг
Хээнцэр төрх, тэгш биетэй
Тийм л бүсгүй надад хэрэгтэй байна
Түүнд ч бас би хэрэгтэй

This entry was posted in Гадаад дууны орчуулга, Entertainment. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s