Парис Хилтон 17-тойдоо ямар байсан бол?

Style Icon-Парис Хилтоны “Seventeen” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүллээ.
Image hosting by IMGBoot.com

-Та хаана өссөн бэ?
-Би 17-тойдоо Нью Йоркийн Вэлдорф-Асториад амьдардаг байсан.

-Та сайн сурагч байв уу?
-Тийм шүү. Би дүрслэх урлаг, уран зохиолын хичээлүүдэд маш сайн байсан.

-Одоо бодоход тэр үеийн хамгийн “инээдтэй моод” юу байв?
-Зөөлөн үсний боолт, бас янз бүрийн неон өнгөнүүд. Гэвч би одоо ч неон ногоон өнгөнд дуртай шүү.

-Та өсч том болоод ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ?
-Би уг нь малын эмч болохыг мөрөөддөг байлаа. Гэхдээ энэ ажилд амьтдыг буудаж, бас гэдэс дотрыг нь задлах ёстой гэдгийг ойлгоод жүжигчин болохоор шийдсэн.

-Үеийнхээ залуугийн анхаарлыг татахын тулд хийж байсан хамгийн “солиотой” үйлдэл юу вэ?
-Би нэг залууд өөрийгөө юунаас ч буцахгүй гэдгээ харуулахын тулд онгоцноос шүхрээр бууж байсан. Одоо түүндээ огт харамсдаггүй шүү. Учир нь тэгж үсрэх миний хобби болсон.

-Та 17-тойдоо ямар стиль-тэй байсан бэ? Мөн одоогийн стиль-ээ тодорхойлвол…?
Би яг л Барби шиг хувцасладаг байсан. Одоо ч хэвээрээ. Тод ягаан өнгийн хувцсыг зонхилдог байлаа. Гэвч хаашаа явах гэж байгаагаас хамаараад миний стиль ялихгүй өөрчлөгддөг. Нэг өдөр үдэшлэгний барби болсон бол, дараагийн өдөр ажил хэрэгч барби болох жишээтэй.

-Та тэр үед ямар охидтой нийлдэг байсан бэ?
-Би сургуулийнхаа хамгийн алдартай охидын фракц-д байсан. Николь Риччи, бид хоёр тэр фракцыг толгойлдог байлаа. Би одоо ч Николь, өөрийн эгч Никки, үеэлүүдтэйгээ найзууд хэвээрээ. Би тийм ч олон хүнд итгэдэггүй учраас цөөн тооны дотны найзуудыг илүүд үздэг.

-Та 17-тойдоо ямар хоббитой байв?
Миний дотор “хөвгүүн”-ий шинж чанарууд байсан. Би хоккей тоглох, загасчлах, усны скигээр хичээллэх дуртай нэгэн байлаа. Мөн би хоол хийх дуртай байсан.

-Таны аав ээж танд ямар зөвлөгөө өгдөг байсан бэ?
-Үргэлж ямар байсан, тэр хэвээрээ л бай. Юу ч тохиолдсон бүү хувир гэдэг байсан. Би одоо ч энэ зөвлөгөөг нь дагадаг. Алдар нэрд хүрээд гогцом өөрчлөгдсөн олон хүнийг би мэднэ.

-Та хэнийг шүтэн биширдэг байв?
-Би Ким Бессинжер, Мерилин Монрое хоёрыг шүтдэг байсан. Одоо би Анжелина Жолид их дуртай. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй бас маш сайхан гэр бүлтэй. Өөрийн нэр хүндээ зөв зүйлд ашиглаж чадсан.

-Одоо та 17 настай Парист юу гэж хэлмээр санагддаг вэ?
-Би чамаар маш их бахархаж байна. Чи маш гайхалтай хүн болох болно.

This entry was posted in 16 нас, Оддын амьдрал, Entertainment. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s