Шинэ найз залуудаа хэзээ ч хэлж болохгүй үгс

Бүсгүйчүүд бидний хэн нэгнийг гомдоох санаа агуулалгүй, зүгээр л хэлчихдэг үгс хайр сэтгэлд маш их сэв суулгах чадалтай гэдгийг та мэдэх үү?
Image hosting by IMGBoot.com

1.”Чи миний урьд нь үерхэж байсан хөгийн юмнуудаас хамаагүй дээр”
Та түүнийг бусдаас өөр, онцгой гэдгийг нь мэдрүүлье гэсэндээ л түүнд ийнхүү хэлдэг. Харин түүний хувьд энэ нь том цохилт болдог аж. Энэ үг таныг хайр дурлалын хувьд барцадтай нэгэн мэтээр ойлгуулна. “Эр хүн эр хүндээ хайртай” учраас асуудлын гол нь танд л байсан болоод, өдийг хүртэл олон азгүй дурлалтай учирсан байж таараа хэмээн бодоод тэр танаас зайгаа барих вий.

2.Энийг авахад мөнгө чинь хүрэх юм уу?
Эрчүүдэд энэ нь яг л доромжлол шиг сонсогддог. Яг үнэндээ тэдний түрийвч ихэнхдээ хоосон байдаг байлаа ч, тэд найз охиныхоо дэргэд түүнийгээ нуухыг хичээдэг. Харин энэ үг тэдний оролдлогыг нэг мөсөн унтрааж байна гэсэн үг юм. Хэрэв түүнээс ямар нэг үнэтэй зүйл бэлгэнд авахаас санаа тань зовоод байвал, надад ийм загвар, эсвэл ийм эдлэл нэг их таалагддаггүй гэж хэлэх нь хавьгүй дээр.

3.”Найз охин минь хүнд битгий хэлээрэй гэж захьсан, гэвч…”
Найзууддаа тохиолдсон явдлын талаар бид хамгийн итгэл хүлээсэн, найдвартай хүндээ л хэлдэг. Харин тэдний хувьд энэ нь ямар ч хэрэггүй хов жив шиг сонсогдоно. Эсвэл таныг хүний нууц хадгалж чаддаггүй юм байна гэж ойлгоно. Хэрэв таны хэлэх зүйл хөнгөн маягийн паян байвал эхний хувилбраар, илүү ноцтой асуудлын талаар бол хоёр дахь хувилбраар ойлгох вий.

This entry was posted in Дурласан бүсгүй. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s