Зурхайн дагуу бэлгээ сонгоорой

Image hosting by IMGBoot.com

Хонь /3.21-4.19/
Хонины ордныхонд тэднийг ямар нэг шинэ ажил эхлүүлэх, туршиж үзэхэд нь урам зориг болохуйц бэлэг өгөөрэй. Жижиг бизнес эрхэлдэг Хонинуудад түүнийгээ өргөжүүлэхэд нь тус нэмэр болохуйц бэлэг мөн л хэрэгтэй. Мөн тэд үргэлж эрч хүчээр дүүрэн байдаг тул тоглолт, жүжиг, эсвэл киноны тасалыбар сайхан бэлэг болж чадна.

Үхэр /4.20-5.20/
Үхрийн ордныхон юм цуглуулах хоббитой хүмүүс. Тэдний цуглуулгын талаар мэдэж байвал, түүнд нь “дусал” нэмэр болохуйц бэлэг өгөөрэй. Мөн тэд мөнгөтэй холбоотой зүйлст дуртай. Сайхан түрийвч, мөнгөний чек, хувьцаа гэх мэт зүйлсийг бэлэглэвэл баярлах болно. Үхрүүд их учратгай хүмүүс. Зөөлөн, дулаахан мэдрэмж төрүүлэхээр бэлэг ч тус болно.

Ихэр /5.21-6.21/
Тэдний бодол санааг сэргээх бэлэг өгвөл баярлана. Нэг том бэлэгнээс илүү олон жижиг хөөрхөн зүйлс тэднийг баярлуулна. Тэд их оюунлаг хүмүүс учир эвлүүлдэг тоглоом, толгой шаардсан оньс тустай.

Мэлхий /6.22-7.22/
Мэлхийнүүд их мэдрэмтгий хүмүүс. Тэдний сэтгэлийн утсыг хөндөх бэлэг өгөөрэй. Өөрсдийн нандин дурсамжийг сэргээх, эсвэл анх танилцсан өдрийг санагдуулах бэлэг байвал их таалагдана. Өөрсдийнхөө зургийг сайхан жаазанд хийгээд дээр нь үг сийлүүлсэн ч болно. Мөн тэд гэрээ тохижуулах дуртай. Тиймээс гэрийнх нь стейкэн дээр тавих чанартай сувинер, билэгдэл бүхий цэцэг зэрэг бэлэг тохиромжтой.

Арслан /7.23-8.22/
Арслангийн ордныхон өөрсдийгөө дээд зиндааны, хатад ноёдын хэмжээнд байлгах дуртай. Үнэтэй гоёл чимэглэл, брендийн эдлэл, тансаг бүхэн тэдний сэтгэлийг татдаг. Мөн тэд зугаа цэнгэлд дуртай хүмүүс. Өөрсдийг нь хөгжөөх зүйлийг бэлдвэл дуртай байх болно.

Охин /8.23-9.22/
Амьдралд хэрэгтэй зүйлийг л тэд бэлгэнд авах дуртай. Ямар нэг сувинер, амттан сэтгэлийг нь хөдөлгөхгүй. Олон хэлийн электрон толь бичиг, эсвэл төлөвлөгөөгөө бичих дэвтэр зэрэг зүйлсийг авбал тэдэнд таалагдана. Мөн тэд эрүүл мэнддээ их анхаарал хандуулдаг хүмүүс гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй.

Жинлүүр /9.23-12.22/
Тэдэнд бэлэгний үнэ тийм ч чухал биш. Харахад хийц, хэлбэр дизайны хувьд чамин байвал л болох нь тэр. Мөн тэд өөрийн дотны найзтайгаа хамт явж болохоор сургалт, тоглолтын эрхийн бичиг байвал дуртай хүлээн авах болно.

Хилэнц /10.23-11.21/
Тэдэнд сайхан массаж хийж өгөөд, сайхан үнэртэй ванны усанд оруулж өгвөл их таатай санагдах болно. Ямар нэг юмыг олж нээх дуртай тэдэнд дуран, детектив зохиол ч мөн адил таалагдана.

Нум /11.22-12.21/
Тэд адал явдалд дуртай. Тиймээс аялал эсвэл зугаалганд явахыг санал болгох хэрэгтэй. Тэд дотоод зүрх сэтгэлээ их сонсдог учир философийн ном зохол, йогийн сургалтын урилгыг дуртайяа хүлээн авна.

Матар /12.22-1.19/
Тэд сюрпризэнд дуртай. Тэдний стиль имиджийг эрс өөрчлөх зүйл бэлэглэвэл гайхширах төдийгүй их баярлах болно. Хэрэв тэр дэндүү даруухан бол секси дотуур хувцсаар бэлэг барь. Өөрөөр хэлвэл тухайн хүнээс эрс эсрэг зүйл бэлэглэх хэрэгтэй.

Хумх /1.20-2.18/
Таны бэлэг ямар нэг байдлаараа жирийн бус, өвөрмөц байх хэрэгтэй. Тэд техник технологийн дэвшил, аялал зугаалгын аль алинд дуртай. Хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлээр нь бэлэг барь.

Загас /2.19-3.20/
Тэд бүтээлч хүмүүс. Тиймээс зөгнөлт зохиол, яруу найргийн ном өгөхөд буруудахгүй. Мөн мэдээж хэрэг амьд загас бэлэглэвэл баярлах болно.

This entry was posted in Зурхай. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s