Хайрттайгаа үзэх 10 кино

“Романтик”-Энэ бол дэлхийн бүх дурласан эмэгтэйчүүдийн хэлэх дуртай үг мөнөөс мөн. Та доорх хамгийн романтик 10 киноноос наад зах нь нэгийг хайрттайгаа хоёулахнаа үзээрэй.
Photobucket

1.Титаник (1997)
Гол дүрд: Леонардо Ди Каприо, Кейт Винслет
Өөрийн жинхэнэ хайр сэтгэлэйгээ дөнгөж учрахын цагт түүнээсээ үүрд хагацахыг шаардах хорвоогийн жам хяслантай. Киноны төгсгөл хавьд гардаг настай хосын орон дээрээ тэврэлдэн эцсийн мөчөө хүлээдэг хэсэг нь ямар өрөвдөлтэй гээч.

2.Касабланка (1942)
Гол дүрд: Хамфри Богарт, Ингрид Бергмен
Энэхүү гайхалтай гунигтай түүх нь танд өөрийн сэтгэлтэй хүндээ хайрлуулах ямар сайхан болохыг ойлгоно. Дэлхийн бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүйчүүлийн нэг Ингрид Бергмений гуниг тээсэн харц, үзэсгэлэнт төрх таныг бишрүүлэх болно. Хорвоод бид хүссэн бшхнээ авч чадахгүй ч, хайрлах сэтгэлийг олж төрдөг нь азтай.


3.Сүнс (1990)

Гол дүрд:Патрик Свейз, Деми Мур
Энэ киноны хамгийн шигтгээ утга санаа нь бие махбодь үхэж болох ч хайр сэтгэл хэзээ ч мөхдөггүй гэдгийг харуулсан.

4.Ромео Жульетта хоёр (1996)
Гол дүрд: Леонардо Ди Каприо, Клер Денис
Энэ киног хэдэн ч удаа үзсэн уйддаггүй. Яаж төгсөхийг нь мэдэж байгаа хэдий ч залуу хосын хайр сэтгэлийн хүчинд хөтлөгдөн, дэлгэцнээс хараагаа салгаж чаддаггүй юм.

5. Сахиусан тэнгэрүүдийн хот (1998)
Гол дүрд: Николас Кейж, Мег Раян
Хэн нэгэн зөвхөн чамтай л хамт байхын тулд мөнхийн амьдралаасаа татгалзана гэвэл ямар санагдаж байна? Учир нь хайртай хүнтэйгээ байх ганц хором хүртэл мөнх амьдрахаас илүү үнэ цэнэтэй байдаг юм.

6. Тэмдэглэлийн дэвтэр (2004)
Гол дүрд: Райн Гослинг, Рейчэл МкАдамс
“Уярмаар” гэдэг үг энэ киног тодорхойлж чадна. Охидуудын нүднээс нулимас гаргаж, залуусыг санаа алдуулж чадах үнэхээр сайн бүтээл.

7.Эр зоригийн дууль (1995)
Гол дүрд: Бред Питт, Жулия Ормонд
Энэ бол дайны үеийн талаар харуулсан маш сэтгэл хөдөлгөм кинонуудын нэг. Та хайр дурлал, ах дүүгийн нандийн холбоо, сэтгэлийн болон улс орны дайны талаар нэгэн зэрэг ойлгох болно.

8.Дурласан Шекспир
Гол дүрд:Гвинет Палтро, Жосеф Фиеннес
Сонгодог хайрын түүхийг зохиогч В.И.Шекспирийн өөрийнх нь дурлалын түүх ямар байх бол? Магадгүй сайхан хайр сайн зохиолыг хөглөсөн ч юм билүү?

9.Бенжамин Баттоны хачирхалтай явдал (2008)
Гол дүрд: Бред Питт, Кейт Бланчет
Ямар ч бэрхшээл байсан хувь тавилан эцэстээ заяаны ханиудыг учрах ёстой газар нь, учрах ёстой цагт нь дурлалд автуулдаг аж. Түүний хойноос хөөж мөшгөх хэрэггүй. Амьдралын зам түүнийг чам уу аяндаа хөтлөх болно.

10.Бүрэнхий (2008)
Гол дүрд: Роберт Пэттинсон, Кристен Стеварт
“Чамаасаа алс байсны оронд үхсэн минь дээр”…Хэн нэгний агуу их хайрын хариуд өөрийн амиа л зориулж чадна гэвэл, үхэхээс яах вэ?

This entry was posted in Дурласан бүсгүй. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s