Эрэгтэй хүнтэй түрүүлж яриа өдөх 8 арга

Бид охидууд учраас шууд очоод “Танилцъя” гэх нь зохисгүй байдаг. Тэгвэл шууд бус тойруу замаар яаж түүнтэй танилцаад авах аргыг Заяаз танд зөвлөе.
Image hosting by IMGBoot.com

1.Түүний дэргэд очоод “Гоё пудволк/малгай/цамц байна” гэж хэл. Тэр хувцсаа сонгох гэж тодорхой хэмжээний цаг зарцуулсан л байж таараа. Ингэж хэлэх нь түүнд урам өгч, таньтай үргэжлүүлэн ярилцах хүсэл төрүүлнэ.

2.Найзуудтайгаа зугаалж яваад, нэг царайлаг залуу таарвал түүнээс өөрсдийнхөө зургийг авч өгөхийг хүс. Тэгээд дараа нь түүнийг ч бас хамт авахуулахыг санал болго. Тэгээд л түүнд өөрийнх нь зургийг мейлээр явуулъя гэж хэлээд мейл хаягийг нь авч үлд. 🙂

3.Гудамжинд яваа түүн дээр очоод өөрийгөө төөрчихлөө гэж хэл. Ойр хавийнхаа нэг газрын нэрийг хэлээд тийшээ “Намайг дөхүүлээд өгөөч. Би энэ хавиар явж байгаагүй юм байна” гээд л хэлчих. Үлдсэнийг нь танд даатгая.

4.Тэр хэрвээ эрэгтэй хүний хувцас сонирхон, дэлгүүрээр явж байвал очоод өөрийн ах/аав/дүүдээ бэлэг сонгох гэж байгаа тухай хэл. Тэгээд түүний саналыг асуух зуураа нэрийг нь мэдээд ав.

5.Сайхан залуу нүдэнд чинь тусав уу? Тэгвэл хүзүүнийхээ зүүлтийг сэмхэн тайлчих. Тэгээд ойр хавьд олон хүнгүй байхад, түүнээс хүзүүндээ зүүж өгөхийг хүсэж болно.

6.Түүний нурууг хуруугаараа дуудаж байгаа юм шиг дохиод, эргэж харахаар нь “Өө яана аа, би чамайг Батаа/ Болдоо/ Билгүүнээтэй андуурчихлаа” гэж хэл. Ер нь нэр нь хэн ч байсан яах вэ дээ, тийм үү?

7.Эсвэл түүн дээр очоод “Чи нэг л танил харагдаад байх юм. МУИС/23/Хартфорд-д сурдаг уу?” гэж асуу. Тэгээд тэндээсээ яриагаа үргэлжлүүл.

8.Түүн дээр сандарсан царайтай очоод “Утсаа алга болгочихсон бололтой. Миний дугаар луу залгаад өгөөч?” гэж хэл. Түүнийг залгахад цүнхнийхээ хаа нэгтээгээс утсаа гаргаж ирээд баярласнаа хэл. Түүний утасны жагсаалтанд та нэмэгдлээ л гэсэн үг.

This entry was posted in Chit-Chat, Бүсгүйчүүл, Зөвлөгөө. Bookmark the permalink.

Leave a comment