Давтагдана /2-р хэсэг/

Photobucket
Энэ бүхнийг санах зуур урд талынх нь автобус хоёр метр хэртэй урагшилсныг хараад Урнаа жолоогоо шууд Улаанбаатар луу эргүүллээ.
Машиных нь зогсоол дээр саатангаа өнөөх охиныг яагаад ч юм ажиглахаар шийдэв. Магадгүй түүнээс өөртэйгөө адилхан өөр шинж чанаруудыг хайсан байх. Эсвэл магадгүй түүнийг өөрийнх нь зам руу жаахан ч гэсэн бүү хэлбийгээсэй гэж бодсон ч юм билүү?
Буугаад очдог юм уу гэж хэд хэдэн удаа бодсон ч, очоод юу гэж хэлэхээ мэдэхгүй учир тээнэглэзэн суусаар байлаа. Нэг хартал тэр охин утсаар ярингаа хаашаа ч юм яарангуй алхалж байх юм. Дагах ёстой юм шиг санагдаад түүний алхаж буй замын хажуугаар мэдэгдэлгүй аажим аамжаар явсаар байв. Хориод минутын дараа машиндаа суулган хүргэж өгөхөөр дуудах гэтэл тэр юу юугүй Туул ресторан руу яваад орчихлоо.
Энэ дотор өнөө шөнийнх нь үйлчлүүлэгч бий гэж бодонгоо, тэр охины өмнөөс учиргүй айв. Өөрт нь нэг л дотно санагдаад байсан өнөөх охиныг дуудаж уулзахаар машинаасаа шийдэмгий нь аргагүй буун, өндөр өндөр шатаар алхлан орлоо. Рестораны модон шалан дээр тов тов хийлгэн, охиныг харцаараа хайхдаа “Яадаг юм, түүнд туслана аа. Над шиг л эндүү санаж яваа байлгүй дээ” хэмээн бодоод амжсан. Зүүн булангийн ширээнээс авахуулан харж явтал нөгөө залуухан бүсгүй гарынхаа алгаар халуун цай барин сууж байв. “Ямар амьтан толгойг нь эргүүлж суугаа бол доо” хэмээн амандаа хэлээд эсрэг талынх нь сандлыг хармагцаа хөшчихөв. Энэ олон жилийн турш хайрлаж ирсэн нөхөр нь өөрийнх нь залуу настай адилхан жаахан охин луу шунамхайрсан байдалтай ширтэж байлаа. Ажтал охины цаад талд баглаа хонгорзул цэцэг, бас гоёмсог боодолтой жижигхэн хайрцаг.Тэднээс нилээд зайтай зогсож байсан Урнаа гүйх шахуу гараад машиндаа суулаа. Хэдэн мөчийн өмнө төрсөн дүү шигээ дотно санаж, туслах юмсан гэсэн чин хүсэлд автуулаад байсан бүсгүй одоо түүний хувьд өршөөж боломгүй өстөн болжээ. “Миний нөхрийн нууц амраг” гэж амандаа хэд дахин үглэсээр яваад орцныхоо үүдэнд ирэв.
Гэртээ ороод хааяа нэг задалж уух дуртай Hennesy вискигээ хундага дүүртэл нь хийж, нэг амьсгаагаар хөнтөрчихөөд юм бүхнийг хаман шимэн бодож, уураа баран суув. Хажуугаар нь цаад талын өрөөг харах тоолонд нүднээс нь нулимас бөмбөрч улам сул дорой, эмзэг нэгэн болгочих гээд байлаа. Хоолойгоо зангируулаад, хундагаа дахин дүүргэлээ. Хагас ухаантай амьтан өнөөх өрөө рүү хөлөө чирэн орж ирээд, том цэнхэр өнгөтэй чихмэл бамбаруушийг тэврэн асгартал уйлав. Хүүхэдтэй байсан бол нөхөр нь өөр эмэгтэй рүү харц чулуудах ч үгүй байсан гэж бодохоор өнөөдрийн харсан явдалдаа хэнийг буруутгахаа олж ядав. Хорин жилийн өмнө гэдсэндээ бойжиж байсан хэд хэдэн ургийг өөрөөсөө түлхэж, түүнийхээ шийтгэлийг хүлээн өдийг хүртэл үнэрлэх үргүй яваа өөрийгөө юу? Эсвэл залуу насыг нь эрхгүй бодогдуулах жаахан охинтой нууцаар уулзан, амраглаж яваа нөхрөө юу? Зөв амьдрах замаа хараахан олоогүй яваа хориод насны биеэ үнэлэгчийг үү?
“Одоо тэрэнд нь дахиад буудлын үүдэн дэх хүүхнүүд таалагддаг болсон юм биз дээ?” хэмээн шүдээ зуун санаашраад хамгийн богинохон бошинз, хамгийн өндөр өсгийтэй гутлаа өмсөөд хаалганы зүг хуучны амьдралдаа “эргэн очихоор” сэтгэл шулуудлаа. Хэвлийд нь чихмэл бамбаруушны эзэн эрүүл саруул бойжиж буйг тэр мэдсэнгүй.
2010.08.05

This entry was posted in Өгүүллэг, Zaya'z. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s