"A" хэмжээний давуу талууд

Бүсгүй та жижигхэн хөхөндөө санаа зовдог уу? Тэгвэл “A” хэмжээ ямар олон давуу талтай болохыг танд толилуулъя. Уншаад өөртөө сэтгэл хангалуун байгаарай.
Photobucket

Таны хөх хэзээ ч унжихгүй
Ялангуяа хүүхэд төрүүлсний дараа том хөхтэй бүсгүйчүүдэд нэг том асуудал тулгардаг. Сүү орж, суларч унжсан хөхтэй эхчүүд маань түүнээсээ болж сэтгэл санаагаар унах нь элбэг. Харин “А” хэмжээтнүүдэд хэзээ ч тийм юм тохиолдохгүй. Харин ч сүү орох тусам томорч, илүү сайхан харагддаг.

Илүү задгай хувцас өмсч болно
Хэт том хөхтэй бүсгүйчүүд заримдаа цээжээрээ эсвэл сугаараа задгай цамц өмсөхөд зохихгүй байдаг тал бий. Харин та Анне Хэтвей шиг даашинз өмссөн ч маш сайхан харагдах болно.

Сул майк өмсч болно
Цээжин хэсгээрээ бариу, доошоогоо сул загвартай майкыг том хөхтэй бүсгүйчүүл өмсвөл жирэмсэн мэт харагддаг сул талтай. Харин А хэмжээтнүүдэд энэ нь огтхон ч асуудал биш юм. Ийм олон давуу талуудтай байсан ч та өөртөө сэтгэл хангалуун биш байвал дараахи зөвлөгөөг уншина уу?

Цээжээрээ нугалаа ихтэй цамц өмс
Ийм цамц нь хөхний хэмжээг томруулж харагдуулдаг. Ялангуяа зөвхөн хөхний хэсэгт олон нугалаа, чимэглэлтэй бол аяганы тань хэмжээ нэг размераар том харагдана.

Дээгүүрээ цагаан, доогуураа хар
Цагаан цамж, хар өмд эсвэл юбка өмсвөл таны бүсэлхий нарийхан, цээж өргөн харагдана.
Бүсэлхийндээ бүс зүү
Та хэрэв нарийхан бэлхүүстэй бол, өргөн бүс зүүгээрэй. Тэгвэл таны хөх жижиг байсан ч өөрт зохицсон, тохирсон галбиртай харагдах болно.

This entry was posted in 90:60:90, Эрүүл эмэгтэй. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s