7 хоногт 3 кг турах дэглэм

Зун дуусах болоогүйг ч хэлэх үү? Бас удахгүй оюутнуудын хичээл орох гэж байдаг. Жингээ бага ч болов хасмаар л байгаа биз дээ? Удаан хугацаагаар дасгал хийж, хоолны дэглэм барих дургүй охиддоо зориулан Заяаз ердөө долоо хоногийн дотор 3 кг турах дэглэмийг бэлтгэлээ.
Turah

Уу, уу бас дахин уу

Гэхдээ юу ч хамаагүй ууна гэсэн үг биш. Цэвэр усыг өдөрт 3 литрээс доошгүй хэмжээгээр уух хэрэгтэй. Дан ус уух онцгүй санагдаж байвал дээр нь бага зэрэг лимоны хүчил, гаа нэмээрэй. Үүнээс гадна рашаан, энержи дринк ууж болно. Эдгээр нь нэг савалгаандаа ихэвчлэн 100 калори агуулдаг. Мэдээж 100 калори илчлэгтэй хоол, хүнсийг бүрэн орлож чадахгүй л дээ. Гэвч гоо сайхан заавал золиос шаарддаг шүү дээ. Дээр дурдсан унднаас бусад төрлийнх нь нүүрстөрөгч, сод ихээр агуулсан байж болзошгүй учир турах дэглэмд тохирохгүй.

Гурилан бүтээгдэхүүн идэхийг хориглоно!
Зөвхөн гурилан ч биш, цагаан төрлийн буудайнаас гаргаж авсан бүхий л бүтээгдэхүүнээс эрс татгалзах хэрэгтэй. Эдгээр нь таныг хамгийн их хөөлгөдөг “дайсны цэргүүд” байгаа юм. Үүнд цагаан будаа, дээд болон нэгдүгээр зэргийн гурил гэх мэт багтана. Түүнээс гадна маш хурдан шингэдэг тул дахин өлсгөх нь амархан. Тэднийг ногооны салат, жимс зэргээр орлуулж болно.

“Эмэгтэй нь дээрээ” байрлалыг сонго
Хамтрагчтайгаа дотно харьцаанд орохын хажуугаар тураад авах сайхан байрлал юм. Дунджаар 30 минутанд 144 удаа идэвхтэй хөдөлнө гэсэн үг юм. Дасгал хийснээс өөрцгүй.

Өдөрт 36 удаа суниаж, гэдэсний таталт хий
Ердөө л долоо хоног шүү дээ! Дасгал нь таны биеийг бүх хэсгээрээ жигд турахад тусална. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд бүх биеэ цэх байрлалтайгаар хийх нь чухал. Энэ нь таны сул хэсгийг чангалж, биеийн галбирыг тань зөв харагдахад тустай. Мөн орой бүр саунд сууж хийгээ гарган, хөлсөө ялгаруулвал үр дүн сайтай.

Хагас цаг илүү нойрс
Та өдөрт тогтмол хэдэн ч цаг унтдаг байсан, түүнийгээ 30 минутаар уртасгаарай. Бие тань ядарч сульдахгүй, цовоо сэргэлэн байж гэмээнэ та дасгал, дэглэмээ сайн барина. Мөн өглөө сэргэг босох тул, ажилдаа орохын тулд сахар ихтэй кофе уух хэрэггүй болно. Эмэгтэй хүнд 7-8 цаг унтах хамгийн тохиромжтой.

This entry was posted in 90:60:90, Эрүүл эмэгтэй. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s