Чи минь мэддэг ч болоосой!

Эрчүүдэд найз охиндоо ойлгуулахыг хүсэвч илэрхийлж чаддагүй зүйлс олон байдаг гэнэ. Доорхи жагсаалт таныг найз залуугаа илүү сайн ойлгоход тус болно.
Image hosting by IMGBoot.com
Олон эрэгтэйчүүдээс авсан санал асуулгын дүнд гаргасан учраас үнэний хувьд 100 хувь итгэж болно. Тэднээс “Охидуудыг чиний талаар юу мэддэг ч болоосой гэж хүсдэг вэ?” гэж асуухад:

  1. Бид охидын боддогоос ч илүү сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүс. Бид хүнийг нэг л хайрласан бол түүнийгээ тавьж явуулахад маш хэцүү байдаг.
  2. Бид өдөржин олон охидтой сээтэгнэж, яриа өдсөн байлаа ч унтахынхаа өмнө зөвхөн ТҮҮНИЙ тухай бодсоор хэвтдэг.
  3. Бид охидын инээмсэглэхийг харах маш дуртай.
  4. Бид таалагдсан эмэгтэйнхээ анхаарлыг татахын тулд юу ч хийж мэдэхээр хүмүүс.
  5. Бид найз бүсгүйгээ хуучин найз залуучуудынхаа тухай ярихад үнэхээр дургүй. /Эксийгээ муулахаас бусад үед/
  6. Бид танд хайрлуулж байгаагаа үргэлж мэдэхийг хүсдэг.
  7. Бидэнд ямар нэг тойруу утгатай юм хэлвэл бид тэрийг ойлгох гэж “үйлээ үздэг”.
  8. Бүсгүйчүүд бол эрчүүдийн “эмзэг цэг”.
  9. Бид зүгээр л хэн нэгэн намайг сонсоосой гэсэндээ бүсгүйчүүдэд тулгарсан асуудлаа яридаг. Зөвлөгөө хүссэндээ биш.
  10. Бид өөрт таалагдсан бүсгүйгээ хоргоож, өдөж, хатгаж, түүнээр тоглох дуртай.
  11. Эрчүүд таныг таниас илүү хайрладаг.
  12. Бид ихэвчлэн охидыг өхөөрдөм, эсвэл гоё биетэй гэж дүрсэлдэг. Харин үнэхээр онцгой санагдсан эмэгтэйгээ дур булаам, үзэсгэлэнтэй гэж хэлдэг.
  13. Хэрэв таны найз залуу байдгаасаа хэтэрхий тайван, дуугүй болчихсон байвал түүний дотоод сэтгэлд түймэр гарч байна гэсэн үг.
  14. Бид найз охиныхоо хажууд ямар нэг тэнэг үйлдэл хийчихвэл, тэрнийгээ хэдэн хоногийн турш бодож явдаг.
  15. Найз залуу чинь таныг хөөрхөн гэж хэлвэл би хөөрхөн биш ш дээ гэж битгий хэлээрэй. Тэр тантай зөрөлдөхөөс зайлсхийж дахиж тэгэж хэлэхээ больчихно.
  16. Бид бүсгүйчүүдийн талаар хоорондоо их ярьдаг. Бүсгүйчүүд бидний талаар ярьдгаас ч илүү.
  17. Бүх эрчүүд “новш”-нууд биш. Нэг нь хөгийн загналаа гээд бусад нь тийм гэсэн үг биш.
  18. Эрчүүд хичнээн бүсгүйчүүдийн тачаангуй байдлын тухай ярьцгаадаг ч, яг үнэндээ хамгийн чухал нь эмэгтэйчүүдийн зан ааш байдаг.
  19. Бүсгүйчүүд эрчүүдийг өөрийнх нь юу хүсч байгааг нүдийг нь хараад ойлгоосой гэж хүсдэг. Харин эрчүүд хэзээ ч тэгж чаддаггүй. Тэд хүний бодол уншихдаа маруухан гэнэ.
This entry was posted in Chit-Chat, Бүсгүйчүүл, Эрчүүд ээ гэж. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s