Алтан боломжууд хажуугаар урсан өнгөрсөөр л байдаг

Image hosting by IMGBoot.com
Эрт урьд цагт нэгэн жирийн мөрөөдөмтгий бүсгүй байж гэнэ. Нэгэн өдөр байшингийнхаа гадаа нарлан сууж байтал түүний нүдний өмнө бурхан багшийн элч үзэгдэж гэнэ. Элч бүсгүйд хандаж “Та надад 3 хүслээ хэл” гэж гэнэ. Ийм зүйл насандаа үзээгүй бүсгүй гурван хүслээ бодож бодож:

-За миний эхний хүсэл маш их нэр хүндтэй болох, хоёр дахь хүсэл маань маш баян болох, гурав дахь нь маш халамжтай, царайлаг эр нөхөртэй болох гэж хэлэв.

Элч бүсгүйд таны хүсэл биелэх болно гээд урьдын гэнэт гарч ирсэн шигээ гэнэт алга болчихжээ. Бүсгүй бурханы элчийн хүсэл биелүүлэхийг хүлээн зүгээр суусаар байгаад талийгаач болжээ. Тэгмэгцээ бурхны оронд очоод “Миний хүслийг биелүүлнэ гэсэн яасан бэ?” гэж уурлажээ.
Бурхан инээмсэглэн “Би чамд бүх боломжийг өгсөн. Харин чи л өөрөө ашиглаагүй шүү дээ гэж гэнэ.”
Тэр хүн төрөлхтний түүхийн номоо нээгээд цааш асуужээ.
-За арван жилийн өмнө таны амьдардаг нутагт газар хөдлөж олон хүний амь эрсдсэн үү?
-Тийм
-Та тэгээд яагаад нэг хүн хаалгыг чинь тогшиж оруулахыг гуйхад, хаалгаа тайлж өгөөгүй юм?
-Худлаа хэлж айл дээрэмддэг хулгайч байх гэж бодсон юм гэв.
-Тэр хүн чинь танай хотын дарга байсан юм. Түүнийг оруулсан бол та маш их нэр хүндтэй болох байлаа. Та өгсөн нэг дэх боломжийг алдсан байна гэжээ.

Бүсгүй хэсэг бодсоноо, тэгвэл намайг маш баян болгоно гэсэн яасан бэ? гэж асуухад бурхан
-Таван жилийн өмнө танай гэрт нэг танил чиь ирээд, хувцасны дэлгүүр хамтарч нээе гэхэд та яагаад зөвшөөрөөгүй юм?
-Хийсний дараа дампуурвал яана аа гэж айсан юм хэмээн бүсгүй гэмшингүй өгүүлэв. Гэтэл бурхан багш инээгээд одоо таны танил тэр дэлгүүрийнхээ ачаар маш баян эмэгтэй болсон. Ингэж л хоёр дахь боломжийг минь алдаж дээ гэж гэнэ.
Бүсгүй мөн л надад сайхан эр нөхөр өгнө гэтэл яасан? хэмээн асуув.
-Одоогоос жил зургаан сарын өмнө хамгийн дотно найзынхаа төрсөн өдөр дээр та нэг залуутай танилцсан уу?
-Аан тийм.
-Тэр залууг утасны чинь дугаарыг асуухад яагаад өгөөгүй юм бэ?
-Надаар тоглочих байх гэж бодсон юм хэмээн бүсгүй үнэнээ өчив.
-Тэр чинь таны заяаны хань байсан юм. Би чиний гурван хүслийг биелүүлж, амьдралаа дээшлүүлэх гурван боломжийг гаргаж өгсөн. Даанч чи хүлээж авч чадаагүй. Одоо та надад гомдолгүй гэж гэнэ…
Энэ үлгэр ингээд дуусч байна. Харин бүсгүй таны амьдрал цааш үргэлжилсээр, алтан боломжууд хажуугаар тань нэг л мэдэхэд өнгөрчихсөн байх вий. Амжилт хүсье хонгорхон бүсгүйчүүд ээ!

This entry was posted in 16 нас, Glamour Life, Rich woman. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s