Дурлалд насны зөрүү хамаагүй, гэвч…

Сайн байцгаана уу? Би бол жирийн л 23 гарч байгаа эмэгтэй. Заяаз сайтын уншигчидтай өөрт тохиолдсон зүйлээ хуваалцахыг хүслээ. Хоёр жилийн өмнө би арван жилийн сургуулиа төгсөөд, их сургуульд элсэн орсон юм. Тэр үеэс л миний амьдрал эхэлсэн мэт санагдана.
Image hosting by IMGBoot.comҮзэн ядмаар дэг журам, сахилга бат, бүтэлгүй дурлал, охидуудын хов живт ертөнц…Энэ бүгдээс би салан ангижрах шиг л болж билээ. Шинээр бүгдийг эхлэе гэж бодоод эцэг эхээсээ гуйн гадаад улсыг зорин суралцах болж билээ. Эхлээд л гадаадад сурах үлгэрийн гоё мэт санагддаг байсан юм.
Эхний нэг сард мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй, эцэг эхийн өгсөн мөнгийг баруун солгойгүй цацаж, мөнгөгүй болсноо мэдэрсэн юм. Монголоос нэг давуу тал нь цагийн ажил их байдаг тулдаа л би өөртөө тулгарсан бэрхшээлийг давж чаддаг байлаа. Хэлэндээ тийм ч сайн биш байсан болохоор би орон сууцны ханан дээр зар сурталчилгааны хуудас наадаг ажилд орсон юм. Энэ нь долоо хоногийн гурван өдөр, өдрийн 4 цаг хийдэг ажил байсан юм. Хэлний бэлтгэлд суудаг байсан учир хичээл тийм ч хэцүү санагддагүй байлаа. Ингэж тэгсээр нэг л мэдэхэд 3 сарыг ардаа үдсэн байсан. Анх ирснээ бодвол ямар ч байсан яах ийхээ мэдэхтэйгээ болсондоо би баярлаж л байлаа.
Яг энэ үеэр л би хажуу байрныхаа ханан дээрээс ажлын байрны зар олж харсан юм. Юмыг яаж мэдэхэв, намайг ажилд авч юуны магад гэсэн горьдлоготоо хөтлөгдөн би тэр айлын хонхыг дарсан. Тэгэхэд нэг настай эмэгтэй хаалга тайлж өгөв. Надад санал болгох ажил нь өвчтэй хүнийг асардаг ажил байсан. Зарлалын хуудас наадаг ажлаас хамаагүй дээр, өндөр цалинтай байсан тул би зөвшөөрч, тэр айлд амьдрахаар болсон юм. Тэр настай эмэгтэйг өнөөх өвчтэй хүний асрагч байсныг нь би хожуу мэдсэн юм.
Тэр хүн яахаа алдсан өвчтэй хүн ч биш байсан юм. Ямар ч байсан босож сууж чаддаг, хоолоо өөрөө иддэг тийм л хүн. Миний үүрэг бол ердөө түүний хувцас гэрийг нь угааж, хоолыг нь хийж өгөх байлаа. Өвчтөн гээд байгаа хүн маань надаас 25 ах гэрлэж амжаагүй нэгэн байсан юм. Би тэгэхэд 18-тай, тэр 43-тай, бараг л миний аав гэхээр хүн байсан.
Анхандаа ч бүх юм зүгээр явсаар, нэг л мэдэхэд 4 сар өнгөрөв.
Гэвч тэр намайг миний тусламж хэрэгтэй байна гээд оройн цагаар дуудсан нэг өдрийг би мартдаггүй. Би ч яаран очоод, өрөөнд нь ортол тэр байсангүй. Гайхшаа бараад 30 минут хүлээж зогстол тэр нилээд согтсон байдалтай орж ирээд намайг нүүр нүдгүй үнсэн, хувцсыг минь тайлахыг оролдсон. Би ч чадлаараа эсэргүүцсэн боловч хэлэндээ муу байсан болохоор болиочээ гэхээс өөрийг хэлж чадахгүй, уйлахаас аргагүй байдалд байсан. Түүнийг би яахаа алдсан муу хүн гэж бодохгүй байсан. Тэр ч миний нүдийг хараад больсон юм. Хүний харц ямар хүчтэй зэвсэг болж чадахыг би тэр үед ухаарсаан. Маргааш өглөө нь би цалингаа аваад, бушуухан энэ ажлаас гарах минь гэж бодоод, түүний царайг харахаас өөр аргагүй болов.
Гэтэл миний бодож байснаас бүх зүйл өөр байв. Түүний байгаа байдал өчигдрийн явдлыг огт санахгүй байгаа шинжтэй байсан. Гэсэн ч энэнээс хурдан салъя гэсэн бодол надаас салахгүй байв. Намайг урд шөнө ямар аймшигтай байдалд оруулснаа санахгүй хэнэг ч үгүй хоолоо идээд сууж байгаа хүнд би юу ч хэлэх билээ. Тэр чигтээ дуугүй өнгөрөөд, цалингаа аваад явъя гэхээс өөр юу ч бодогдохгүй байв. Түүнд дөхөж очоод гарах тухайгаа хэлтэл царай нь хувьсхийгээд л явчихав. Миний цалинг данс руу минь хийчихээрэй гэж хэлчихээд гарах гэтэл тэр миний гарнаас барьчихлаа. Би ахиад л өчигдрийн явдал давтагдах вий гэж үнхэлцгээ хагартал айсан…
Гэтэл тэр над луу өөрийгөө битгий орхиоч гэсэн харцаар харж билээ. Яагаад ч тэр харцанд би урхидуулж хөдөлж ч чадахгүй, яг л дөнгөлөгдсөн мэт болсон юм. Тэгэхэд би анх удаа түүнийг эрэгтэй хүн гэдэг нүдээр харсан. Үл мэдэг нууцлаг тэр ахыг би зөвхөн өвчтэй ах л гэж боддог байсан. Тэгээд би ажлаасаа гарах нь байтугай, тэр өдрөөс хойш улам ч дотноссон мэт санагдана. Тэгж л би хайртайгаа учирсан юм даа. Сонин ч тохиолдол юм шиг…
Одоо тэр явдлаас хойш гурван жил өнгөрчээ. Бид бие биедээ үнэхээр хайртай хосууд болсон. Тэрний маань бие нь эдгэрээд, эргээд ажилдаа орох боломжтой болсон. Би ч энэ жил их сургуулиа төгсөх боллоо. Бүх юм үүдээ нээж байгаа юм шиг. Би үнэхээр аз жаргалтай байгаагаа хором бүр мэдрэн амьдардаг болсон. Бага байхдаа насны зөрүүтэй хосыг хараад гайхдаг байсан бол одоо насны зөрүү биш харилцан бие биенээ ойлгох нь хамгийн чухал гэж бодох болсон. Гэхдээ би энэ тухайгаа Монголд байгаа гэр бүлийхэндээ яаж хэлэх вэ гэдгээс…бас би түүнийхээ хүүхдийг гаргахыг үнэхээр хүсдэг боловч гэр бүл, найз нөхөд маань яаж хүлээж авах бол гэхээс маш их айж байна. Европт бол зүгээр л дээ. Гэхдээ манай монголчуудад энэ нь төсөөлөхөд бэрх байж болох талтай.
Ингээд бодохоор хайртай хүнээсээ салахгүйн тулд эндээ баймаар ч юм шиг, гэр бүлээ бодохоор гэртээ очмоор ч юм шиг…Энэ жил намайг сургуулиа төгсөж байгааг бүгд мэднэ. Гэрийхэн намайг төгсөөд эх орондоо ирнэ гэж бодож суугаа. Гэвч би түүнийгээ орхиж чадахгүй нь. Түүндээ би үнэхээр хайртай. Би яавал дээр вэ, надад туслаач.

This entry was posted in Сэтгэлээ нээе. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s