Арьсандаа тохирсон өнгийг сонгох нь…

Заримдаа дурлаж авсан шинэ даашинз тань таныг өмсөхөд дэлгүүрийн лангуунд харагдаж байсан шигээ сайхан харагдахгүй байх тохиолдол байдаг уу?
Photobucket

Заримдаа дурлаж авсан шинэ даашинз тань таныг өмсөхөд дэлгүүрийн лангуунд харагдаж байсан шигээ сайхан харагдахгүй байх тохиолдол байдаг уу? Энэ нь тухайн даашинзны өнгө таны арьсанд төдийлөн нийцэхгүй байгаагаас болсон байж мэднэ. Тэгвэл шүүгээгээ өөрт тохирсон хувцась, энгэсэг будгаар дүүргэхэд тань дараах зөвлөгөө тус болно.

Арьсныхаа өнгийг тодорхойл
Хүний арьсны өнгийг 4 улирлаар тодорхойлж болно.
Өвөл-Ийм төрлийн арьс нь цэнхэр эсвэл цэхэр ягаавтар өнгийн үндсэн суурь өнгөтэй байна. Харин харагдах байдлын хувьд цонхигор, цайвар ногоовтор эсвэл бараан байж болно. Өвлийн төрлийн арьстай хүмүүс ихэвчлэн хар эсвэл бараан үстэй, хурц хар нүдтэй байдаг.

Зун-Мөн л цэнхэр эсвэл цэхэр ягаан өнгийн суурь өнгөтэй. Харин өвлийн төрлөөс ялгаатай нь төрөлхийн бор шаргал үстнүүд эсвэл хар үстэй боловч цайвар нүдтэй эмэгтэйчүүд багтана.

Хавар-Зөөлөн шаргал, тоор шиг ягаавтар туяатай арьстай хүмүүсийг хаврын улирал илүү сайн илэрхийлнэ.

Намар-Энэ “улирал”-ын суурь өнгө нь алтлаг боронзон. Улаан шаргал, хар үстнүүд мөн бор нүдтэй дур булаам бүсгүйчүүд орно. Өнгөлөг бор арьс ч мөн энэ төрөлд хамаатай.

Тохирсон өнгөө сонгоорой
Өвөл-Хүнд, хурц өнгийн хувцсаар гангарах нь зүйтэй. Цагаан хар час улаан тод ягаан өнгөнүүд бүгд ийм арьстай хүмүүст сайхан зохидог. Гэгээлэг өнгө сонирхож байвал мөс шиг хүйтэн цэнхэр өнгийг сонгох хэрэгтэй. Шар ногоон гэх мэт өнгө танд төдийлөн гоё харагдахгүй. Уруулын будгаа бүх төрлийн ягаан өнгөнөөс сонгоорой. Нүдний будаг таны арьстай адил саарал, мөнгөлөг, хар, цагаан байвал сайн.

Зун-Танд “цоглог” өнгийн хувцас гайхалтай харагдана. Гэвч улбар шараас бусад нь. Хар өнгө таны гоо үзэсгэлэнг дардаг. Чавганы өнгө, зөөлөн боровтор туяатай ягаан, цайвар цэнхэр өнгийн ямар ч хувцас таныг “амилуулна”. Цонхигор цайвар, хүрэн, ягаан өнгийн уруулын будаг, боронзон шаргал, ягаан нүдний будаг зохино.

Хавар, Намар-Ихэвчлэн хүнд дулаахан мэдрэмж төрүүлдэг өнгөнүүдийг сонгох нь зүйтэй. Ноолуурын бор, алтан шар, алтлаг бор, тоор гэх мэт. Мөн цайвар чернилэн ягаан өнгийн уруулын будаг, боронзтой бүхий л өнгийн нүдний будаг таны зөв сонголт байх болно.

Энэхүү зөвлөгөө танд хэрэг болсон гэдэгт найдаж байна. Гэхдээ дээрхи нь мэйк-ап артист нарын ерөнхийлөн гаргасан дүгнэлт гэдгийг бүү мартаарай. Арьсны өнгөнөөс гадна нүүрний хэлбэр, биеийн галбир гээд олон зүйл таны сонголтонд нөлөөлнө.

This entry was posted in Beauty beta, Fashion with Passion. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s