Үл таних зохиогчийн үгэн цэцэгсийн баглаа

Бүсгүй минь чи алхал
Бүсэлхийнээсээ гэрэл цацраан алхал
Photobucket

Чадаж байгаа юманд арга байхгүйн үнэн дээгүүр алхал
Чамайг л харах гэж төрснөө хорвоо мэдрэг
Эмс охид чамд атаархан толиныхоо өмнө эргэлдэж
Ээж аавдаа гомдон нүүрээ даран уйлаг
Сайхан төрөөгүй тэдний зовлонг чи мэдэхгүй шиг
Сайхан төрөхийн зовлонг тэд бас мэдэхгүй ээ!

***

Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм

***

Би хүн бүрийг танидаггүй
Харин хүмүүс намайг танидаг
Заримд нь би таалагдах албагүй
Би өөртөө таалагддаг
Шүүмжлэлийг би сонсож чадна
Харин доромжлолыг тэвчихгүй
Чи намайг мэддэг байж магадгүй
Үнэндээ чи юу ч мэдэхгүй
Гунигаа нууж би инээдэггүй
Гутрахдаа согтож шаналдаггүй
Уйлахдаа ухаарч би харамсдаг
Ухаандаа найдаж би тэнэгтдэггүй
Уурладаг гэвч уучлалт гуйхгүй
Уйлдаг гэвч би нулимсаа үзүүлэхгүй
Ялдаг гэвч би хамраа сөхөхгүй
Ялагддаг гэвч бууж өгөхгүй
Тоглоом даадаггүй гомдомтгой ч юм шиг
Томоос айдаггүй жижиг ч юм шиг
Юу ч мэдэхгүй гэнэн ч юм шиг
Яагаад ч юм бэ сэхүүн ч юм шиг!

***

Охид минь нүүрээ буд,нимгэн хувцасла
Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай,бардам бай!!
Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал
Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай
Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай!!
Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй
Yнэндээ орчлон гэдэг хуурамч юм
Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх
Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм
Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла
Огт танихгүй залууг үнс, тэдэнд дурла
Хамаагүй хард, гомдоод уйл
Архины мухлагт ороод гар
Залуусыг сонго, дарс уу
Алтанхан залуу насаа амтлаад үз

This entry was posted in Бүсгүйчүүл, Үл үзэгдэгч титэм. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s