Тэр жинхэнэ найз мөн үү? /сонжоо/

Дотны найзынхаа хэр үнэнч, эсвэл хуурамч болохыг энэ сонжооноос олж мэдээрэй.
Image hosting by IMGBoot.com
1.Олон нийтийн газар тэр танд яаж ханддаг вэ?
а. Энгийн. Нэг их хэлхэлдэж явахгүй ч сонин сайхнаа ярьсан шигээ алхдаг.-1
б. Тэр яг л миний шүтэн бишрэгч шиг байдаг. Үргэлж намайг ярианы гол сэдэв болгодог.-5
в. Тэр надаар тоглоом тохуу хийдэг. Гэхдээ зүгээр л хөгжилдөхийн тулд.-3

2. Та хоёр муудалцсан үедээ асуудлыг яаж шийддэг вэ?
а. Би ихэвчлэн түрүүлж бууж өгдөг. Энэ нь маргалдаж байснаас хавьгүй дээр.-3
б. Бид хоёр маш дотно учир хэзээ ч муудалцаж байгаагүй.-5
в. Харилцан тохиролцоод л шийдчихдэг.-1
3.Хэрэв тэр таньтай цуг дэлгүүр хэсэх байснаа болиод, найз залуутайгаа болзоонд явчихвал…
а. Гайхна. Тэр үргэлж найзуудыг хамгийн түрүүнд тавьдаг.-5
б. Гомдоно. Гэхдээ тиймэрхүү зүйл хэд хэдэн удаа болж л байсан.-3
в. Урам хугарна. Гэвч би ч бас хааяа ингэдэг шүү дээ гэж бодно.-1

4.Та өөрийн толгойд орж ирсэн маш сайхан санааныхаа тухай түүнд хэлэхэд…
а. Түүнд тиймэрхүү юмыг нэг их хэлдэггүй. Учир нь шүүмжлэх вий гэхээс айдаг.-3
б. Тэр миний саналыг зуун хувь зөвшөөрч, юм асуулгүй туслъя гэж хэлдэг.-5
в. Ухаалгаар бодож, миний олоогүй шинэ санаануудыг нэмэрлэнэ.-1

5. Та хоёр нэг сайхан залуутай уулзлаа гэж төсөөл. Та найздаа түүнийг шохоорхдог гэдгээ хэлэхэд тэр?
а. “Тийм үү? Тэр чиний сонирхдог стиль биш шиг л байх юм” гэнэ.-3
б. Түүнтэй бага зэрэг сээтэгнэнэ. Тэр залуу надад илүү сайн хандаад байвал болино.-1
в. Оролдоод үзэхийг шууд санал болгоно.-5

Хариу
Та 5-9 оноо авсан бол

Та хоёр бие биедээ гайхалтай зохицсон найзууд. Бие биенээ дээд зэргээр ойлгодог, дэмждэг. Та хоёрын дунд ямар нэг хуурамч, хуурмаг зүйл үгүй. Бүх зүйл ил тод, нээлттэй байдаг ба ямар ч асуудал гарсан амархаан ойлголцчихдог. Та хоёр бие биенээ амьдралынхаа туршид түшж тулж явна гэдгээ мэддэг. Ямар нэг муу санаа, атаа жөтөө байхгүй. Тэр таньд ирээдүйд ч олон талаараа сайн үлгэр дууриал үзүүлнэ.

Та 9-15 оноо авсан бол
Тэр таньд сайн нөхөр болж чадахгүй л болов уу. Тэр таньд бага зэргийн атаархал тээж явдаг. Гэхдээ энэ нь тийм ч хортой биш. Тэр таньтай өөрийгөө байнга харьцуулдаг. Хэрэь та түүнээс ямар нэг зүйлээрээ илүү байвал бухимдана. Түүнд та байсан ч ялгаагүй, байгаагүй ч ялгаагүй. Нэг хэсэгтээ нөхөрлөж байгаад та хоёрын зам салах бололтой.

Та 15-25 оноо авсан бол
Тэр дэндүү үнэнч мэт харагддаг найз юм. Гэхдээ юм болгонд хэмжээ хязгаар гэж бий шүү дээ. Тэр юм болгонд таныг өргөмжилдөг нь маш таатай сэтгэл төрүүлдэг. Та хүнээс сайхан үг сонсох, хүнээр магтуулах дуртай учраас түүнтэй хамт явах дуртай. Гэхдээ жинхэнэ найзууд гэдэг бол сайн, муу бүх зүйлийг таньд шууд хэлдэг байх ёстой. Тэр өөрийн жинхэнэ бодол санаагаа таниас нуудаг, эсвэл хэлэхийг хүсдэггүй байх. Гэвч тэр бодол санаа заавал муу байх албагүй. Тэр зүгээр л таны хажууд байх хүслэнтэй хүн. Түүнээс биш жинхэнэ найз биш.

This entry was posted in 16 нас, Сонжоо. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s