Алсын удирдлагатай аав

Бүсгүйчүүд жирэмсэн байх цагаасаа л нөхрийгөө хүүхэд гарсны дараа үргэлж хамт байж, тусалж байгаасай гэж хүсдэг. Гэтэл амьдрал дээр эрчүүд “ажил” гэгчээр түрий барин бултаж, хүүхэд харах ажлаас төвөгшөөдөг.
Image hosting by IMGBoot.com

Аав нь хүүхдээ хэлд орохыг маш их хүлээдэг. Төрсөн цагаас хойш лав хоёр жил хүүхдийн юу яриад байгааг ойлгодоггүй, орчуулж суухаас залхуурдаг. Хэлд орчихвол яриад, буу халж суухад зугаатай байх гэж боддог. Нэг жишээ татъя: Эхнэр нь нөхөртөө үсчин ороод иртэл хүүхэдтэйгээ тоглоод,хоолыг нь идүүлэх даалгавар өгөөд явжээ. Эхний таваас арван минут идэвхтэй нь аргагүй хүүхэдтэйгээ тоглоод, хоолыг нь өгнө. Сүүлдээ залхуу нь хүрж, эхнэрээ орж ирэхэд компьютер шагайчихсан, хүүхэд маань хоолоо барахгүй байна гэнэ гэсэн байдалтай сууж байх вий. Ганц өдөр хүүхэдтэйгээ байсныгаа хүүхдээ маш сайн асардаг болгож ярих дуртай. Хамгийн сонин нь хүүхэд ээжээсээ илүү аавдаа татагддаг. Ээж нь бүхий л цаг заваа зориулж, хоолыг нь хийж, хувцсыг нь угааж, салхинд гаргаж байдаг ч хүүхэд аавыгаа илүү үгүйлдэг. Ажил ихтэй, зав муутай явдаг аав нар “нүглээ наманчлах” гэж хүүхдийнхээ дурттай амттанг авчрах нь элбэг байдаг. Хүүхдийн хувьд аав бол баяр хөөр нь болдог гэнэ. Аавынх нь гудамжинд үнэгүй тарааж байхаар нь авчирсан машины зурагтай хуудас ч хүүхдийг баярлуулж л байдаг. Аав нар кашаа ид гэж шахдаггүй, загнаж уурладаггүй, бантан хийхээс залхуурч бэлэн юм авахдаа ээж нарын хориглодог хиам, ундаа, өөрийн дуртай элэгний нухашаа аваад өгчихдөг. Дагуулж явахдаа мөнгө нарийлахгүй, олон юм асуулгүй таалагдсан тоглоомыг нь аваад өгчихдөг. Эхнэр нөхөр хоёр салж, хүүхэд нь ээжтэйгээ амьдардаг байлаа ч аав нь аосын удирдлагаар хүүхэдтэйгээ хамт байж, утсаар ярих тоолонд хүүхэд маш их баярладаг. Аав нар хүүхдээ өөртэйгөө адилхан, багадаа би яг ийм хүүхэд байсан гэж ярих дуртай. Гэвч аав нар горшок, даавуу солих зэрэг жижиг хэрнээ хүнд ажлуудад оролцдоггүй ч, амьдралын хамгийн чухал асуудлуудыг шийдвэрлэхийн тулд зүтгэдэг гэдгээр нь бүхнийг цайруулж болох л юм. Аав нараа гэж…

This entry was posted in Супер Ээж, Эрчүүд ээ гэж. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s