Коктейл дресс-Chic and Sexy

“Наадмын дараа намар” гэдэг ч зун цаг дуусахад бүтэн сар дутуу байна. Зуныг бүсгүйчүүдийн улирал гэж нэрлэхэд хилсдэхгүй. Учир нь хамгийн хөнгөн нимгэн хувцсаа өмсөж, бие галбираараа гайхуулан, хотын залуусын харааг булаах боломж зөвхөн энэ цагт олддог.
Photobucket
Хамгийн гайхалтай шоу цэнгээн, Party-нууд ч мөн л зуны улиралд болдог. Тиймээс охиддоо энэ цаг үеийн коктейль даашинзны загвар, донж маягийг, түүнтэй хослуулан зүүж болох клач, гутал, аксессуарнуудын хамт цогцлуулан хүргэж байна.

Ombre Dresses-/Уусалтат өнгөтэй даашинзууд/
Сүүлийн үеийн улаан хивсний ёслол, арга хэмжээнд гадаадын алдарт дуучид загвар өмсөгчид уусалтат өнгийн даашинзуудаар гангарах болжээ. Омбре дресс нь бүсгүйн арьсны өнгийг тодотгож, гэрэлтүүлж өгдгөөрөө онцлогтой.

Photobucket

One Shoulder Dress-/Нэг мөртэй даашинзууд/
1960-аад оноос хойш хэзээ ч хуучраагүй, эмэгтэйчүүдийн мөнхийн сонгол байсаар ирсэн нэг мөртэй даашинз. Залуу насны жавхааг тодруулж, таныг өнгөлөг цовоо харагдуулна.
Photobucket
Tiered dresses-Цацагтай даашинз
Тэр чигээрээ сэвсгэр цацагнаас бүрдсэн даашинзууд мөн л энэ зуны коктейль дрессний чиг хандлагыг тодорхойлж байна. Харин ийм даашинзан дээр үсээ шулуун болгохоо мартав аа.

Photobucket

This entry was posted in Донжийг нь олоод, Fashion with Passion. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s