Та нөхрөө зөв сонгосон уу?

Хүүхнүүд бид заримдаа зөв сонголт хийсэн эсэхдээ эргэлзэх үе байдаг. Нөхөртөө хандах хандлага, харьцаагаа дүгнэхэд энэхүү сорилт туслах болно.
Image hosting by IMGBoot.com

1.Та айлд зочлох дуртай юу?

а.Ганцаараа-1
б.Нөхөртэйгөө хамт-5
в.Хаашаа хэнтэй, ямар айлд очих гэж байгаагаас хамаарна-3

2.Нөхрөө унтаж байгааг харахад…
а.Хайр хүрдэг-5
б.Дургүй хүрдэг-1
в.Ямар ч сэтгэгдэл төрдөггүй-3

3.Ажлын ширээн дээр нөхрийнхөө зургийг байлгаж, мөн биедээ авч явдаг уу?
а.Тийм-5
б.Үгүй-1
в.Энэ тухай бодож байгаагүй юм байна-3

4.Таны гар утсанд нөхрөөс чинь дуудлага ирэхэд…?
а.Романтик ая явдаг-5
б.Ердийн ая явдаг-3
в.Хошин марзан ая явдаг-1

5.Та дургүй боловч нөхрийнхөө дуртай хоолыг хийж өгдөг үү?
а.Тийм, дуртай хийж өгдөг-5
б.Тийм, хийж өгөхгүй бол хэрүүл болно шүү дээ-1
в.Үгүй, өөр хоол хийчихдэг-3

6.Ажлаас чинь үнэгүй далай үзэж, Хавай арал дээр амрах санал ирвэл?
а.Бодож байж шийднэ-3
б.Азны юм, сайхан амраад ирнэ-1
в.Явахгүй, дараа нь мөнгөө цуглуулж байгаад нөхөртэйгөө хамт явна-5

7.Та хүнд стресстэй үедээ хамгийн түрүүнд хэнд хандах вэ?
а.Нөхөртөө-5
б.Найздаа-1
в.Ээждээ-3

8.Нөхөр тань гэр бүлийн онцгой өдрүүдэд огт баяр хүргэдэггүй. Яагаад?
а.Мартчихаад байдаг юм-1
б.Бид хоёр хоёулаа мартдаг-3
в.Ямар нэг яаралтай ажил гараад, завгүй болчихдог-5

9.Гэрлүүгээ харих замдаа та юу боддог вэ?
а.Хурдан харьж, гэрийхэнтэйгээ байх юмсан-5
б.Гэрт байхаар гэрийн ажил дийлдэхгүй ядаргаатай юм-3
в.Хэрэлдэхгүй л байх юмсан-1

10.Нөхөр та хоёрын харьцаа найзуудад тань ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ?
а.Атаархал-5
б.Өрөвдөх сэтгэл-1
в.Ямар ч сэтгэгдэл төрөхгүй-3

11.Өмнө нь үерхэж байсан найз залуугаа хэр их санадаг вэ?
а.Өдөр болгон-1
б.Хааяа л дурсдаг-5
в.Нөхөртөө гомдсон үедээ-3

12.Цаашид сайхан амьдрахад юу дутаж байна?
а.Маш их юм дутаж байна-1
б.Дутах юм алга-5
в.Ойр зуурын асуудлыг шийдчихвэл болно-3

Оноо 12-25 хүртэл
Нөхөр та хоёрын харьцаа тун таагүй байна. Та хоёр бие биенээсээ хөндийрч, өөрсдийн байдлаа байх л ёстой мэт бодож байна. Магадгүй анхнаасаа та хоёр бие биенээ хайрлаагүй байх. Эсвэл сүүлийн үед хөндийрсөн байж болох юм. Хамтын амьдралаа төгсгөл болгохыг хүсээгүй бол энэ асуудалд нухацтай хандаж, нилээдгүй зүйлс дээр өөрчлөлт хийх шаардлагатай. Та хоёрын дунд хана болж байгаа хүн, эсвэл үйл явдал, асуудлыг нураах хэрэгтэй.

Оноо 26-48 хүртэл
Олон жилийн хамтын амьдралд мэдээж бие биенээ буруутгах үе гардаг. Ямар ч хэрүүл үүссэн ухаалаг хандаж, та хоёрын нэг нь түрүүлж буулт хийж байх хэрэгтэй. Нөхрийнхөө дутагдлыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэх ёстой гэдгийг та сайн ойлгодог хэдий ч зарим үед хагарал үүсч, үе үе харьцаагаа шинэчлэх шаардлага гардаг. Гэвч таны гэр бүлийн уур амьсгал аз жаргалтай гэдгийг бүү мартаарай. Хамтын амьдралд болж өнгөрсөн сайн сайхан дурсамжуудаа эргэн санаарай.

Оноо 49-60 хүртэл
Танд болон таны эр нөхөрт баяр хүргэе. Та төгс төгөлдөр гэр бүлтэй хүн юм. Амьдалын ямар ч бэрхшээлийг хамтдаа туулахыг зорьж, бие биедээ хэзээд цаг гаргахыг эрмэлздэг. Удаан жаргалтай амьдрал та хоёрыг хүлээж байна.

This entry was posted in Сонжоо. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s