"Хиртэлт"

Хутганы ирэн дээр ирсэн Беллагийн хувь тавилан яаж эргэх бол? Тэр цус сорогчийн амьдралыг сонгох болов уу, эсвэл жирийн хүн хэвээр үлдэх болов уу гэсэн олон асуултыг “Шинэ сар” бидэнд үлдээсээн. Эдний хариултыг авахаар бидний долоон сарын турш тэсэн ядан хүлээсэн “Хиртэлт” кино өчигдөр “Өргөө” кинотеатрт нээлтээ хийж бидний “магнайг тэнийлгэх” шиг болов.
Photobucket

Дэлхий дахины бестселлер “Бүрэнхий” номны гурав дахь ботиос сэдэвлэн хийгдсэн энэхүү кино нь уран зөгнөлийг үзэн яддаг хүнийг ч дэлгэцнээс хараа салгалгүй суулгаж чадах чанартай бүтээл болжээ. Учир нь “Хиртэлт” уран зөгнөл гэхэд дэндүү бодит сэтгэгдэл төрүүлж байлаа. Урьдын адилаар Беллагийн татгалзахын аргагүй “амттай” цусанд шуналтсан вампируудын дайралтыг хайр сэтгэлийн агуу хүчтэй гайхалтай хослуулсан. Гэвч хүний амьдралаас татгалзах шийдвэрээ зөв эсэхэд эргэлзэж байсан хөөрхий охин эцэстээ өөрийн байх ёстой газраа олох болно.

Үүнээс гадна түүнд цус сорогчийн хүйтэн үнсэлт эсвэл, хүн чонын дулаахан өврийн аль нэгийг сонгох хэцүүхэн шаардлага тулгарна. Түүний шийдвэр өөрийнх нь амь нас, ирээдүй, хүн байх эсэхтэй нягт холбоотой аж. Цаашилбал энэ ертөнцөд орших хоёр төрлийн аймшигт араатнуудын хоорондын эв найрамдал өндөрлөх эсэх ч мөн түүнээс хамааралтай.

Гэвч “Хиртэлт” тэр чигээрээ хайр дурлалын тухай байсан гэвэл эндүүрэл юм. Нэгдүгээр цуврал дээр өөрийн хайрт залуу Жеймсээ Эдвардсын гарт алдсан Викториа Беллагаас өшөө авахаар зэхэж байж. Тэрээр өөрийн соёогоор шинэ цус сорогчдыг “төрүүлээд” зогсохгүй, Калленсийнхны эсрэг вампируудын арми бүрдүүлж аймшигт тулаанд урин дуудна. Беллаг болон түүний гэр бүлийнхнийг аврахын тулд цусан идэштэн, хүн чонууд хамтрахаас аргагүй. Учир нь “үхээд сэхсэн” эхний сарууддаа вампирууд хамгийн хүчирхэг байдаг аж.

Араатнуудын хоорондын тулаан айдас түгшүүрийг зэрэг төрүүлэхүйц ширүүн, хурдтай өрнөж байсан юм. Түүнчлэн дурлалын төлөөх амиа үл хайхрах тэмцлүүд тэнхимд цугларсан үзэгч охидын нүднээс нулимас дуслуулаад амжсан. Товч хэлэхэд “Хиртэлт” “Бенжамин Баттоны хачирхалт явдал”-аас хойш миний үзсэн хамгийн сэтгэл хөдөлгөм кино байлаа.

“Twilight”-ийн бүх цувралууд дараагийн үйл явдлын талаархи хүлээлт үүсгэж чаддаг онцгой сайн бүтээлүүд. 2011 онд нээлтээ хийх “Breaking Dawn” улам сонирхолтой байх болно. Учир нь Эдвард Белла хоёрын бяцхан охин Ренесмеегийн оршин буйд Волтури нарын үзүүлэх эсэргүүцэл энэхүү гайхалтай киноны үргэлжлэл болон мэндлэж буй.

“Twilight”-д дурлагчдад зориулан зохиолын дөрвөн ботийг, “Хиртэлт”-ийн компьютерийн дэлгэний зураг, саундтрекүүдийг нэгтгэн 4shared сайтан дээр байрлууллаа. Та бүхэн доорхи линкэн дээр дарж Стеффани Мэеэрийн хит бүтээлийг эх хэл дээр нь уншина уу.
Twilight Books Wallpapers soundtracks Download

This entry was posted in Нийтлэл, Zaya'z. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s