Танд ямар эр таалагддаг вэ?

Та өөртөө ямар эрийг дурлаасай гэж хусдэг вэ? Эрчүүдийн талаархи сонирхол өөрийн тань зан араншинг илтгэдэг аж. Доорхи дүгнэлт нь сэтгэлзүйчдийн судалгаан дээр үндэслэгдсэн.
Photobucket
Оюунлаг эр: Та бол маш халамжтай эмэгтэй. Хэнтэй ч юуны ч талаар сайн ярилцаж, ойлголцож, тэдний сэтгэлийг тайвшруулж чаддаг. Та гэр бүлийнхэндээ “сахиусан тэнгэр” шиг л хүндлэгддэг хүн. Таныг “гэр амьтай” гэж тодорхойлж болно. Таны хүүхдүүд таниар үргэлж бахархах болно. Маш энэрэнгүй, үнэнч, сайхан сэтгэлтэй бүсгүй юм.

Хээгүй эр:
Хэрэв танд өөрийн гадаад үзэмжиндээ тийм ч их анхаарал тавьдаггүй хээгүй эр таалагддаг бол та байгалиас заяасан төрхөндөө хайртай эмэгтэй юм. Та хаана ч өөрөөрөө байхыг илүүд үздэг. Хэзээ ч хэний ч өмнө худалд дүр эсгэн маягладаггүй. Та моод хөөдөггүй нэгэн. Мөн нэг их гангалаад байдаггүй. Та материаллаг байдлаас илүү хүний дотоод ертөнцийг таних нь чухал гэж үздэг.

Дэгжин эр:
Бүсгүй хүн бүрийн анхаарлыг гадаад үзэмжээрээ татдаг эр таалагддаг бол та мөн адил өөрийн хувцаслалт, гоо сайхандаа онцгой анхаарал хандуулдаг. Олон хүний сонирхлыг татах тусмаа таны өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Та магтаалаар “булуулж”, найзууддаа таалагдах, тэднээс сайхан үг сонсох дуртай. Та “болох ёстой юм болдгоороо болог” гэж боддог. Гэвч амбиц ихтэй.

Ширүүн төрхтэй эр:
Хэрэв та ширүүн хурц төрхтэй эрийг дараагийн найз залуугаа болгохоор төлөвлөсөн бол та урлагт хайртай нэгэн. Бүтээлч сэтгэлгээтэй ба хэн нэгний шүүмжлэлээс айлгүй үзэл бодлоо илэрхийлж чаддаг. Даруу төлөв бөгөөд амьдралыг бодит өнцгөөс хардаг.


“Эр хүн шиг” эр:
Булчинлаг, спортод сайн эртэй хамт байх дуртай бүсгүйчүүд эрүүл мэнддээ нилээдгүй анхаарал тавьдаг. Хоол хүнсээ тохируулж иддэг ба ямар нэг хортой гэсэн зүйлсээс татгалздаг. Та ирээдүйн үр хүүхдүүдээ эрүүл саруул өсч бойжихыг хамгийн ихээр хүсэж явдаг.

Халуухан эр:
Мэдрэмтгий эмэгтэйчүүд энэ төрлийн эрийг сонирхдог. зугаа цэнгэлд дуртай, мөн танилын хүрээгээ аль болох өргөтгөхийг хүсдэг. Мөн сайхан зүйл эдлэж хэрэглэх дуртай. Материаллаг талын сонирхолтой.

This entry was posted in Chit-Chat, Бүсгүйчүүл, Сонжоо. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s