Эрчүүдийн анзаардаг өө сэвүүд

Бүсгүйчүүл бид хааяа ажилдаа яарснаас болоод хумсныхаа будгийг дутуу арилгах эсвэл үсээ самнаж амжилгүй гарах тохиолдлууд байдаг. Тийм өдөр таныг хайртай залуу тань болзонд урьвал өнөөх өө сэвээ далдлах гэж их хичээдэг шүү дээ.
Photobucket
Тэгвэл эрчүүд үнэхээр бидний боддог шиг тийм анзаарга сайтай гэж үү? Тэдний бүсгүйчүүдээс анзаардаг болон анзаардаггүй зүйлсийн талаар сонирхуулъя.
-Тэд таны замбараагүй үсийг анзаарахгүй. Харин өөртөө тохирооогүй шампунь хэрэглэснийг чинь анзаарна.
Эрчүүдэд таны үс сайхан муухай хэлбэртэй байх нь бараг л хамаагүй байдаг. Харин ч бага зэрэг “сэгсгэр үс” тэдэнд таалагддаг. Учир нь энэ нь таныг өөрөөрөө байгаа гэдгийг илтгэнэ. Гэхдээ тэд таны үсний хуурайшилт, тослогжилт, хагжилтыг андахгүй. Энэ нь таны эрүүл мэндийг ч давхар илтгэдэг юм. Тиймээс үсээ индүүдэхэд биш, зөв шампуниа сонгоход цаг зарцуулаарай.
-Тэд таны салаалсан үсийг анзаарахгүй. Харин та өөрөө тэрийгээ оролдоод байвал…
Эрэгтэйчүүд үсний салааг төдийлөн анзаарч хардаггүй. Зарим нь салаа гэж юу болохыг ч мэддэгүй. Таны үс гялалзсан, зөөлөн л харагдаж байвал болох нь тэр. Бид заримдаа хүмүүсийн дэргэд өөрөө ч мэдэлгүй салаагаа түүчихсэн зогсож байдаг. Хэрэв та найз залуугийнхаа дэргэд ийм үйлдэл хийвэл түүний анхаарал үсэн дээр тань төвлөрөх нь тодорхой. Энэ зуршлаа харуулахгүйн тулд салаалсан үсээ дээш нь шуугаад боочих.

-Тэд таныг шүдээ өнгөлөөгүй явааг анзаарахгүй. Харин таныг инээхгүй байвал…
Эрэгтэйчүүд хүмүүсийн үйл хөдлөл юу илэрхийлж байгааг маш сайн мэддэг. Эмэгтэй хүний инээмсэглэж байгаа байдлаас л өөрийг нь сонирхож байгаа эсэхийг шууд мэддэг увдистай хүмүүс. Та өглөө нь шүд өнгөлөгч хэрэглэхээ мартсан байсан ч түүнд өөртөө итгэлтэй харагдах нь чухал. Тиймээс биеэ суллаад ялдамхан инээмсэглээрэй.

-Тэд таны нүдний будаг арилсан байхыг анзарахгүй. Харин улайсан нүдийг бол дорхноо анзаарна…
Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань нүдний линз, хиймэл сормуус зэргийг ашиглах нь ихэссэн. Гэвч таны сайхан харагдах хүсэл харин ч эсрэгээрээ эргэх нь бий. Удаан зүүсэн линз нь нүдний хүүхэн хараа болон торлог бүрхэвч, алиманд сөргөөр нөлөөлдөг. Эрчүүд улайж, үрэвссэн нүдтэй эмэгтэйтэй харилцаа тогтоохыг хүсэхгүй л болов уу.

This entry was posted in Бүсгүйчүүл, Эрчүүд ээ гэж. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s