Монголын ТОП 10 зочид буудал

Т.АЗЗАЯА

Аялал жуулчлалын улирал эхлэж буй энэ үед нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудаас хамгийн өндөр зэрэглэлийн ТОП 10-ыг нэрлэж байна.Photobucket

№1
Нэр: Улаанбаатар
Зэрэглэл: Таван одтой
Эзэн: Б.Шүр
Ерөнхийлөгчийн өрөөнд нэг хоноход: 1 сая 800 мянган төгрөг
Бүтэн Люкс өрөөнд нэг хоноход: 330 мянган төгрөг
Хагас Люкс өрөөнд нэг хоноход: 255 мянган төгрөг
Энгийн өрөөнд нэг хоноход: 150 мянган төгрөг
Улаанбаатар ХК нь Монголд орчин үеийн зочид буудлын суурийг тавьсан. Түүнээс гадна бусдаасаа урьтаж таван одын зэрэглэлийг хүртэн, анхны хувьцаат компани болсон гэдгээрээ ч онцлог.
Монголын нэр хүндийг тахлах ганц буудлын үнэ өртөг нь жирийн ард иргэдийг уулга алдуулах биз. Дундаж амьдралтай иргэн өөрийн цалингаа есөн сарын турш тасралтгүй хурааж байж Ерөнхийлөгчийн өрөөнд нь нэг хонох эрхтэй болох нь. Хамгийн хямдаар нь үйлчлүүлье гэсэн ч таниас хоногийн дотор сарынхаа хоолны мөнгийг цацахыг шаардана. Үнэ дагaж чанар гэгчээр дээд зиндааныхны “өргөө” ийм байхаас ч аргагүй.

№2
Нэр: Кемпинский Хаан Палас
Зэрэглэл: Таван одтой
Эзэн: Р.Батсүх
Royal Suit өрөөнд нэг хоноход: 1 сая 268 мянган төгрөг
Энгийн өрөөнд нэг хоноход: 190 мянган төгрөг
Кемпински нь ТОП 10 зочид буудлын аман хүзүүн яваа ч тэргүүн байранд орсон “Улаанбаатар”-аас дутахааргүй үнэтэй аж. Дэлхий даяар алдартай энэхүү буудлын сүлжээ “Хаан Палас”-ыг ивээлдээ авч зохих нэр хүндийн эзэн болгосон. Гэхдээ 2-3 жилийн дотор ашиглалтанд орох Хилтон буудал үйлчлүүлэгчдийг нь булаах вий гэсэн айдас тэдний өвдгийг чичрүүлж байгаа бололтой.

№3
Нэр: Чингис
Зэрэглэл: Дөрвөн одтой
Эзэн: Сү.Батболд
Ерөнхийлөгчийн өрөөнд нэг хоноход: 650 доллар
Энгийн өрөөнд нэг хоноход: 125 доллар
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдэлд орших зочид буудал дэлхийн стандартад нийцүүлэхээр төлөвлөгдөж барьсан анхны буудал гэдгээрээ онцлогтой. Олон улсын оюун ухааны музейд “Чингис”-ийн загвараар оньсолж хийсэн бүтээл хүртэл байдаг. Эндээс шил толь гялалзсан энэхүү буудлын иргэдийн дундах нэр хүнд харагдаж байна.

№4
Нэр: Баянгол
Зэрэглэл: Дөрвөн одтой
Эзэн: Билли Лим (Бүтэн нэр: Лим Син Пау Сингапурын иргэн)
Ерөнхийлөгчийн өрөөнд нэг хоноход: 465 мянган төгрөг
Энгийн өрөөнд нэг хоноход: монгол хүнд 54 мянган төгрөг, гадаад хүнд 145 мянган төгрөг
Энэхүү 12 давхар хос барилга мөн л манай тансаг буудлуудын нэг. Эднийх гадаадынхнаас монголчуудаа 91 мянган төгрөгний “хөнгөлөлт” эдлүүлдэг нь сонирхолтой. Буудлын эзэн Лим Син Пауг урьд нь Сити шопыг хариуцдаг байсан гэлцдэг. Түүний цаана “нууц ноёнтон”-оор УИХ гишүүн Х. Баттулга сууж байгааг үгүйсгэх аргагүй юм.


№5
Нэр: Туушин
Зэрэглэл: Гурван одтой
Эзэн: Н.Зоригт
Бүтэн Люкс өрөөнд нэг хоноход: 88 доллар
Энгийн өрөөнд нэг хоноход: 65 доллар
Туушин ХХК агаар, авто болон төмөр замаар тээвэрлэх үйлчилгээгээр салбартаа тэргүүлэгч. Мөн зочид буудлаараа ч улсдаа тээвэрлэгчдийн эгнээнд багтдаг. Тус компанийн эзэн саяхан монголын үндэсний тээвэр зуучлагчдын холбооны удирдах зөвлөлийн даргаар томилогдсон.

№6
Нэр: Whitehouse
Зэрэглэл: Гурван одтой
Эзэн: С.Мөнхбат (Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн)
Ерөнхийлөгчийн өрөөнд нэг хоноход: 180 доллар
Энгийн өрөөнд нэг хоноход: 90 доллар
Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн өөрийн буудлаа Цагаан ордон хэмээн нэрийдсэн. АНУ-ын хамгийн халдашгүй дархан өргөөний нэр амжилт дагуулсан ч байж мэднэ. Тиймээс ч Whitehouse Монголдоо дээгүүр байранд цохиж явна. Энд дурлалт хосуудад зориулан романтик орчныг бүрдүүлсэн гурван төрлийн өрөө байдгаараа онцлогтой.

№7
Нэр: Edelweiss
Зэрэглэл: Гурван одтой
Эзэн: Б.Дэлгэрсүрэн
Бүтэн Люкс өрөөнд нэг хоноход: 168 мянган төгрөг
Энгийн өрөөнд нэг хоноход: 98 мянган төгрөг
Цагаан уул цэцгийн нэрээр овоглосон “цомхон” хэмжээтэй боловч тансаг зэрэглэлийн буудал. Өвөрмөц шийдлийн загавртай барилга нь хэний ч анхаарлыг татмаар. “Edelweiss”-ийн зоогийн газар тогоочийнхоо ур чадвараар алдартай. Мөн мэргэжилтнүүдээс сайн үнэлгээ авдаг зоид буудал нь эзэндээ Үйлчилгээний гавъяат ажилтан цолыг зүүлгэжээ.

№8
Нэр: Цэцэг
Зэрэглэл: Гурван одтой
Эзэн: “Хасабэ” Интернешнл колмпани
Бүтэн Люкс өрөөнд нэг хоноход: 118 доллар
Энгийн өрөөнд нэг хоноход: 74 доллар
Хуучнаар Алтай зочид буудлын байранд энэхүү Япон-Монголын хамтарсан эзэнтэй буудал үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бяанзүрх дүүргийн хэсэг оршин суугчдаас олон ч удаа эсэргүүцлийн үгийг сонсож, 1995 онд “Хасабэ Интернэшнл” хэд хэдэн орон сууцны өмнөх талбайг асфальтаар бүрсэн. Ингэж босгосон буудал одоо тансан зэрэглэлийн эгнээнд багтах болжээ. Чамгүй л амжилт.

№9
Нэр: Хараа
Зэрэглэл: Гурван одтой
Эзэн: Д.Батбаяр (“Ой мод” компанийн ерөнхий захирал)
Бүтэн Люкс өрөөнд нэг хоноход: Гадаад хүнд 120 доллар, монгол хүнд 80 мянган төгрөг
Энгийн өрөөнд нэг хоноход: Гадаад хүнд 75 доллар, монгол хүнд 55 мянган төгрөг
“Хараа” буудлын эзэн Д.Батбаяр цагтаа Зоос банкыг баягуулалцаж, одоо томоохон хувьцаа эзэмшигчдийнх нь нэгт тооцогддог. Түүний мэдэлд “Нэгдэлчин” зочид буудал мөн харъяалагддаг.

№10
Нэр: Тэмүүжин
Зэрэглэл: Хоёр одтой
Эзэн: Л.Балжмаа
Энгийн өрөөнд нэг хоноход: Гадаад хүнд50 доллар, монгол хүнд 30 мянган төгрөг
Дан стандарт өрөөнүүдээс бүрдсэн тус зочид буудал Топ 10-ын жагсаалтад багтсан нь гайхмаар. Гэвч хоёр одтой буудлын хувьд боломжийн үнийг үйлчлүүлэгчиддээ санал болгодог. Япон-Монголын хамтарсан “Монгол Киёси” компанид харъяалагддаг учир “Наран орон”-ы гийчид эднийхээр үйлчлүүлэх дуртай. Буудлын дотоод тохижилтоос эхлүүлээд, веб хуудаснаас нь хүртэл Япон улс үнэртэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонины амралтын дугаар “Өөр мэдээ”

About these ads
This entry was posted in Chit-Chat, Entertainment. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s