Ганц бие байх мөнгөнд хэмнэлттэй юу?

Миний асуулт та нарт тэнэг санагдаж байж магад. Гэвч би зүгээр л та нарын бодлыг сонсох гэсэн юм? Би нэг залуутай 2 жил гаруй үерхээд салсан юм. Бид хоёр хамт амьдарч байгаагүй л дээ. Гэхдээ би саяхан түүнтэй үерхэж байх хугацаандаа зарцуулсан илүү зардлаа тооцож үзлээ.Photobucket Ганцаараа тараг, талххан идээд цадчих байсан ч түүнд зориулж заавал хоол хийнэ. Түүний гэр нь хол учраас нааш цааш бензиний мөнгө их гардаг юм. Түүнийг мөнгөгүй үед нь би “тэтгэнэ”. Түүнтэй уулзах бүртээ гоё сайхан харагдах гэж үс, хумсаа салоноор байнга тордуулах шаардлага гарна. Байнга мессеж бичихийн тулд өдөрт 5000 нэгж авна.

Одоо харин өөр хэн нэгэн дээр биш өөр дээрээ төвлөрөх цаг завтай болсондоо баяртай байна. Тиймээс цаг нь болтол дахин хэн нэгэнтэй дотно харьцаан орохгшүй гэж бодож байна. Миний найзуудын зарим нь найз залуудаа ямар их мөнгө зарцуулдгаа ярьж бухимдаж байхыг сонссон. Монголд ихэвчлэн эрэгтэйчүүд нь найз охиндоо их мөнгө зарцуулдаг гэдэг ч миний хувьд лав нөхцөл байдал эсрэгээрээ юм шиг ээ.

Ганц бие байх нь ямар их хэмнэлттэй байгаа гээч. Гэхдээ хүмүүс өөр бодолтой байж болох л юм. Магадгүй би түүнд тийм ч их хайртай байгаагүй учраас ингэж байж мэднэ. Ямартай ч саналаа хуваалцаарай.

Н /22 настай/

This entry was posted in Сэтгэлээ нээе. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s