Танд ямар сүрчиг тохирох вэ?

Эмэгтэйчүүд бид ихэвчлэн өөрт таалагдсан сүрчгээ сонгодог. Гэвч та өөрт таалагдсныг бус, өөрийн бие физиологи, зан авирт тохируулан сүрчгээ сонгож гэмээнэ сайхан үнэртэнэ. та хүмүүст сүрчгээрээ дамжуулан өөрийнхөө тухай хүүрнэн өгүүлж байдаг. Яг л таны хувцаслалт шиг. Photobucket
Анхны сэтгэгдэл хамгийн чухал гэдэг биз дээ? Тиймээс үнэртэй ус таныг урьд нь төсөөлж ч байгаагүй шинэ боломж руу хөтөлж магадгүй. Мөн сүрчгээ буруу сонговол ажилдаа ч бас амжилт гаргахгүй байх магадлалтай. Өөрийн зан араншиндаа тохируулан хэрэглэсэн сүрчиг тухайн хүний маш сайн илэрхийлэл болдог.

Романтик гүнжтэн
Таныг цагаан морьтой ханхүү ирээд үлгэрийн орон руугаа дагуулаад яваасай гэсэн нууцхан хүсэл тээж явдаг бол танд зөөлөн, цэцэгсийн үнэртэй сүрчиг тохирно. Найрлаганд нь сарнай, лили, жасмин зэрэг цэцэг орсон гэсэн үг. Танд Zayaz дараахь сүрчигнүүдийг санал болгож байна.

Gucci – Envy Me,
Ralph Lauren – Romance,
Clinique – Clinique Happy
Vera Wang Flower Princess гэх мэт…Та туршаад үзээрэй. Лавтай таалагдана.


Нууцлагдмал chic
Хэрэв та хүмүүст тачаангуй, мөн бага зэрэг нууцлагдмал мэдрэмжийг өгөхийг хүсвэл илүү баялаг, торгомсог үнэрийг нь сонгох нь зүйтэй. Энэ нь зоригтой эмэгтэйчүүдэд ч хамаатай. Ванил, заар мод, синнамон, цагаан гаа, шоколад, патчуоли зэргийн найрлагатай сүрчиг таны сонголт байх болно. Zayaz танд:

Dior – Dior Addict
Calvin Klein – Obsession
Givenchy – Hot Couture
Estee Lauder Sensuous гэх мэт үнэртэй усыг санал болгож байна.


Танхил охин
Тийм ээ. Хэрэв та байгалийн гаралтай хүнсний зүйлс идэх дуртай бол энэ төрөлд хамаарна. Мөн та ихэвчлэн ягаан өнгийн эд зүйлсийг сонирхож, хайртдаа энхрий ялдам харагдахыг хүсдэг бол мөн л наашаа анхаарлаа хандуулна уу. Ногоон цай, далайн сэвшээ салхи, зүлэг гэх мэт “сэрүүвтэр”, шинэхэн үнэрнүүд таныг бүрэн илтгэнэ. Танд:

Demeter Fragrance Library – Laundromat,
CLEAN – Lather,
Marc Jacobs Splash – Rain тохирно.

Эрч хүчтэй…
Хаана ч , хэзээ ч эрч хүчээр дүүрэн инээмсэглэж явдаг, спорт биеийн тамирт сонирхолтой бүсгүй танд илүү цовоо сэргэлэн үнэр бүхий цитрустай сүрчиг тохирно. Өөрөөр хэлвэл бүх төрлийн жимсний найрлагатай усыг хайгаарай.

Stila – Mandarin Mist,
Gap – So Pink,
Marc Jacobs Splash – Grapefruit
Ralph Lauren Ralph Wild зэрэг сүрчиг таны илэрхийлэл болж чадна.

This entry was posted in Сонжоо, Glamour Life. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s