Заяаныхаа ханьтай учрах юмсан…Гэвч яаж?


Хувь тавилан байдаг гэдэгт итгэдэг үү? Нэг л өдөр таны заяаны хань гэнэтхэн гарч ирээд, амьдралыг тань гийгүүлнэ гэдэгт найддаг уу? Гэвч яаж? Та яаж түүнийгээ олох вэ? Эсвэл аль хэдийн олчихсон гэдгээ яаж мэдэх вэ? Үүнийг тоо бодож байгаа юм шиг нарийвчлалтай хариулж чадахгүй ч, танд тус болох хэдэн зүйлсийг зөвлөмөөр байна.

Өөрийнхөө хайрлах хүнд хайрлуулж чадах хүн нь бол!
Миний заяаны хань хаана байна гэж хайж явахын оронд өөрийн “үл таних” ирээдүйн нөхөртөө хайрлуулах бэлтгэлээ хий. Хувь тавилан ч бас зугтдаг юм шүү. Өөрөөр хэлбэл зүрх сэтгэлээ нээлттэй болго. Амьдралыг тааж мэдэх аргагүй шүү дээ. Нэг л өдөр дэлгүүрээс хүнсээ цуглуулаад явж байхад нэг аятайхан залуу танилцах санал тавьж магадгүй. Гэтэл та “Би дуртай нэгэнтэй нь танилцаад явдаг хүн биш” гэж бодоод татгалзсан хариу өгч л дээ. Тэр залуу заяаны хань тань байсан ч юм билүү? Түүний энерги таныг түлхэхгүй л бол зөвшөөрөөд үзээрэй. Таны эргэн тойронд боломжууд үргэлж байсаар байдаг. Тэрийг олж харах хүн нь бүсгүй та.
Түүний дэргэд байхад нэг л сайхан…
Хүмүүс бие биедээ их удаан дасдаг. Наад зах нь 5 уулзалтын дараа ичиж гэрэвших нь, эсвэл нэрэлхэж дуугаа хураах нь багасдаг. Аж амьдралынхаа тухай нээлттэй ярих хүртэл мөн л нилээд хугацаа шаардагдана.
Гэхдээ заяаныхаа ханийн дэргэд байхад огт тэгдэггүй. Одоо л яагаад зарим хосууд танилцаад дөнгөж сарын дараа гэр бүл болдгийг ойлгов уу?
Заяаны хань танд амар амгаланг, тайтгарлыг бэлэглэдэг. Яагаад ч юм тэр хүнийг сайн таньж мэдээгүй мөртлөө, өөрийнхөө тухай нэгд нэгэнгүй ярьж болмоор мэт санагдах нь бий. Итгэлийг тань бүрэн дааж чадна гэдгийг та цаанаасаа мэдэрч байна гэсэн үг.

Хэт бодитой мөрөөдөх хэрэггүй
Тэр бол таны дэргэд байхаар заяагдсан хүн болохоос, таны мөрөөдлийн ханхүү биш гэдгийг санаарай. Зарим тохиолдолд таны төсөөлж байснаас шал өөр хүн ч байж болох юм. Тиймээс “түүнийг” дотроо хэт их зураглах хэрэггүй. Ихэнх хувь тавилангаар учирсан хүмүүс бие биенээсээ эрс тэс ялгаатай байдаг. Гэхдээ л та хоёрыг холбох далдын нэг хүч оршиж буй. Таны сэтгэлийн өрөөсөн тал гэж ойлгоорой. Түүнтэй учирсан цагт таны сэтгэл нэг л дүүрэн болох вий.

Хувь тавилан тооцоолсноор болдоггүй
Та магадгүй алхам бүрээ тооцоолдог байж болох юм. Өглөөнөөс авахуулаад хийх ажлуудаа хором мөч бүрээр нь хуваарилдаг байх л даа. Гэхдээ хувь тавилангийн цаг тоолол манай эриний тооллоос өөр зүйл. Та үнэхээр заяаныхаа ханьтай учрахыг хүсдэг бол “Би яг … настайдаа хүнтэй гэрлэнэ” гэдэг бодлоосоо салах хэрэгтэй. Энэ бодол таньд тохиох мянга мянган сайхан учралыг хаадаг байж мэдэх юм.
Эсвэл түүнийг хэт их хүлээх хэрэггүй. Яарвал даарна гэдэг байх аа. Хувь тавилангийн цагийн зүү зөв заах үед та заяаныхаа ханьтай учрах л болно.

Заяаны биш учралууддаа “баяртай” гэж хэл
Бүсгүйчүүд бидэнд төрөлхийн зөн совин гэж бий. Хэрэв тэр таны хувь тавилан “биш” юм шиг санагдвал, та хоёрын дунд ноцтой холбоо үүсээгүй цагт эртхэн сал гэж зөвлөх байна. Бид ихэнхдээ “биш” хүмүүсийг таньдаг. Түүнтэй гэр бүл зохиохгүй нь тодорхой гэж бодсон хэрнээ л салж чаддагүй шүү дээ. Магадгүй та түүнээс санхүүгийн хувьд хамааралтай, хамт байхад зүгээр л хөгжилтэй санагддаг байж болно. Эсвэл түүнийг өрөвдөөд салж чаддагүй гэх бүсгүйчүүд ч таардаг. Гэхдээ энэ бяцхан бодлоо толгойноосоо арчиж хаях хэрэгтэй. Үнэхээр зүрх сэтгэлийн нандин холбоо үүсч болох тэр эрийг л тэвчээртэй хүлээгээрэй.
Өөр нэг хувилбар байна. Та залуустай зугаацмаар санагдаа юу? Энэ тохиолдолд хайр сэтгэлд бэлэн биш байгаагийн шинж. Бэлэн болох цаг аяндаа ирнэ.

Амжилт хүсье бүсгүйчүүл ээ!

This entry was posted in Chit-Chat, Бүсгүйчүүл, Зөвлөгөө. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s