Эрчүүд бүсгүйчүүдээс ч илүү "эмзэг" хүмүүс


Таны толгойд эрэгтэй хүн найзуудтайгаа нэг газар суучихаад, шоколад эсвэл чипс идэнгээ тэдэнд найз бүсгүйнхээ муухай аашийн талаар ярьж суугаа дүр зураг буухгүй байх л даа. Эсвэл танд тэдний эмэгтэй хүнтэй маргалдсан үедээ бүтэлгүй хайрын тухай дуу сонсоод, өдөр шөнөгүй зурагтаар савангийн дуурь үзэж суугаа байдал ч төсөөлөгдөхгүй. Гэхдээ судлаачид сэтгэлийн шарх болон салалт тэдэнд биднээс илүү хүндээр тусдгийг олж илрүүлсэн байна.


АНУ-ын Вейк Форестын Их Сургуулийн профессор Робин Саймон 1000 ганц бие насанд хүрэгчдийн дунд судалгаа явуулсны эцэст дотны хүнтэйгээ таарамжгүй байгаа эрчүүдийн сэтгэлзүй хүчтэй цохилтонд ордог гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Учир нь тэд ямарваа нэг хэцүү асуудалтай тулгарсан үедээ энэ тухайгаа ихэвчлэн найз бүсгүйчүүддээ хэлж тайтгардаг байна. Жирийн найз нөхөд, эсвэл гэр бүлийнхэн, ах дүүс нь тэдэнд хангалттай дэм болж чаддаггүй юмсанжээ. Өөрөөр хэлвэл тэдний хувьд хайртай бүсгүй нь энэ дэлхий дээрх түүний талд зогсож чадах цорын ганц хүн байдаг гэнэ. Тиймээс ч амьдралд нь тэрхүү чухал байр суурийг эзэлдэг эмэгтэйтэйгээ хагаралдаж, муудалцангуутаа маш их ганцаардлыг мэдэрдэг байна.

Түүнээс гадна эрчүүд эмэгтэйчүүд шиг сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй, дотроо хадгалж явдгаас, зовлон шаналал нь олноороо бөөгнөрч нэг л өдөр тэсгэл алдахад нь хүргэдэг хэмээн ноён Саймон өгүүлж байсан аж. Иймээс бидний түшиг тулгуур болсон эрчүүдийгээ хайрлаж явахыг уриалъя хүүхнүүд ээ!

This entry was posted in Бүсгүйчүүл, Эрчүүд ээ гэж. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s