Эрчүүдийг яаж дэргэдээ тогтоох вэ?


Тийм ээ-Залуус бол Марс гаригаас ирэгсэд…өөрсдийн хүссэн зан авираа гаргаж, хүссэн үгсээ хэлж, хүссэн “хэл”-ээрээ ярих дуртай. Бүсгүйчүүд бид тэдэнтэй яаж удаан хугацааны харилцаа тогтоох вэ? Өнөөдрийн бяцхан зөвлөгөөгөө та бүхэндээ хүргэе.

1. Дэлхий дээр хоёр төрлийн эрчүүд амьдардаг: Үнэнч, мөн үнэнч бус. Та мэдээж үнэнч, шударга, итгэл даахаар эрийг л хүсэж таараа…тэгвэл эхний ээлжинд өөрийнхөө найз залууг үнэхээр энэ төрөлд багтаж чадах уу гэдгийг тунгааж үзээрэй. Хэрвээ тийм бол аяллаа цааш үргэлжлүүл.

2. Та түүнийг сайн залуу гэж бодож байвал, түүнд мөн адил сайн найз бүсгүйн хувиар хандах хэрэгтэй. Түүнийг өөрийнхөө хувьд ямар чухал хүн болохыг мэдрүүл. Бид тэднээс хайр халамж хүсдгийн адил, тэд ч бас өөрсөддөө анхаарал тавиулахыг хүсдэг.

3. Хэрэв тэр хэтэрхий өндөр шаардлага тавьж, чамайг сэтгэлзүйн дарамтанд оруулаад байвал-шуудхан сал. Өөрчлөгдөхийг нь бүү хүлээ, бүү найд. Тэр хэзээ ч таны хүсдэг “Үнэнч” төрлийн залуу болж чадахгүй. Муу Эр лүү сэтгэлдээ буу тулгаад “Замаас яв, эсвэл амьдралаас яв” гэж хэл.😛

4. Урьднын “нуруун дээрх ачаа”-наасаа сал. Эр хүн бүр өөр шүү дээ. Тиймээс өмнө нь та хөгийн амьтадтай үерхдэг байсан ч, шинэ найз залуудаа түүнд ханддаг байсан шигээ харьцаж болохгүй. Өөрөөр хэлвэл бүхнийг дахиад шинээр эхэл гэсэн үг юм. Шударга байх ёстой биш гэж үү?

5. Энэ бол таны л сонголт! Та өөрөө эхэлж үнэнч бус, муу залууг сонгосон л бол дараа нь уйлж унжиж, гомдоллох эрхгүй. Хэдий хатуу үг мэт санагдаж болох ч та өөрийгөө л ийм байдалд хүргэсэн учраас зохицох хэрэгтэй. Эсвэл эртхэн ухаараад, тус тусын замаараа яваарай…

Эцэст нь эрчүүд бүхэн өөр, тиймээс харилцаа холбоо бүхэн өгсөлт уруудалттай. Гэхдээ та өөрөө түүнд яаж хандаж чадахаа, эргүүлээд түүнээс юу хүсч байгаагаа сайн мэдэж байх шаардлагатай шүү. Урагшаа бүсгүй минь…

This entry was posted in Дурласан бүсгүй, Зөвлөгөө, Эрчүүд ээ гэж. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s