Ордуудын мөнгөний зохилдолгоо

Бидний хувь тавилан, хайр дурлал, заяаны хань тэр ч байтугай мөнгө санхүүгийн байдал хүртэл тэнгэрийн эрхшээлээр болдог гэдэгт та итгэх үү? Та өрнийн зурхайнд итгэдэг ч бай, итгэдэггүй ч бай дараах зурхайг уншаад үзэхийг та бүхэнд зөвлөе. Учир нь нилээд үнэний мөн дээрээс нь шинжлэх ухааны үндэслэлтэй зурлага юм байна шүү.

Матрын орд
Насан туршдаа хөдөлмөрлөн, зорилгодоо хүрэх Матрынхны чанар мөнгө санхүүгийн асуудалд ч илэрдэг. Санчир гаргийн нөлөөгөөр зөвхөн өөрийн хүчинд найдаж амьдрах тавилантай матрынханд мөнгө санхүүгийн асуудалд ч багагүй бэрхшээл учирдаг. Ялангуяа залуу байхад мөнгөөр дутагдах явдал нэг бус удаа гарна. Ийм нөхцөл байдлаас гарахын тулд тэд маш их хөдөлмөрлөх, мөнгөө хэмнэх, нарийн тооцоотой байх шаардлагатай болдог. Ингэснээр тэд байнгын тогтмол орлогтой, санхүүгийн хувьд баталгаатай болж чадна.
Ихэнх матрынхан өөрийн хичээл зүтгэлийн үрээр л эд хөрөнгө хуримтлуулдаг. Хэрвээ тэд мөнгө газрын наймаа, үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар, хүнд үйлдвэрлэл (төмөрлөг боловсруулах, машин техникийн үйлдвэр), мал аж ахуйн салбарт оруулвал ихээхэн ашиг олно. Мөн мөнгөтэй харьцахдаа маш хянуур байх хэрэгтэй. Учир нь таны өөрийн мөнгө байлаа ч халааснаас тань нэг л гарсан бол эргүүлж олж авахад хүндрэл заавал учирна. Тиймээс тодорхой, найдвартай барьцаагүйгээр хэнд ч бүү мөнгө зээлүүл.

Хумхын орд
Мөнгө санхүүгийн хувьд ч хумхынхан хоёрдмол шинжтэй байдаг. Сэргэлэн, мэдрэмж сайтай хумхынхан хаанаас, хэрхэн мөнгө олж болохыг сайн мэддэг. Үүний нэгэн баталгаа бол тэд барагтайд хүнээс мөнгө зээлдэггүй. Хумхын ордыг удирдах Санчир болон Тэнгэрийн Ван гарагуудын нөлөөгөөр таны амьдралд гэнэт их мөнгө олох таатай боломж нэг бус удаа тохиолдоно. Хумхынхан аз сорихоос, аливааг туршиж үзэхээс буцдаггүй, мөн толгой нь сайн ажилладаг болохоор өвөрмөц сонин санаа гаргаж явдаг. Гэхдээ мөнгө санхүүгийн асуудалд аз сорихоос зайлсхийх нь чухал. Хэрвээ тэд худалдаа арилжаа даатгал банк санхүү төмөр зам цахилгаан хэрэгсэл тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн саларт хөрөнгө оруулвал ихээхэн ашиг олно. Нөгөөтэйгүүр хумхынхан ганцаараа зүтгээд хэзээ ч амжилтанд хүрэхгүй тул хамтын ажиллагааг эрхэмлэх нь чухал. Хумхынхны нэг онцлог бол бусад хүмүүсийн мөнгө олохооргүй газрас ч мөнгө олж чаддагт оршино.

Загас

Ихэнх загасныхан мөнгө хөрөнгө ихээр хуримтлуулах, эсвэл сайн наймаачин болох магадлал багатай. Буд гарагийн сөрөг нөлөөний үрээр загасныхан маш их хүслээ ч санасандаа хүрэх боолмж бага байдаг. Энэ нь тэд ярихдаа сайн боловч ажил хэрэг болгохдоо тааруу байдагтай холбоотой. Тэд мөнгө оохдоо ч, үрэхдээ ч гарамгай. Хожим хойно хэрэг болж магадгүй хэмээн тооцож, мөнгөө хуримтлуулж сураагүйгээс хүнд байдалд орох нь цөөнгүй. Тиймээс өөрийн дутагдлыг ямагт санаж, мөнгөндөө арвич хямгач хандах нь чухал.

Хонь

Ангараг гарагийн нөлөөгөөр хониныхон мөнгө олохдоо сайн. Тэднийг “алтан гар”-тайгаа адилхан “алтан толгой”-той гэж хэлж болно. Тэд нэг их зүтгэл гаргахгүйгээр хангалттай мөнгө олох боломжтой. Гэхдээ хониныхон мөнгөө хэрхэн зарцуулах тал дээр маш өвөрмөц санаа гаргадаг. Гэхдээ тэднийг үрэлгэн тэнэг гэж ойлгож болохгүй. Тэд мөнгө санхүүгийн хувьд өөрөөс нь хараат байдаг хүмүүсийн тухайд нарийн авч үздэг. Харин зөвхөн өөртөө зориулсан мөнгийг авмагц мөнгө санхүүгийн эргэлзээтэй махинацид хамагүй орно. Нөгөөтэйгүүр мөнгөнд үрэлгэн байх нь ч бий. Тэд ямар нэг зүйлийг худалдаж авахгүйгээр өнгөрөхгүй. Тэд үнэт эдлэлийн цуглуулга хийх дуртай. Мөнгөнд бодлогогүй хандвал уналт, мандалт, дампуурал, сэргэлтийг олонтаа үзнэ.

Үхэр
Тэд мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд оролцохоор төрсөн мэт, тэдэнд мөнгөтэй холбоотой бүхий л боломжууд олддог. Тэд хайр сэтгэлд ч, мөнгө хөрөнгөнд ч өгөөмөр сэтгэлээр ханддаг ба хамтын ажиллагаанаас маш их ашиг олж, богино хугацаанд баяжих боломжтой. Тиймээс тэд аз сорьсон алхам олонтаа хийх ба үүнээсээ болоод алдаж болзошгүй. Нөгөөтэйгүүр тэд тооцоотой хүнд байхааргүй зан гаргадаг. Өглөг өгч хэн нэгнийг тэжээж, хамаатан саднаа харж үзэх нь бий. Мөнгөний хуримтлалтай болох нь тэдний гол эрмэлзэл юм. Гэхдээ энэ нь тэдний хувиа бодсон зангаас бус, харин ойр дотны хүмүүсээ элбэг хангалуун болгох эрмэлзэлтэй холбоотой. Энэ ордны эмэгтэйчүүд азтай байж, сайн нөхөртэй болох нь элбэг. Гэхдээ тэд нэг бус удаа гэрлэнэ. Зохион байгуулах авкяастай. Тэдэнд мөнгө санхүүгийн талын ажил мэргэжил, газар эзэмшил, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, зочид буудал рестораны бизнес тохиромжтой.

Ихэр

Хоёрдмол шинж тэмдэгтэй орд юм. Тиймээс тэдний мөнгө санхүүгийн асуудлыг тодорхойлоход ч амаргүй. Оюунлаг хөдөлмөр болох урлаг хөгжим утга зохиолд илүү авъяаслаг. Хэрвээ ихрийнхний хурц ухаан материаллаг эд баялгийг бүтээхэд чиглэгдсэн байвал тухайлбал, мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд хандвал тэд аль болох богино хугацаанд маши х ашиг олохыг эрмэлзэнэ. Хамгийн гол нь бодлогогүй тооцоогүй аз сорих хандлагатай байдаг ба үүнээсээ болж алдах нь элбэг. Тэдний төрсөн өдөр 5,28-тай ойр байх тусам хурц ухаантай байх магадлал өндөрсдөг.Ихрийнхэнд тохиолддог гол аюул бол тэд нэгэнт хүрсэн амжилтандаа ханахгүй үргэлж цааш шунаж байдаг. Энэнээсээ болоод биеэ муутгах, эрүүл мэнддээ хайхрамжгүй хандаж болзошгүй.

Мэлхий
Далай Ван, Сарны нөлөөгөөр амьдрал нь их хувьсамтгай байна. Үргэлж хянуур анхааралтай байхгүй бол бусдад мэхлэгдэх аюултай. Тиймээс мөнгө санхүүгийн бүхий л асуудалд маш болгоомжтой тооцоотой хандаж бичиг баримт гэрээ хэлцэл дээр гарын үсэг зурахдаа бүгдийг нэг нэггүй хянах нь чухал. Хүний хэлсэн үгэнд амархан итгэдэг. Мэлхийн ордонд төрөгсдийн ашиг орлого олох зам нь ер бусын хүмүүсээр дамжиж нээгддэг ба гэнэтийн эх үүсвэрээс баяжих нь элбэг. Мөнгө хачин сонин замаар дамжиж явсаар тэдний гар дээр очдог.

Арслангийн орд
Энэ ордод төрсөн хүмүүсийн ихэнх нь мөнгө санхүүтэй холбоотой асуудад маш азтай байдаг. Тэднийг төрөлхийн бизнесменүүд гэж хэлж болохгүй ч тэдний амьдрал, хувь тавиланд аз хэмээх ойлголт чухал байр суурь эзэлдэг. Хуулийн дагуу, ул үндэстэй эрхэлж байгаа ямар ч наймаа тэдэнд аз ашиг хонжоо авчирна. Тэдний олж буй амжилтанд ахмад, туршлагатай хүмүүсийн дэмжлэг ч тодорхой нөлөө үзүүлэх ба тэд ямар ч ажил хийсэн ашиг хонжоо олох тавилантай. Тиймээс арслангийнхан томохон хэмжээний төсөл хэрэгжүүлж, ганцаар бус хамт олны хүчээр аливааг хийж асжуулахыг эрмэлзэх ёстой. Алтны болон зэс хүрлийн уурхай, үнэт чулуу олборлолтын салбар, хүнсний бүтээгдэхүүний импорт, экспорт, мөн төрийн байгууллагад ажиллах, хөрөнгө
оруулах нь хамгийн сайн нөлөөтэй. Хууль бус арга замаар мөнгө олохыг оролдвол хоосорч дампуурах магадлалтай.

Охины орд
Мөнгө санхүүгийн асуудал нь тааламжтай нөлөөнд оршдог орд. Охины ордод төрөгсөд бараг бүгдээрээ бизнес эрхлэх, мөнгө олох хувьтай төрсөн бөйдаг. Тэдний төрсөн ордын гараг эрхсийн байдал нь энэ салбаруудад амжилт олох боломжийг нөхцөлдүүлдэг ба тодорхой хэмжээнд ивээнэ. Тэд төрөлхийн хурц ухаантай, шударга болохоор барагтайд хуурч мэхлэгдэхгүй, хүний сайн муу үнэн худлыг дор нь ялгадаг аж. Охины ордонд төрөгсөд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотйй салбарт ажиллавал амархан баяжина.

Жинлүүрийн орд
Жиндүүрийн ордныхонд дээр дурдагдсан охины ордны шинж чанарууд хамаатай. Гэхдээ тэд эсрэг утгаар. Харамсалтай нь жинлүүр бол худалдаа арилжаа бизнесийн тэмдэг биш юм. Яагаад ч юм тэдэнд мөнгө тогтдоггүй. Нөгөөтэйгүүр тэд мөнгөө хэрхэн зарцуулах, хэрхэн гамнахаа сайн мэддэггүй, мэдсэн ч нэг их бодож тооцоод байдаггүй. Жинлүүрийн ордод төрөгсдөөс мөнгө санхүүгийн хувьд өндөр байр сууринд хүрсэн хүмүүс байдаг ч тэд ч гэсэн хуримтлагдсан мөнгө хөрөнгөө насан эцэс хүртлээ хадгалаад байж чаддагүй. Ямар ч тохиолдолд үрээд л дуусгадаг. Гэхдээ энэ бүгд жинлүүрийхнийг мөнгө олж чадахгүй гэсэн үг бус, тэд хэдийгээр сэргэлэн цовоо авъяас чадвар сайтай боловч мөнгөө цуглуулж хадгалж чаддагүй. Өөрөөр хэлбэл ирээдүйгээ огт боддоггүй гэсэн үг юм. Тиймээс энэ хандлагаа өөрчлөх нь чухал.

Хилэнцийн орд
Хилэнцийн ордод төрөгсдийг нууцлаг учир битүүлэг хүмүүс гэдэг боловч мөнгө санхүүгийн асуудалд тэд гэнэдэж алдах нь элбэг.Ерөнхийдөө тэд ордынхоо махбодын нөлөөгөөр байнга хувьсан өөрчлөгдөж байдаг ба түүнийг нь дагаад үйл хөдлөл нь ч мөн өөрчлөгддөг. Энэ ордод төрсөн хүмүүст аз завшааны тэнгэр ч хувирамтгай ханддаг, заримдаа маш их азтай байснаа, заримда маш бүтэлгүйтэх нь ч бий. Тэдний хэт итгэмтгий зан өөрсдийг нь хорлодог. Хамгийн хачин нь шалгаад үзэхэд л хуурамч гэдэг нь мэдэгдэхээр тийм төлөвлөгөөнд тэд уруу татагддаг.Мөн тэд хэт өгөөмөр зантай. Бусдын, ялангуяа эсрэг хүйсний хүний гуйлтад татгалзаж чаддаггүй ба энэ нь тэднийг мөнгө санхүүгийн алдагдалд оруулдаг. Хурц гярхай ухааныхаа ачаар нэг олохдоо багагүй олдог ч удаан хугацаагаар хадгалах мөнгө олж чаддагүй.

Нумын орд
Энэ ордод төрөгсөд оюун ухааныхаа чадвараар мөнгө олдог. Тэдний санаанд гоц гойд шинэлэг их орж ирдэг тул зөн билигтээ итгэж байх нь чухал. Тэд бусадтай хамтран ажиллах чадвар сайтай, доод тушаалын ажилтнууд болон үйлчилгээнийхэнтэй хэл амаа ололцон зохицохдоо сайн. Тэдний ихэнх нь өв залгамжлах маягаар үл хөдлөх хөрөнгөтэй болдог. Гэхдээ л тэд мөнгийг хурааж хуримтлуулж мэдэхгүй олсныхоо хэрээр үрж үгүй хийж байдаг. Насны эцэст дутуу гүтүү болж, бэрхшээл үзэж болзошгүй тул мөнгөнд хандах хандлагаа даруй өөрчил.

This entry was posted in Зурхай, Rich woman. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s