Party Animal


Мэдэхгүй шөнийн цэнгээний газар гэж түүнд олдохгүй
Мэдээж байнга үйлчлүүлдэг нь нэг хоёроор тогтохгүй
Царайлаг бүсгүйчүүдийг дэргэдээ суулган шар айргаар дайлаад,
Цагаан машиндаа суулган дагуулаад явна бодлогогүй
Өглөө нь сэрээд дотор муухайрмагц өнөө зүйлийг татна
Өшөө ихийг судсандаа тарина, бүх цусаар нь тарна
Өнөөхдөө тэр мансуурна өлөн нохой шиг улайрна,
Өөрөө өөрийг нь егүүтгэх тэр бодис руу шунахайрна
Ийм амьдралдаа тэр дуртай, үүндээ өөрөө буруутай
Ирээдүйг бус өнөөдрийг л боддог зүрх зориг шулуунтай
Эдэлж эдэлж хөөрхий охидыг жирэмслүүлээд хаяхдаа
Ичихгүй эцгийнхээ хөрөнгөнөөс мөнгө сарвайх нь хясуунтай
Баарны хаалгаар орох охидыг нэг нэгээр нь ажиглана
Байгаа мөнгийг бүгдийг хоосолж байж л санаа амарна
Балчир байхдаа ерөнхийлөгч болно гэдэг байсан хөөрхөн хүү
Балран арилж зугаа цэнгэлийн боол болж өөрчилөгдөнө…

2008.01.21

This entry was posted in Шүлэг, Zaya'z. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s