Цэнхэр…


Над шиг хүмүүсийн гуниг зовлог хэзээ ч дуусашгүй мэт
Нарт хорвоод яагаад би бусад шиг төрөөгүй юм бэ
Нас ахих тусам энэ мэдрэмж минь улам л ихсэж
Надтай адилхан хүйсний хүмүүс миний зүрхийг эзэмдсээр
Энэ дэлхий дээр би хайрлах хайрлуулах эрхгүй юм гэж үү
Энгийн бусад шиг үерхэж дурлах хувьгүй байсийм гэж үү
Хайртай хүнийхээ хажууд зүгээр найз шиг нь байх гэж оролдож
Хаа хамаагүй охидыг сонирхдог юм шиг жүжиглэнэ
Хүн ижил хүйстэй хүндээ яагаад дурлаж болохгүй гэж
Хүн шүү дээ бид бүгд л адилхан хүмүүс
Хүссэнээр болохгүй алдуурах сэтгэлээ би яалтай
Хүрэн зүрх минь охидыг бус хөвгүүдийг сонирхдог нь харамсалтай
Болдог бол үнэнээ хэлээд нүүр хагарч үзэх юмсан
Буруу хэрэг хийчихсэн мэт байнга сэтгэл минь түгшээстэй
Бие минь эрх чөлөөтэй ч зүрх минь хүлээстэй
Биелэгдэшгүй хоосон мөрөөдөлдөө автан суух би өрөвдөлтэй
Өөрөө би эрэгтэй мөртлөө эмэгтэй байхыг хүсэх юм
Өнгөлөгч сормуусны будаг хэрэглэж түрхэж үзмээр санагдаад
Өгзөг хөхөө томруулж өсгийтэй гутал өмсмөөр
Өмнөөс минь гунхалзаад зөрөх охид шиг болмоор байна
Уг нь надад дурласан бүсгүйчүүд маш олон байдаг
Угаасаа яагаад ч нэмэргүй би тэднийг сонирхох биш дээ
Уучлаарай би найз охинтой гэж бүгдэд нь худал хэлэхдээ
Уруулын будгаа хаанаас авдгийг нь асууж би амждаг
Эр хүн байхаас би залхаж байна ингэж ч амьд явах гэж
Эрхтнээ тас огтлоод амьдралаа шинэчлэхийн хүслэн
Хайртыгаа найз охинтой байхыхг нь харах шиг хяслант юм үгүй
Хажууд нь биеэ арай л гэж барин нулимсаа тэвчиж зогсдог
Заримдаа би тэсэлгүй эвгүй үйлдлүүд хийчих юм
Зандан биендээ гутарснаас хэн нэгнийг хүсэмжилнэ
Гэвч хамгийн тэнэг нь би зөвхөн эр хүнийг л хүснэ
Гэй хүмүүс тэгэхээр үхтлээ иймээрээ байна гэсэн үг
Ийм тавиланг би тэвчиж чадашгүй нь
Ингээд чигээрээ хүйс солих мэс заслын талбар луу
Ирээдүйнхээ аз жаргалын төлөө би бүсгүй хүн болно
Хэний ч харцыг булаах сайхан бүсгүй болж хувирна

2007.11.03

This entry was posted in Шүлэг, Zaya'z. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s