Жингээ хасах хөгжилтэй арга-Бүжгэн Аэробик

Аэробик гэдэг нь “хүчилтөрөгчжүүлэх” гэсэн утгатай үг. Энэ нь биеийн бодисын солилцоо болон хүчилтөрөгч хүлээн авах чадвартай холбоотой сайн нөлөө үзүүлдэг. Аэробикийн төрлүүдийг бага үйлчлэлийн, усны, алхмын, бүжгэн, спорт аэробик гэх мэтээр ангилж болно.

Эдний дундаас бүжгэн буюу “дэнс аэробик”-ийн талаар энэхүү бичлэгтээ өгүүллээ. 1970 оноос хойш дэнс аеробик дэлхий дахинд хүчээн авсан байна. Дэнс аэробик нь биеэн дэх хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлснээр уушигны багтаамжыг ихэсгэж, бага чармайлтаар зүрхнийхээ хүчин чадлыг бүрэн ашиглахад тань тусалдаг спорт юм.

Зөвхөн эрүүл мэнд ч биш дэнс аеробик нь таны сонор, ухааныг сэргээж, стресс ядаргаанаас сэргийлэх чадвар, дархлааг сэргээдгээрээ ач холболгдолтой. Аеробикийн багш нар болон тамирчид хүмүүсийг энэхүү спортын ашиг тусыг нь бүрэн хэмжээгээр амсахыг хүсвэл өдөрт дор хаяж 15 минутаар, долоо хоногт багадаа 3 удаа хичээллэхийг зөвлөдөг. Өнөө үед жазз, поп, хип хоп, масала бангра зэргийн олны таашаалд нийцсэн хөгжмийн аян дээр энэ спортыг ашигладаг болсон нь мянга мянган хүмүүсийн сонирхлыг татаж байна.

-Аэробикийн гол зорилго бол угаас зүрхний үйл ажиллагааг сайжруулах явдал билээ. Аэробикоор удаан хугацаанд хичээллэвэл хүчилтөрөгчийг хүлээн авах, зарцуулах тэрхүү тэнцвэрт байдлыг тогтоoход чухал нэмэртэй ажээ. Хүчилтөрөгч бол бидний биеийн энергийн гол эх үүсвэр гэдгийг бид сайн мэднэ.

-Идэвхтэй хөдөлгөөн хийснээр илүүдэл өөхнөөсөө салахад тань тусална. Хагас цаг Дэнс Аэробикээр хичээллэхэд 300-400 калори жин хасагддаг байна. Энэ төрлөөр хичээллэгчдийн хийсэн туршилтаар хүн дэнс аэробикийн тусламжтайгаар нэг орой 5 мил гүйсэнтэй тэнцэх хөдөлгөөн хийж болох ажээ.

-Жирийн дасгал хөдөлгөөнүүд нь зүрхний цохилтын хурдыг удаашруулах магадлалтай байдаг ба үүний улмаас цус багадалт үүсч болзошгүй байдаг байна. Харин Дэнс Аэробикийг сонгосноор төрөлхийн цус багатай хүн ч зүрхний цусан хангамжийн үйл ажиллагаагаа сайжруулж болдог байна.

-Дэнс Аэробикийн хөдөлгөөнүүд нь ясыг бэхжүүлж, чангалж өгдөг учир ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлнэ. Та 30 минут энэ төрлөөр хичээллэснээр бие тань хөнгөрч, мөн стресс ядаргаагаа тайлагддаг ид шидтэй ажээ.

-Энэ төрөл нь уушгийг хүчилтөрөгчөөр сайн хангахад дэмжлэг болдог учраас уушигны үйл ажиллагаанд ч сайн нөлөөтэй.

-Энэ мэтчилэн дурдаад байвал олон сайн талууд бий. Ингээд та бүхэн Бүжгэн Аэробикийн үндсэн хөдөлгөөнүүдийн бичлэгийг үзнэ үү?

Амархан байгаа биз? Тиймээс бүсгүй та яагаа

д туршиж үзэж болохгүй гэж?



This entry was posted in 90:60:90, Эрүүл эмэгтэй. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s