Fashion Disasters-Одод ч бас муухай харагдах нь бий

Ирэх цагийн хувцасны, үс засалтын, тэр ч байтугай нүүр будалтын хүртэл чиг хандлагыг илтгэж байдаг одууд ч бас хааяа сонголт муутай болчих нь бий гэнэ шүү. Дараах зурагнуудыг сонирхоод үзээрэй.


Линдсей Лохан өөрийгөө ижил хүйстэн гэдгийг мэдэгдсэнээсээ хойш өөдөлсөнгүй шүү. Энэ зурган дээр тэр яг л 50 гарчихсан эмэгтэй шиг харагдаж байх чинь. Одоо хэн ч түүнийг урьднын бяцхан охидод үлгэр жишээ болдог байсан Линдсей гэхэд итгэхээргүй болжээ.

“Girls Next Door”-оор нэрд гарсан гандан бууршгүй Playboy од маань хэдий Barbie стильтэй боловч тэрийгээ олон нийтийн газар илтгэж явах нь зохижмгүй л болов уу.


Би л лав Рианагийн үсний оронд байсан бол эзнийхээ толгойноос үсэрч зугтаад алга болох байсан. Ийм олон дахин, ийм олон өнгөөр будах ч үсэндээ хайргүйн шинж дээ.
“Baby one more time” дуугаараа сургуулийн дүрэмт хувцсыг моодонд оруулж байсан Бритни маань сүүлийн үед торон “хүзүүвч”-ийг илүүд үздэг болоо юу?

Оддын шивээсийг урладаг Кэт Вон Д-ийн циркийнх шиг улаан өмсгөл нь нохой зодооны талбарт илүү тохиромжтой харагдах байсан байх.

Лэди Гагаг эгэл биш хувцаслалттай гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ тэрээр энэ удаад арай л Ганнибал төрхтэй болчихсон байгаа биз.

Ke$ha ч тэднээс дутах юм алга аа. Энэ таны амьдралдаа харж байсан хамгийн муухай рейтуз биш байна гэж үү?


“Unbreak my heart” дуугаараа алдартай Tony Braxton-ы энэ эвгүй, бие барьсан хувцсыг харсан хүмүүс “Un-blind my eyes” гэж дуу алдах вий дээ.

This entry was posted in Оддын амьдрал, Entertainment. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s